Уншиж байна...
 
ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Иргэд БОАЖ-ын Сайд Н.Цэрэнбатыг огцрохыг шаардаж жагслаа

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост, Тосон бумбын нурууны тусгай хамгаалалтын хилийн заагийг өөрчлөхийг шаардан нутгийн иргэд өчигдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны гадна жагслаа. Энэ үеэр Зайсан орчимд газрын гэрчилгээгээ авч чадаагүй иргэд ч мөн тэдэнтэй нэгдэж БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатыг огцрохыг шаардсан юм.

 

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Иргэдийн хурлын төлөөлөгч Б.Дэжид “Тост, Тосон бумбын нурууг 2016 онд улсын тусгай хамгаалалтад авахаар болоход эрдэмтэд судлаачдын санал, дүгнэлтэд үндэслэн 893 мянган га талбайг хамгаалалтад авна уу хэмээн хүсэлтээ өгсөн. Гэтэл 2017 онд байгалийн нөөцийн хилийн заагийг тогтоохдоо 165 мянган га-г нь гаргачихсан. Одоо тэнд нь уурхайнууд үйл ажиллагаагаа явуулж байна. Хүнээр бол хөлийг нь тайрч хаячхаад хамгаалалтад авлаа гэж байгаа юм. Угтаа Тост, Тосон бумбын нурууг бүхэлд нь хамгаалалтад авч байж л, хамгаалсан болно. Одоогоор тэрхүү хилийн заагийн гадна үлдээсэн талбайд “Сауд Гоби Коэл Транс” компанийн эзэмшиж байгаа талбай нь 43 мянган га талбай буюу Улаанбаатар хотоос ес дахин том талбай. Өөрөөр хэлбэл, нэг уурхай Улаанбаатар хотоос ес дахин том талбай эзэмшин, үйл ажиллагаагаа явуулж байна” гэлээ.


Өмнөговь аймгийн Гурвантэс сум нь 2.9 сая га талбай нутагтай бөгөөд одоогоор тус суманд арван уурхай үйл ажиллагаагаа явуулж байгаа аж. Ийнхүү Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Иргэдийн төлөөлөгч Б.Дэжид Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайд Н.Цэрэнбатад дараах шаардлагыг уншиж танилцуулсан юм. Энэхүү шаардлагад “Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост тосон бумбын нурууг 2016 онд Улсын тусгай хамгаалалтад авсан. Тус байгалийн нөөц газрын хилийн заагийг Монгол Улсын Засгийн газрын 2017 оны гуравдугаар сарын 15-ны өдрийн 91 дүгээр тогтоолоор баталсан. Ингэж байгалийн нөөц газрын хилийг тогтоохдоо тухайн үеийн Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн гишүүний хамаарал бүхий “Сауд Гоби Коэл Транс” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайг хамгаалалтын гадна үлдээсэн. Ж.Эрдэнэбатын Засгийн газрын энэхүү шийдвэр нь Тост тосон бумбын нурууг хамгаалж чадахгүй бөгөөд хууль, тогтоомж, журам зөрчин ажиллаж байна гэдгийг нутгийн иргэд, эрдэмтэн судлаачид нотолдог. Түүнчлэн Сангийн сайд асан Б.Чойжилсүрэнг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргасан буюу гаргахад нөлөөлсөн байх өндөр магадлалтай байдаг. Гэвч эдгээр нөхцөл байдлыг үл харгалзан “Сауд гоби коэл транс” ХХК нь уурхайн үйл ажиллагааг эхлүүлээд байна.

 


“Сауд Гоби Коэл Транс” ХХК-д олгосон энэхүү талбай нь Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль, Ойн тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль болон Монгол Улсын Засгийн газрын 2012 оны зургадугаар сарын 5-ны өдрийн 194 дүгээр тогтоол, Монгол улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, Нэгдсэн Үндэстний байгууллагаас гаргасан Ховор ан амьтны жагсаалт гэрээг зөрчсөн.


“Сауд Гоби Коэл Транс” ХХК-ийн уул уурхайн үйл ажиллагаа явуулахдаа тусгай зориулалтын тээврийн хэрэгслээр ачаа тээвэрлэхийн тулд байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгэх ёстойг Засгийн газрын 2018 оны 379-р тогтоолын 2.3-т заасан байдаг. Гэтэл тус компани Засгийн Газрын тогтоолын дагуу тусгай зориулалтын хатуу хучилттай зам барих ажлыг хийгээгүй.
Түүнчлэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгэхдээ багийн иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлж санал авдаг хуулийн заалтыг тус компани ноцтой зөрчиж, Багийн иргэдийн нийтийн хурлын тогтоолыг багийн засаг дарга нь хуурамчаар үйлдэн хүргүүлсэн нь Өмнөговь аймгийн Прокурорын 2018 оны зургадугаар сарын 28-ны өдрийн 55 тоот тогтоолоор батлагдсан зэрэг ноцтой зөрчлүүдийг иргэд удаа дараа илрүүлж мэдээлсээр байхад Байгаль Орчин Аялал Жуулчлалын яам тодорхой арга хэмжээ авалгүй өнөөдрийг хүрлээ.


Иймд Монгол Улсын хуулиуд, Улсын Их хурлын тогтоол, холбогдох журмыг ноцтой зөрчин үйл ажиллагаа явуулж байгаа “Сауд Гоби Коэл Транс” ХХК-ны үйл ажиллагааг зогсоох саналыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3, 15 дугаар зүйлийн 1 дэх заалтын дагуу Засгийн газрын хуралдаанд санал оруулж хэлэлцүүлэх. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн зургаа дахь заалтын дагуу Тост тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагийг 2016 онд УИХ-д санал болгосон 896527,44 га болгон тогтоох шаардлагыг хүргүүлж байна.Шаардлагын хариуг 2019 оны тавдугаар сарын 29-ний дотор бичгээр ирүүлнэ үү” гэв.


Энэ үеэр Зайсан орчимд амьдардаг газрын маргаантай байгаа хэсэг иргэд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдыг огцрохыг шаардаж байв. “Экологи Зайсан” ТББ-ын тэргүүн Ц.Өнөржаргал хэлэхдээ “Зайсангийн айлуудын бүртгэл дүүргийн хяналтад байдаг. Манайх Зайсанд 60 жилийн турш, гурван үеэрээ амьдарч байна. Тэгэхэд нэг гэрийн буурийн талбай авах гэж яамны үүдийг 11 жил царайчиллаа. Богд Хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас бүх материалыг нь бүрдүүлж өгсөн байхад газар нь давхцаагүй 31 айлын гэрчилгээг олгохгүй, давхцалтай 89 айлыг ч судалж өгөхгүй байна. Сүүлд давхцалгүй бөгөөд гэрчилгээтэй байсан айлын газрыг ч цуцалсан. Иргэд бидэнд хүндэтгэлгүй хандаж байна, асуудлыг шийдэхэд анхаарал тавьдаггүй, хүлээн авч ч уулзаагүй. Яагаад гэдэг учир шалтгаанаа ч одоо болтол хэлэхгүй байна. Тиймээс бид өнөөдөр өөрсдийнхөө амьдарч ирсэн газраа хамгаалж үлдэхийн тулд ийнхүү БАОЖЯ-ны холбогдох албан тушаалтнуудад хандаж байна. Бид бүхний амьдралд тулгараад байгаа энэ асуудалд анхаарлаа хандуулахгүй байгаа БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатыг огцрохыг шаардаж байна” гэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com