Уншиж байна...
 
ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлааХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО ба ХӨШИГНИЙ ЦААДАХ ӨРНӨЛОлон улсын спортын хутга шидэлтийн холбоо манай улсад сургалт зохион байгуулж байнаИМАРТ ДРАГОН салбар энэ сарын 20–ны өдөр нээлтээ хийнэЛ.Төр-Од: УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин танхимын ерөнхийлөгч байхдаа ОХУ-тай чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлчихсэн#СБД: Жендэрийн дэд салбар хороо 2024 онд хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэв#СБД: Албан хаагчид түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж ажилланаТөрийн өмчийн 36 цэцэрлэгт хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүллээ‘‘Имарт драгон’’ салбар энэ сарын 11-нд нээлтээ хийнэМонголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВ
Ч.Хүрэлбаатар: Ерөнхийлөгч нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдэлд хориг тавьбал Үндсэн хуулийн Цэцэд очно

Нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар нэмсэн хуулийн өөрчлөлт дээр Ерөнхийлөгч Х.Баттулга хориг тавихаар зэхэж байгаа аж. Ингээд холбогдох албан тушаалтнуудын байр суурийг дор хүргэе.

Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд:

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд тусгасан Засгийн газрын давхар дээлтэй сайдад хориг тавих тухай асуудал яригдаж байгаа. Гэхдээ УИХ-д хоригийг хүлээж авах бүрэлдэхүүн судалж байна. Хэрэв байхгүй бол хориг тавихгүй гэсэн үг. Бараг 100 хувиар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталсан хүмүүс Засгийн газрын дөрвөн сайд давхар дээлтэй байхад дуртай байх шиг байна. Ийм учраас хориг хүлээж авахааргүй бол тавихгүй. Үндсэн хуулийн бусад өөрчлөлтөд санал нийлж байгаа. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд Ерөнхийлөгч хориг тавих боломжтой. УИХ-ын хууль, бусад шийдвэр гэдэгт Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хамаардаг. Харин нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэмэх асуудалд Ерөнхийлөгч хориг тавина. Одоо бэлтгэж байна. Гэхдээ УИХ-аас 2020 оны төсөв Ерөнхийлөгчийн тамгын газарт хараахан ирээгүй байгаа. Ирэхээр нь нийгмийн даатгалын шимтгэлийн 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэгдэх хоёр хувь дээр хэсэгчилж хориг тавина. Өмнө нь нэмэгдсэн гурван хувийн асуудал өнгөрсөн учраас хориг тавих боломжгүй. Тэгэхээр 25 болж нэмэгдэх шимтгэлийн хувь хэмжээг 23 хувь дээр зогсоохын тулд хориг тавихаар бэлтгэж байна.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

Монгол Улс 2017 оны тавдугаар сард ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдсан. Үнэхээр эдийн засаг сөхөрсөн байсан. Хөтөлбөр хэрэгжүүлэхээс өмнө холбогдох хуулиудаа өөрчлөх шаардлага тавьсан. Би сая холбогдох хуулиудыг үзлээ. 111 хуудас материал байна лээ. 15 дугаар зүйл дээр нь нийгмийн даатгалын шимтгэлийн талаар бичсэн байна. Энэ хориг бол Монгол Улсын Засгийн газраас ОУВС-тай хамтран хэрэгжүүлж байгаа хөтөлбөр дээр тавьж буй хориг болно шүү дээ. Хориг тавих гээд байгаа, санаачлаад, уриалаад байгаа хүмүүст хандаж эдийн засаг дампуураад зогссон байсан тэр үеэ эргэн санаач. Энэ цаг үед энэ хориг тун зохимжгүй. Нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар нэмэгдүүлсэн дээр хориг тавина гэж байна. Энэ хууль 2017 оны дөрөвдүгээр сард буюу хоёр жил долоон сарын өмнө батлагдсан хууль. Ийм учраас уг хуульд хориг тавина гэсэн асуудал байхгүй. Хэрэв ийм асуудал гарвал Үндсэн хуулийн Цэцэд очно. Нийгмийн даатгалын сан алдагдалтай ажиллаж ирсэн. Одоо ч алдагдалтай байгаа л даа. 2020 оны төсөвт 605 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллахаар байгаа. Тухайн үед алдагдалтай байсан учраас ОУВС-тай нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэх талаар тохирсон. ОУВС-гийн хөтөлбөрийг дагаад улс орнуудын зээл тусламж орж ирсэн. Тухайлбал, БНХАУ-ын банкны своп хэлцэл, Япон, АНУ, Солонгосын Засгийн газар, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны санхүүжилт гээд олон зүйл хамт явж байгаа юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
2 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
2 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com