Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Ш.Раднаасэд: Оюу толгойд Монголыг төлөөлсөн ТУЗ-ын гурван гишүүн муу ажиллаж байна

УИХ-ын чуулганы өчигдрийн (2019.11.21) нэгдсэн хуралдаанаар “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. Оюу толгойн үндсэн ажилтан 2200, туслан гүйцэтгэгч 13 мянга, нийтдээ 15 мянган хүн ажиллаж байгаа юм байна. Туслан гүйцэтгэгч нарын тоо одоогоор багассан аж. Ийнхүү УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжин баталсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авлаа.


УИХ-ын дарга Г.Занданшатар:
-УИХ-ын 57 дугаар тогтоолоор Оюутолгой"-н гэрээг засах үүрэг өгсөн. Би энэ тогтоолыг батлахад оролцоогүй. Итгэл үнэмшил муу байсан юм. Оюу толгойн гэрээний хэрэгжилтийг хянах тогтоол байсан. Энэ талаар хуралдааны протоколд тэмдэглэгдсэн байдаг.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд:
-Бидэнд алдаатай зүйлс бий. Гишүүд энэ асуудалд өөрсдийнхөө сул талыг бага ярьж алдааг яаж засч сайжруулах уу гэдэг талаас нь яриасай гэж хүсч байна. Ажлын хэсгийн гишүүн болсноос хойш “Рио-Тинто” компанийн талаас уулзъя гэж холбогдсон. Би уулзаагүй. Бид нэг цонхны бодлоготой байх ёстой. Тэгэхгүй бол бидний ярьсан зүйл дээр айлын талаас ажиллаад байгаа тал байна шүү. “Оюутолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд ажиллаж байгаа Монголын талын гурван хүн муу ажиллаж байна. Тэдний идэвхтэй байр суурь нь ажиглагдахгүй байна. Би энэ төслөөс хувь хүртэх бус сүүлдээ өрөнд орж байна. 34 хувийг эзэмшдэгийнхээ төлөө өрөнд орж болох уу. Мөн сая шүүх дээр юу болов уу. Засгийн газрын итгэмжлэгч төлөөлөгч нь үүнд тайлбар өгөөч.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ:
-Асуудалд нэг цонхоор харах гэдэгтэй санал нэг байна. Гишүүд айлын талаас уулзъя гэсэн санал болгоныг хүлээж аваад дээр, дооргүй уулзаж, тал талаас утасдахаа болих хэрэгтэй. Өнөөдөр УИХ-аас шийдвэр гарч, Засгийн газар ажлаа хийх боломжийг олгох ёстой. Өнгөрсөн хэдэн сард хэлцэл хийх боломжгүй нөхцөл байдалтай явж ирсэн. Нэг цонхтой холбоотой асуудлыг цаашид хаана хаанаа бодох ёстой. Албаны хүмүүс, Засгийн газрын харьяа агентлагийн дарга нарт ч би анхааруулсан. Эрх бүхий салбарын сайд болон төлөөлж байгаа Засгийн газраас бусад нэг ч хүн албан бусаар уулзалт хийхийг хориглож байгаа. Засгийн газрын шийдвэр тогтоол болон захирамжийн шинжтэй байж болно гээд заачихсан. Гэхдээ Засгийн газрын явж ирсэн өмнөх нийтлэг жишгээр өндөр дүнтэй гэрээ, хэлцэлтэй холбоотой аль эсвэл хөрөнгө шийдэгдэхтэй холбоотой асуудлууд Засгийн газрын тогтоолоор албажих ёстой. Бүх яамнаас санал авах ёстой. Энэ процедургүйгээр Дубайн гэрээг байгуулсан гэж үзэж болохоор байгаа. Шүүхийн шийдвэр нь ч гарсан. 12 хоногийн дараа шүүхийн захирамжийг бичгээр албажуулж авна. Үүний дараа ярилцаж байгаад цаашид хэрхэхээ шийдвэрлэнэ.

"Эрдэнэс Оюу толгой" компанийн захирал Ц.Түмэнцогт:
-Монголын талыг төлөөлж байгаа ТУЗ-ийн гурван гишүүн “Эрдэнэс Монгол” компаниас удирдамж авч ажилладаг. Өнгөрсөн хугацаанд хувь нийлүүлэгчдийн эрх ашиг, зардлын хэтрэлт, эрчим хүчний асуудал, өгөөж дээшлүүлэх, хүүг бууруулах талаар ажиллаж эхэлсэн. Өгөөжөө татвар болон ногдол ашгаар авахаар байгаа.. Хамгийн гол нь эрчим хүчийг Монголоос хангуулах. Алсдаа нэмүү өртөг шингээх төслүүдийг холбогдох яамтай хамтран хийж байгаа. Алт цэвэршүүлэх үйлдвэрийн асуудал бий. Энэ үйлдвэр баригдсанаар дотроо боловсруулж, цэвэршүүлэх ажил хийгдэнэ. Бэлтгэн нийлүүлэх ажлыг Монгол компаниудаар хийлгэхэд бид анхаарч байгаа. Төслийн хүрээнд орж ирж байгаа 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын 80 хувь нь Монголд бүртгэлтэй компаниудаас бүтээгдэхүүн үйлчилгээ авахад зарцуулагдаж байна. Төслийг урт хугацаанд өгөөжийг харсан бодлогыг "Эрдэнэс Монгол" барьж ажиллаж байна. Томоохон асуудлуудыг ЗГХЭГ-тай байнга хамтарч ажиллаж байгаа.

УИХ-ын гишүүн А.Сүхбат:
-Говийн газрын доорх усан дээр бид бодлоготой хандах хэрэгтэй. Энэ ус бол газрын доорх баялаг шиг дахин сэргээгдэхгүй ус. Усны хэрэглээн дээр ямар бодлого барьж байна вэ?

"Эрдэнэс Оюу толгой" компанийн захирал Ц.Түмэнцогт:
-Оюу толгой компани 16.9 тэрбум төгрөгийг усны төлбөрт төлсөн байдаг. Ашигласан усныхаа 90 орчим хувийг дахин ашигладаг. Цаашдаа гадаргууны усыг ашиглахад бэлэн байгаа.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
-Гадаадын үндэстэн дамнасан том компаниуд жижиг орныг, дээр нь улстөрчид нь ашиг сонирхлын зөрчилтэй ийм улсуудын урьд нь ороод хөтөлчихдөг юм билээ. Гар хөлүүд нь хуульд эвтэйхэн шургалчихдаг. Яаж одоо урд нь гарах уу гэдгийг ярих ёстой. Баялгийнхаа эзэн болоход юунаас нь айгаад байдаг юм бэ. Хайгуулын зардалд 150 сая ам.доллар гэж тохирсныг нь 750 сая ам.доллар болгоод биччихсэн байх жишээний. Далд уурхайн бүтээн байгуулалтад дахин хөрөнгө шаардлагатай болсон.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:
-Засгийн газар айлын талтай сайн ярилцах ёстой. Баталгааны шимтгэл авч байгаа нь мөн асуудал. Монголын талын төлөх өр лайбертайгаа нийлээд 9.2 хувийн хүүтэй төлнө. ТЭЗҮ таван жил тутамд шинэчлэгдэх учиртай. Жилд 5500 тонн зэс гаргана гэвэл үндсэндээ 70 жилийн нөөц байна гэсэн үг. Энэ нөөц өсөх магадлал өндөр бий. Жилд 20 тонн алт гаргана гэвэл 2015 оны ТЭЗҮ-ээр 1100 тонн гэж үзэхээр 55 жил ашиглах нөөц байна. Мөн нэмэгдэх магадлалтай. Ирэх 2020 онд ТЭЗҮ-г шинэчлэх үүргийг Засгийн газарт өгч байгаа. Дубайн гэрээнд зургаан тэрбум ам.долларыг босгоно гэж заачихсан. Үүнээс 4.3 орчим тэрбум ам.доллар зарцуулагдсан гэсэн мэдээлэл бий.

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир:
-Тогтоолын төслийг дэмжиж байна. ҮАБЗ хуралдсан. Хуралдаанаар Оюу толгойн төсөлд Монгол Улсын баримтлах байр суурийг зөв, оновчтой чиглэлд өгсөн байна. Тогтоолын төслийн гуравдугаар зүйл дээр хоёр тал тохиролцоод анхны Оюу толгойн гэрээг засч сайжруулах боломж байна гэсэн дээр би анхаарч байна. Бид үндсэндээ нэг тэрбум ам.долларын өртэй. Үүндээ 34 хувиа өгөөд эргүүлээд гэрээнд өөрчлөлт оруулж онцгой рояалти таван хувийг нэмээд үндсэндээ рояалтийг 10 хувь болгох боломж байна. Тэгэхээр тухайн үеийн Лондонгийн биржийн ханшаар бодож авбал жилд үйл ажиллагаанд хугацаа алдахгүйгээр 70-80 хувийн ашиг хүртэх боломжтой. Ингэж л асуудлыг шийдвэрлэхгүй бол хэрүүл хэзээ ч дуусахгүй. Засгийн газар энэ чиглэлд анхаарал хандуулахыг хүсье. ТЭЗҮ-г хэн ч хянаж чадахгүй байгаа.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com