Уншиж байна...
 
Гуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байна
Д.Эрдэнэбат: Ерөнхий сайд Хэнтий аймагт амласан мөнгөө түймэр унтраахад зарцуулах ёстой

УИХ дахь АН-ын зөвлөл өнөөдөр хуралдаж, хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ. 

Тус зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат “Өнөөдөр АН-ын зөвлөл ээлжит хурлаа хийж, хоёр асуудлыг хэлэлцлээ. Нэгдүгээрт, үнийн өсөлтийн талаар хэлэлцэж, Засгийн газарт шаардлага хүргүүлэхээр боллоо. Хоёрдугаарт, маргаан дагуулаад байгаа Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн талаар хэлэлцсэн. 

Эхний асуудлын тухайд Ерөнхий сайд Хэнтий аймагт ажилласан. Хэнтийд сонгуулиас илүү түймрийн нөхцөл байдал хүнд байгаа. Тус аймагт гарсан түймэрт Хэнтийн нурууны зүүн хэсэг бүхэлдээ автаад байхад Засгийн газар зөвхөн нөхөн сонгуульд анхаарал хандуулж байна. Тэнд хүн хүч, хоол хүнс, техник дутагдалтай байгаа. 

Гэтэл Ерөнхий сайд тэнд очиж, уулзалт хийж байгаа нь сонгуулийн хууль зөрчиж байна. Иймэрхүү сурталчилгаа, шоугаа болих хэрэгтэй. Хэнтий аймагт амласан мөнгөө тэнд гараад түймэрт зарцуулах ёстой. 

Тиймээс бид Ерөнхий сайдад бодит амьдрал, хөрсөн дээрээ буугаач гэж шаардлага хүргүүлж байна. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ урьд байгаагүйгээр өсөж байна. Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрөөр 5.5 тэрбум ам.доллар авах амлагаанд орсон. Өнөөдрийн байдлаар эрх баригчид бараг хоёр тэрбум ам.доллар авчихаад байгаа. 

Шатахууны жижиглэнгийн үнэ 2018 онд таван удаа, 2019 онд хоёр удаа өсөж, өнөөдрийн байдлаар нийт 500 төгрөгөөр өссөн. Энэ нь инфляфид маш их нөлөөлж байгаа. Мөн махны үнийн өсөлт иргэдийн амьдралд хүнд тусч байна. Эдийн засгийн өсөлтийг иргэддээ хүргэхийн У.Хүрэлсүхийн Засгийн газраас шаардаж байна. 

Хоёрдугаарт, Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиар 33 их наяд төгрөг хулгайлсан гэх ташаа мэдээлэл гарах боллоо. Энэ хууль хэрэгжсэнээр 37 их наяд төгрөгийн хөрөнгө ил болсон. Энэ бол АН-ын Засгийн үед авсан 2.5 тэрбум ам.долларын бондтой огт холбоогүй. 
Хэрвээ төр нэг хууль гаргачихаад үүнийгээ үгүйсгэх юм бол ард түмний төрд итгэх итгэл алдагдана" гэлээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com