Уншиж байна...
 
Гуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байна
АН-ын бүлгээс авто зам ашигласны төлбөр нэмэхийг эсэргүүцлээ

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXIX  хуралдаан болж байна. Хуралдааны эхэнд орон нутгийн төсвийн тайланг хэлэлцэхтэй холбогдуулан нийслэл дэх Төрийн аудитын газраас санал, дүгнэлтээ танилцууллаа.

Нийслэл дэх Төрийн аудитын газраас нийслэлийн төсвийн орлогыг гүйцэт төвлөрүүлэхийн тулд автомашин эзэмшигчийн торгуулийн орлогыг хуримтлуулах ажлыг эрчимжүүлэх шаардлагатай гэж үзсэн юм. Мөн 2020 онд үр ашиггүй урсгал зардал нэмэгдсэнийг буруулах зөвлөмж өглөө. Мөн зарим аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын санхүүжилтийг хасах саналтай байгааг илэрхийллээ.

Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгийн санал, дүгнэлтийг бүлгийн дэд дарга Ц.Байгалмаа танилцуулсан бөгөөд хэлэлцэж буй асуудлыг дэмжиж буйгаа илэрхийлсэн юм. Харин нийслэлийн ИТХ дахь АН-ын бүлгээс авто зам ашигласны төлбөрийг нэмэгдүүлэх, зарим эд хөрөнгө, хуулийн этгээдийг өмчлөхийг эсэргүүцсэн юм. Тус бүлгийн дарга, төлөөлөгч Ц.Баатархүү санал, дүгнэлтийг уншиж танилцуулсан бөгөөд “Багш, эмч нарын урамшуулал, гэр хорооллын дахин төлөвлөлтийн болон Ахмадын орон сууцны хөтөлбөрийн санхүүжилтийг нэмэх” зэрэг таван саналыг гаргалаа.

Хуралдаанаар: 

  • Нийслэлийн 2019 оны төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэл
  • Нийслэлийн ИТХ-ын 2019 оны 26/23 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай
  • Нийслэлийн 2020 оны төсөв батлах тухай
  • Авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай
  • Нийслэлийн 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт
  • 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай

Нийслэлийн өмчөөс 2020 онд хувьчлах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт батлах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэж, шийдвэрлэнэ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com