Уншиж байна...
 
Гуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байна
С.Чинзориг: Харилцах данснаас хадгаламж руу шилжүүл гэсэн учир 2018 оны зургадугаар сард гэрээг сунгасан

Б.ОДМАА

 УИХ-ын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг өчигдөр мэдээлэл хийлээ.  Эл мэдээлэл нь “Капитал” банкинд байршуулсан Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг хэдий үед байршуулах үеэр эрсдэл учирсан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас дөрвөн тэрбум төгрөг хууль зөрчин аж ахуйн нэгжид олгогдсон гэх мэдээлэл хэр бодитой вэ зэрэг нийгмийн анхаарал татаж буй асуудлаар мэдээлэл өгсөн юм. Сайд С.Чинзориг сэтгүүлчдийн асуултад хариулт өгөхдөө дараах хариултыг өгсөн юм.

Сурв: -2018 онд Капитал банкны байдал хүндэрсэн тухай мэдээлэл иргэдийн дунд гараад байсан. Энэ үед нь НДС-гийн мөнгийг татах боломж байв уу?

С.Чинзориг:

-Татах боломж хүнд байсан. 2017 оны арванхоёрдугаар сарын 26-нд 79 тэрбум төгрөгийн хадгаламжийн гэрээ дуусахад мөнгөө татаж авах гээд 2018 оны зургадугаар сар хүртэл явсан. Энэ хугацаанд нэг ч төгрөг авч чадаагүй. Зургаан сарын хугацаанд гэрээгүй явсан учир харилцах данснаас хадгаламж руу шилжүүл гэж чиглэл гарсан.  Тиймээс 2018 оны зургадугаар сард гэрээг сунгасан гэв.

  Ийнхүү сайд С.Чинзориг Нийгмийн даатгалын сангийн мөнгийг “Капитал” банкинд байршуулахгүй байх боломжийг “байдал хүнд  байсан” гэдгээр халхавчлан, тухайн банк дампуурах тухайг урьдчилан мэдсээр байж сангийн мөнгийг татаагүй нь ажил үүрэгтээ хайнга хандсан, эсвэл зориуд татаагүй гэдгийг нь нотолж байгаа юм. Ажил үүрэг хариуцсан салбарын сайд “Капитал” банкны асуудлыг хүндэрснийг мэдсээр байж яаралтай арга хэмжээ авч чадаагүй мөртлөө одоо болохоор “Би буруугүй, мэдэхгүй” гэж мэлзэж буй нь илэрхий харагдана.
 Ер нь НДС-ийн хөрөнгийг банкинд байршуулах шийдвэр гаргасан албан тушаалтан бол Нийгмийн хамгааллын сайдаар удаа дараа сонгогдоод байгаа С.Чинзориг, Ж.Эрдэнэбатын Засгийн газрын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр нар байсан нь баримттайгаар нотлогддог.
Тодруулбал, “Нийгмийн даатгалын сан”-гийн  мөнгөнөөс 2017 оны наймдугаар сарын 31-ний өдөр 45 тэрбум төгрөг, 2017 оны есдүгээр сарын 8-ны өдөр 34 тэрбум төгрөг, мөн оны аравдугаар сарын 4-ний өдөр 10 тэрбум төгрөгийг Капитал банкинд тухайн үеийн НХХ-ийн сайд Н.Номтойбаярын “зөвшөөрөл”-өөр “хадгаламж” хэлбэрээр байршуулж алджээ. Улмаар 2019 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр дампуурлаа зарласан Капитал банканд НДС-ийн нийт 91.4 тэрбум төгрөгийг байршуулах шийдвэрийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг удаа дараа гаргаж алджээ.
 Тухайлбал, 2017 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдөр НДС-гийн 10 тэрбум төгрөгийг Капитал банкинд байршуулах, 2018 оны хоёрдугаар сарын 14-нд НДС-ийн 2.4 тэрбум төгрөгийг Капитал банкинд байршуулах, 2018 оны зургадугаар сарын 14-ний өдөр НДС-ийн 79 тэрбум төгрөгийг Капитал банкинд байршуулах эрхийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг гарын үсгээ зурж баталгаажуулан олгочихсон баримт ил боллоо.
 Ерөнхийдөө Н.Номтойбаяр, С.Чинзориг нарын зөвшөөрлөөр НДС-ийн 180 гаруй тэрбум төгрөгийг УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн дампуурсан Капитал банкинд хадгалуулж, алдсан байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com