Уншиж байна...
 
ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлааХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО ба ХӨШИГНИЙ ЦААДАХ ӨРНӨЛОлон улсын спортын хутга шидэлтийн холбоо манай улсад сургалт зохион байгуулж байнаИМАРТ ДРАГОН салбар энэ сарын 20–ны өдөр нээлтээ хийнэЛ.Төр-Од: УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин танхимын ерөнхийлөгч байхдаа ОХУ-тай чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлчихсэн#СБД: Жендэрийн дэд салбар хороо 2024 онд хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэв#СБД: Албан хаагчид түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж ажилланаТөрийн өмчийн 36 цэцэрлэгт хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүллээ‘‘Имарт драгон’’ салбар энэ сарын 11-нд нээлтээ хийнэМонголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВ
800 хятад хийгээд Л.Оюун-Эрдэнэ даргын “поп” шийдэл

Д.Соёмбо

  Монгол Улсад түр оршин сууж, цахим орчинд мөнгө угаах гэмт хэрэг үйлдэж байсан гэх 800 орчим хятад иргэнийг цагдаа, тагнуулынхан баривчилж, албадан гаргасан билээ. Энэхүү дуулианы эргэн тойронд, тэдгээр хүмүүст хэн, ямар шалтгаанаар виз олгосон, монголын үүрэн телефоны дугаарыг яаж олж авсан, өндөр хүчин чадалтай нөүтбүүк, гар утсаар тэд юу хийх гэж байв гээд олон асуудал хөвөрсөн. Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан мэдээлэхдээ, “Алтанбулаг болон Цагааннуур чөлөөт бүсийн дарга, Засгийн газрын өндөр түвшний сайд дарга нартай аравдугаар сарын 12-15-ны хооронд уулзалт зохион байгуулжээ. Тэд Монгол Улсын чөлөөт бүс дээр Хятадууд орж ирж цахим казино ажиллуулах эрхзүйн боломжтой тухай асуудлыг хэлэлцсэн байна. Энэ хүрээнд туршилтын журмаар 800 хятадыг Монгол Улс руу оруулж ирсэн. Тэднийг оруулж ирэх ажиллагааг Засгийн газар бүх түвшиндээ мэдэж байсан, ТЕГ-ын даргын түвшинд ч мэдэж байжээ. Энэ санамсаргүй зүйл биш. Үндэсний аюулгүй байдлын байнгын хорооны хуралдаан дээр энэ асуудлыг нууцаар авч хэлэлцсэн. Хэрэг мөрдөн шалгах ажиллагааны түвшинд явж байна. Баривчилгаа эхлэхийн урд өдөр зохион байгуулсан Уул, Баяраа гэх хоёр иргэн нь зугтаж яваад Замын-Үүд дээрээс баригдсан байна. Энэ хоёр хүн одоо Ганцхудагт хоригдож байна. Ер нь Монгол Улсын Засгийн газар холбогдох хятад иргэдтэй уулзаж, Камбож болоод Зүүн өмнөд Азид цахим казино нэртэй цахим луйврын ажиллагаа явуулдаг нөхдийг монголд оруулж ирж, монголын чөлөөт бүсэд ажиллуулах боломжийг судалж, туршилтын журмаар энэ хүмүүсийг оруулж иржээ. Харамсалтай нь нөгөө хүмүүс нь Чөлөөт бүс дээр хийх хөрөнгө оруулалтаа хийгээгүй. Засгийн газарт амласан шаардлагатай үүрэг даалгавраа биелүүлээгүй учраас хятадуудыг хөөн гаргаж, жүжиг тоглосон байна” гэжээ.

  УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн мэдээлж буйгаар “800 хятад иргэний асуудлыг Засгийн газар мэдэж байсан, жүжиг тоглосон” болж таарсан юм. Ингээд нөхцөл байдал буруу тийшээ эргэж эхэлмэгц Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ өнгөрөгч долоо хоногт хариу мэдэгдэл хийсэн. Тэрбээр, “БНХАУ-ын Эрээн, Хөх хотод аяллын олон виз олгож байгаа нь тогтоогдсон. Энэ асуудлыг газар дээр нь ажиллан шалгасан. Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар үр дүнг нь танилцуулна. Цаашид Гадаад Хэргийн Яам хариуцдаг байсан энэ визийг Гадаадын иргэн харьяатын газар луу шилжүүлнэ. Аялал жуулчлалын визийг аль ч улсад хөнгөрүүлсэн журмаар олгодог ч манайд өөр нөхцөл байдал тулгарсан учраас өмнөхөөсөө илүү цаг хугацаа зарцуулна, системээр ороод тухайн гадаад иргэний санхүүгийн мэдээлэл болон бусад мэдээллийг шалгадаг болно” гэсэн байдаг.
  Гэвч түүний энэхүү мэдэгдэл ээлжит нэгэн “попрол” нь байсан бололтой. Учир нь Л.Оюун-Эрдэнэ даргын зааварчилгааг салбар яам, холбогдох газрууд нь мэдээ ч үгүй сууна. 800 хятад иргэн монголд орж ирсэн цаад учрыг одоо хүртэл монголчууд сайн ойлгоогүй байгаа. Явсаар байгаад энэхүү асуудал Засгийн газрын буруутай үйл ажиллагаанаас болсон гэх таамаг гарч ирмэгц Л.Оюун-Эрдэнэ дарга энэхүү асуудлыг шийдвэрлэхээр “ханцуй” шамлан орсон юм. Түүний шийдэл бол, “Виз олгож буй консулын газрууд Гадаад хэргийн яамнаас зөвшөөрөл авч байсныг болиулаад Гадаадын иргэн харьяатын газраас авдаг болгох” гэнэ. Чухамдаа, нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй гэдэгтэй утга дүйж байх шиг. Энэ хооронд ямар их чанарын өөрчлөлт орох талаар одоохондоо бид мэт нь сайн төсөөлөхгүй сууна.
  Ямартаа ч, энэ Засгийн газар, МАН-ын дарга нар, поп улстөрчдийн асуудлыг шийдэх өвөрмөц шийдлүүдийн нэг энэ байлаа гэдгийг онцлох нь зүйтэй болов уу.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
2 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
2 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com