Уншиж байна...
 
Гуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байна
Д.Эрдэнэбат: Сонгуулийн хуульд улс төрийн намуудын саналыг авах ёстой

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр (2019.12.04) хуралдлаа. Хуралдаанаар Сонгуулийн хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байв. УИХ-ын, Ерөнхийлөгчийн болон орон нутгийн сонгуулийн хуулийг УИХ-д өргөн барьсан байгаа билээ. Тус байнгын хорооны зарим гишүүн Сонгуулийн хуулийг хэлэлцэхийг хойшлуулах, хуулийн төсөлтэй танилцах хугацаа хэрэгтэй байсан гэсэн горимын санал гаргасан юм. Ийнхүү Сонгуулийн хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулах санал хураалт явуулахад олонхын саналаар Сонгуулийн хуулийн төслийг өнөөдөр (2019.12.05) хэлэлцэхээр болсон юм. Ингээд байнгын хорооны хурал дээр гишүүдийн хэлсэн үгийг тоймлон хүргэе.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
-Сонгуулийн хуулийн хэлэлцэх асуудлыг хойшлуулах горимын санал гаргаж байна. Гурван нам УИХ-д суудалтай байгаа. Монгол Улс нэг тойрог, мажоритар гэж хэлж байгаа бол нэр дэвшигч Монгол Улсын хэмжээнд сонгогдох ёстой. Түүнээс биш сонгогдсон хүний сүүдэр дор орж ирж болохгүй. Иймэрхүү байдлаар явбал Монгол Улс Үндсэн хуулиа дагадаггүй, хуулиа дээдэлдэггүй орон болно.

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, С.Бямбацогт:
-Бид хуралдаанаар хэлэлцэх асуудлаа баталсан. Одоо зөвхөн дарааллыг ярьж байна.

УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат:
-Сонгуулийн хуулийг яаралтай батлах ёстой гэдэгт санал нэг байна. Гэвч гишүүд дөнгөж өнөөдөр хуулийн төслийг авлаа. Тэгээд одоо хэлэлцэнэ гэж болохгүй. Энэ хуулийн төслийг холбогдох байгууллагуудад танилцуулаад улс төрийн намуудын саналыг авах ёстой. Энэ хуулийг хэлэлцэх хугацааны хязгаар байхгүй. Гэхдээ ондоо багтааж гаргах дээр санал нэг байна. Тэгэхгүй бол улс төрийн маргаан гарна. Төрийн байгууллагуудын саналыг заавал авах ёстой. Үүнд Монголын улс төрийн эрх ашиг хөндөгдөнө. Бид ирэх долоо хоногоос хэлэлцэх ёстой. Түүхий зүйлийг олонхоороо түрж хэлэлцэх хэрэггүй.

УИХ-ын гишүүн М.Энхболд:
-Горимын санал гаргаж байгаа гишүүдийн саналыг харгалзаж үзэх ёстой. Өнөөдөр хууль тогтоох дээд байгууллагад улс төрийн дөрвөн намын төлөөлөл байгаа. МАХН-ын төлөөлөл хуралдаанд оролцох боломжгүй гэж гарч явлаа. Ардчилсан намын төлөөлөл хуулийн төсөлтэй танилцах боломж олгооч гэж байна. Би хоёр цагийн өмнө энэ хуулийн төслийг хүлээж авсан. 2015 онд бид Сонгуулийн хууль өөрчлөхөд Үндэсний зөвшилцөл гэж бүх намын дарга нарыг уриад, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбатаараар ахлуулсан хэлэлцүүлэг хийж байсан. Саналыг нь сонсоод хэлэлцээд явсан. Ядаж нэг өдөр хуралдаад, хуулийн төсөлтэй танилцах боломж олгох хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:
-Энэ долоо хоногтоо хэлэлцэх эсэхийг нь шийдэх хэрэгтэй байна. Дараа нь ажлын хэсэг гаргах юм. Сонгуулийн хуульд нягт нямбай хандах хэрэгтэй.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com