Уншиж байна...
 
ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг батлалаа.

 УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар, “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг батлалаа. 

Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Ажлын багийн санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцуулсан юм. Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг өнгөрсөн сарын 21-ний чуулганы нэгдсэн хуралдаанаар хийж, төслийг Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар эцэслэн хэлэлцжээ. Ингэхдээ, анхны хэлэлцүүлгийн үеэр санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй саналуудыг тогтоолын төсөлд тусгаж, үг хэллэг, найруулга,  хууль зүйн техникийн засварыг хийж эцсийн хувилбарыг боловсруулсныг дэмжсэн байна. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Баттөмөр “Банкны систем сүүлийн гурван жилд өөрчлөгдсөн, эдийн засаг 6-8 хувиар өссөн, ажилгүйдэл буурч байгаа мөн Төвбанкны алдагдал гурван их наяд байсан бол 1.5 их наяд болж багассан байгаа” гэв.

Мөн гадаад валютын нөөц 4 тэрбум болсон ч олон улсын аргачлалаар тооцоход, дахиад нэг тэрбумаар нэмэх шаардлагатай байгааг хэллээ. Түүнчлэн саарал жагсаалтын асуудалтай холбоотой ам.долларын төгрөгтэй харьцах ханш тогтворгүй байгааг дурдаад, мөнгөний нийлүүлэлтэд анализ хийх хэрэгтэй гэсэн байр суурь илэрхийллээ. Үүнээс гадна өрийн асуудлыг анхаарч үзэх шаардлагатай, чанаргүй зээл 1.9 их наяд болсон. Тиймээс 2020 оны мөнгөний бодлогод маш олон сорилт байгааг онцоллоо. Тэрбээр, "Сая баталсан төсвийн тухай хуульд, гадаад зарлага 13.9 их наяд байхаар тусгасан. Энэ их хэмжээний өсөлт нь импортыг өдөөж магадгүй. Тэр нь ханшинд нөлөөлж, цаашлаад имфляцид нөлөөлөх магадлалтай. Үүнийг удирдах шаардлага үүссэн. Гадаад худалдааны хувьд, импорт 37 хувиар өссөн байхад экспорт 13 хувиар өссөн байна. Гадаад худалдааны маш зөв бодлого баримталж ажиллах ёстой" гэсэн юм. 

Ажлын багаас, Монгол төгрөгийн өгөөж валютаас өндөр байгаа ч төгрөг долларын эсрэг харьцах харьцаа 4.2 хувиар суларч байгааг хэллээ. Харин банкны зээлийн хувьд, өнгөрсөн онд чанаргүй зээлийн хэмжээ нийт зээлийн 11 хувь, 2016 онд 15 хувьтай байсан нь багасаж байна. Гэхдээ дорвитой багасахгүй байгаа шалтгаан нь шүүхийн шатанд зээл төлүүлэхэд маргаан үүсэж, олон жилийн хугацаа алдаж байгааг учирлав. Үүнд хууль эрхзүйн орчин шууд холбоотой гэдгийг тайлбарлалаа. 

Ингээд “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг  батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 56.1 хувь нь дэмжив.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com