Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Засгийн сангаар халаасаа зузаалсан эрхэм гишүүд
Д.СОЁМБО
Т.Бадамжунайн “буян”-аар гишүүд хоёроос гурван сангаас зээл авах боломж бүрджээ
 МАН олонх болсон энэ парламентад Засгийн газрын сангуудаас зээл аваагүй гишүүн гэж бараг алга. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас эхэлсэн энэ дуулиан Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Мал хамгаалах сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаар буухиалж явна. Дээрх сангуудад бүгдэд нь хуруу, хошуу дүрсэн гишүүд ч байгаа бололтой. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ярихдаа, “Засгийн газрын 27 санд шалгалт хийх явцад “ЖДҮХС”, “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”, “Мал хамгаалах сан” гээд зээл олгодог гурван сангаас гурвуулангаас нь ч зээл авсан аж ахуй нэгж байна. Хоёр сангаас зээл авсан 319 аж ахуй нэгж байна. Энэ бүх мэдээллүүд нь Монголбанкны зээлийн мэдээллийн санд тусдаггүй учраас зээлийн эргэн төлөлт нь тааруу байна” гэж мэдээлж байв. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, “Тусгай сангаас авсан зээлийн мэдээлэл арилжааны банк болон Монголбанкинд бүртгэгддэг байсныг Хөдөө аж ахуйн сайд асан Т.Бадамжунай өөрчилсөн гэдэг. Тэрбээр зээл хүсэгч нь салбарын сайдтай тохиролцоод, тус яамнаас зээлийг гаргуулдаг болгосон. Үүнээс болоод Монголбанк Засгийн газрын тусгай сангийн зээлийн эргэн төлөлтөд хяналт тавих боломжгүй болсон” гэж ярьсан юм.
  Хэрэв дээрх мэдээлэл үнэн бол Т.Бадамжунай гишүүн “тусгай санг цөлмөгч”-дийн загалмайлсан эцэг болох нь. Т.Бадамжунай гишүүний хувьд одоогоос найман жилийн өмнө  ЖДҮХС-аас 500 сая төгрөг завшсан хэргээр Улсын мөрдөн байцаах газарт шалгуулж байсан түүхтэй билээ. Харин түүнээс үлгэр жишээ авсан МАН-ын эрх баригчид өнөөдөр “хөг”-өө хөлдөө чирч явна.
У.Хүрэлсүхийн бэлэг ЖДҮХС-ийн зээлээс хувь хүртэгчид
 Яг жилийн өмнө жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас хөнгөлөлттэй зээл авсан гишүүдийн нэрс ил болж, нийгэмд шуугиан тарьж байлаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахын төлөө кноп дарсан гишүүдэд урамшуулал болгож энэхүү зээлийг өгсөн гэдэг. Энэ хэрэгт одоогийн УИХ дахь МАН-ын бүлгийн 51 гишүүний нэр холбогддог ч өнөөдөр тэд бүгд “цагаадсан”. Өнөөдөр тэдний өмнөөс УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг болон тус яамны мэргэжилтнүүд болох зургаан хүн ял авахаар болоод байгаа юм. 
0 хувийн хүүтэй ТЭДС-аас зээл авсан гишүүд
 Жилийн гурван хувийн хүүтэй зээл авсан ЖДҮ-чин гишүүдийн дуулиан намжаагүй, хэргээ хүлээж амжаагүй байхад, жилийн 0 хувийн хүүтэй Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас зээл авсан улс төрчдийн хэрэг мандсан. Гэвч өдгөө бас л таг. Тус сангийн нийт авлага 2018 оны есдүгээр сарын 3-ны байдлаар 132,0 тэрбум төгрөг байсан бол үүнээс 72.1 тэрбум төгрөг нь хугацаа хэтэрсэн чанаргүй зээл юм. Өөрөөр хэлбэл ТЭДС-чид улсад эгүүлэн төлөх ёстой 72 тэрбум төгрөгийг залгичхаад дуугүй суусаар буй.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, МАН-ын генсек Д.Амарбаясгалан нар ЖДҮХС-аас гадна Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас зээл авсан нь нотлогдоод байгаа аж. Тодруулбал, Ж.Энхбаярын хамаарал бүхий “Газар агро” ХХК ТЭДС-аас 2017 онд 0 /тэг/ хувийн хүүтэй нэг тэрбум төгрөгийн зээл аваад төлж дууссан тухайгаа хэвлэлд ярьсан байна. Харин БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын “Булган буудайн түрүү” ХХК ТЭДС-аас 150 сая төгрөг хүртжээ. Харин МАН-ын генсек Д.Амарбаясгалангийн хувьд “Тайшир өргөө” компаниараа ТЭДС-ийн зээлээс 2017 онд 1,6 тэрбумыг хүртээд, төлөөгүй байгаа гэнэ. Тэднээс гадна Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбат нарын нэр ТЭДС-тай холбогддог. Тэрээр Шинэчлэлийн Засгийн газрыг тэргүүлж байхдаа өөрийн хамаарал бүхий “Хаан жимс Эс Би Ти” компаниараа дамжуулан 750 сая төгрөгийн зээлийг ТЭДС-аас долоон жилийн хугацаатай авсан байна.
Харин Л.Чинбат захирлын “Гацуурт” ХХК ТЭДС-гаас 2.1 тэрбум төгрөгийн урамшуулал илүү авсан гэх хэрэг хууль шүүхийн шатанд шалгагдаж дуусаагүй  явна.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 17 гишүүн 2.7 тэрбум төгрөг авчээ
 Ажил орлогогүй хүмүүсийг дэмжих зориулалттай Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санг цөлмөсөн хэрэгт шалгагдаж буй УИХ-ын эмэгтэй гишүүдийн нэрс тодорхой болжээ.
1. М.Оюунчимэг “Сэрмүүн өнгө” гэх хэвлэл, хаяг, реклам бэлэг дурсгалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанид 50 сая, “Эгшиглэн магнай” компанид 50 сая, “Хүрээ айл” төсөл хэрэгжүүлэхэд нь 40 сая төгрөгийг тендерт оролцуулалгүйгээр шууд олгуулахад,
2. Н.Оюундарь Сэлэнгэ аймгийн Шаамар сум дахь “Ээж оюу сайхан” компанид олон улсын жишигт нийцсэн авто зам засвар, авто угаалгын газар байгуулах зорилгоор 100 сая төгрөг олгуулахад,
3. Н.Амарзаяа Өмнөговь аймгийн “Амин хэлхээ байгаль сан”-д 123,9 сая төгрөг олгуулахад
4. А.Ундраа 1990 онд төрсөн Т.Жаргалсайхан гэх иргэнд “Хагас дамжуулалтын чип дизайн хөгжүүлэх ” төсөл нэрээр 100 сая төгрөгийн зээл олгуулахад
5. Б.Саранчимэг нь “Монгол сор хөгжил Олон улсын академи ” ТББ-ийг зөөлөн тоглоом, даавуун эдлэл хийлгэхээр 200 сая төгрөгийг тендергүйгээр олгуулахад
6. Ц.Цогзолмаа Иргэн Б.Тамирт мал аж ахуйн ферм ажиллуулахад 150 сая төгрөгийн зээл авахад нөлөөлсөн байж болзошгүй гэсэн үндэслэлээр шалгагдаж байна.
Дээрх зээлүүд нь УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд байхад олгогдсон. Зээлийг хариуцаж байсан ХХҮЕГ-ийн даргаар Б.Нямдавааг Н.Номтойбаяр томилуулсан. Хэргийн талаар Б.Нямдаваа: “Н.Номтойбаяр сайдын тушаалаар 27 аж ахуйн нэгжид тендерийн шалгаруулалтгүйгээр 2.7 тэрбум төгрөг шилжүүлсэн. УИХ-ын 17 гишүүн, гурван сайд, хоёр төрийн нарийн бичгийн дарга, хоёр дэд сайд, аймаг, дүүргийн хоёр Засаг даргын хамаарал бүхий компани, аж ахуйн нэгжүүдэд санхүүжилт олгосон” хэмээн мэдүүлжээ.
Уг зээлийн зориулалт нь ажилгүйдлийг бууруулах зорилгоор Халамжаас орлогогүй , хөгжлийн бэрхшээлтэй, мал цөөтэй.... зэрэг иргэн, аж ахуйн нэгжид дээд тал нь 3-20 сая төгрөгөөр олгодог зээл байжээ. Гэтэл манай УИХ-ын гишүүд 10 дахин нэмэгдүүлэн танил талдаа өгсөн байж болзошгүй хэрэгт шалгагдаж байна.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com