Уншиж байна...
 
Гуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байна
Л.Оюун-Эрдэнэ: МАН-ын эмэгтэй гишүүдийн асуудлыг АТГ шалгаж байгаа
УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнээс цаг үеийн зарим асуудлаар тодрууллаа.
-УИХ дахь МАН-ын бүлгийн эмэгтэй гишүүд албан тушаал, танил талаа ашиглаад Хөдөлмөр эрхлэлтийн сангаас мөнгө авсан мэдээлэл гараад байгаа?
-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сантай холбоотой асуудал хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан. Үүнийг Авлигатай тэмцэх газар шалгагдаж байгаа гэж ойлгосон. Одоохондоо албан ёсоор УИХ дахь МАН-ын бүлэг, Засгийн газраар ярьсан зүйл одоохондоо байхгүй.
-УИХ дахь МАН-ын бүлэг энэ талын мэдээллийг гадагш гаргах ёсгүй гэж ярьсан яриа бий?
-Тэр үндэслэлгүй юм.
-Хөх хотын консулын асуудлыг шалгасан гэсэн. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?
-Хөх хот, Эрээнтэй холбоотой асуудлыг Засгийн газраас шалгаад дууссан. Засгийн газрын хуралдаанд танилцуулж амжаагүй байгаа. Учир нь Ерөнхий сайд ОХУ-д айлчлахаар явсан учраас танилцуулах ёстой гурван асуудал цагтаа багталгүй үлдсэн. Үүний нэг нь уг асуудал юм. Ирэх долоо хоногт болох Засгийн газрын ээлжит хурлдаанд танилцуулна. Энэ талаар авах ёстой 7-8 арга хэмжээ байгаа энэ талаар Засгийн газрын хуралдааны дараа тодорхой мэдээлэл хийнэ.
-УИХ-ын чуулганаар Өргөн нэвтрүүлгийн хуулийг батлах эсэх асуудлыг хэлэлцэж байна. Та энэ хуулийн талаар ямар байр суурьтай байна вэ?
-Би Өргөн нэвтрүүлгийн хуулийг дэмжиж байгаа. Яагаад гэхээр олон улсын нийтлэг жишгээр оюуны бүтээлийг үнэлэх нь зөв. Өргөн нэвтрүүлгээр цацагдаж байгаа телевизүүдийн контентыг ашиглаж мөнгө олдог тал бий. Тэгэхээр үүнийг тодорхой хэмжээнд хуваах хэрэгтэй. Тиймээс хэвлэл мэдээллийн байгууллагууд сайн контент хийвэл санхүүгийн хувьд хэнээс ч хараат бус байх боломжтой.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com