Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Ардчилсан намын удирдлагууд БНХАУ-д урилгаар айлчиллаа
Д.ЭНХТУЯА
 Ардчилсан намын  дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ардчилсан намын дэд дарга Б.Пүрэвдорж, Ардчилсан намын дэд дарга Р.Амаржаргал,  Б.Дэлгэрмаа тэргүүтэй намын удирдах хүмүүсийн бүрэлдэхүүн БНХАУ-ын коммунист намын урилгаар тус улсад ажлын айлчлал хийлээ. Энэ онд Монгол Улс БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилйин ой тохиосон онцгой жил байлаа.
Албаны төлөөлөгчдийг Хятадын коммунист намын Төв Хурлын Улс төрийн товчооны гишүүн, Бүх хятадын Ардын төлөөлөгчдийн Их хурлын байнгын хороон дэд дарга Ван Чэнь хүлээн авч уулзлаа.
 Ардчилсан намын  дарга С.Эрдэнэ:
 -БНХАУ-ын зүгээс хөрш орнуудтайгаа харилцах харилцаанд онцгой ач холбогдол өгч, найрсаг дотно, чин сэтгэлээсээ, нээлттэй, хүртээмжтэй хандаж, хамтын ажиллагааны үр ашгийг хуваалцах... бодлого баримталж буй нь хоёр талын харилцааг илүү өргөн хүрээнд хөгжүүлэх боломж олгож байна.
 БНХАУ-тай тогтоосон сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл бөгөөд энэхүү зарчмын байр суурийг Монголын улс төрийн бүх хүчнүүд нэгдмэл байдлаар залгамжлан хэрэгжүүлж, агуулгыг нь баяжуулж ирснийг энд онцлон тэмдэглэхэд таатай байна.
 Сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа бүхий л салбарт амжилттай өргөжин хөгжиж байгаад миний бие ихээхэн сэтгэл хангалуун байдаг. Ялангуяа манай нам засгийн эрхэнд байх үед  хоёр улсын харилцааны түвшинг шат ахиулан Иж бүрэн стратегийн түншлэлийн  хэмжээнд хүргэхийн зэрэгцээ ихээхэн хэмжээний хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн асуудлууд шийдэгдэж, тэдгээр нь манай эдийн засгийн хөгжилд чухал нэмэр болж байгааг энд онцлон тэмдэглэе.
 Бие биеийн язгуур эрх ашгийг харилцан хүндэтгэж, улс төрийн итгэлцлийг байнга бэхжүүлэх нь манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны суурь зарчим юм. Энэ чухал үйл хэрэгт намууд хоорондын харилцаа, хамтын ажиллагаа нэн чухал ач холбогдолтой байдаг билээ. Ийм учраас ХКН-ын урилгаар БНХАУ-д хийж буй манай намын төлөөлөгчдийн энэ удаагийн айлчлал хоёр орны ард түмний харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулах нь дамжиггүй. Намайг болон манай намын төлөөлөгчдийг албан ёсоор урьж халуун дотноор хүлээн авч байгаад намынхаа олон мянган гишүүдийн өмнөөс гүн талархлаа илэрхийлье гэв.
 Ардчилсан намын дэд дарга, Монгол Улсын Ерөнхий сайд асан Р.Амаржаргалыг Хятад улсдаа хамгийн томд тооцогдох CCG буюу Center for China and Globalisation судалгааны  байгууллагын удирдлагууд хүлээн авч уулзлаа. Тус судалгааны байгууллага нь 2008 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн төрийн бус байгууллага юм. Олон улсын харилцаа, даяаршил, засаглал, гэх мэт өргөн хүрээнд судалгаа хийдэг. Тус байгууллага нь бүс ба зам олон улсын төслийн гишүүнчлэлтэй бөгөөд төслийн талаарх төрөл бүрийн судалгааг хийж байна.
 Ардчилсан намын дэд дарга Р.Амаржаргал “Орос, Монгол, Хятад гурван улсын Ерөнхийлөгч нар “Бүс ба зам” төсөлд 30 гаруй чиглэлээр хамтран ажиллах боломжтойг ярилцаж байсан, Гэвч энэ төсөл ахиц муутай, асуудал нь хаана байна яагаад урагшлахгүй байгаа талаар судалгааны ажил ч муу байдаг. Энэ талаар хамтарсан судалгаа явуулах хүсэлтэй байдаг” талаараа онцоллоо.
Тус төвийн хувьд Хятад, Америкийн худалдааны бэрхшээл улам даамжирч байгаа энэ цаг үед бусад орнууд ялангуяа Монгол Улсын хувьд эерэг нөлөө үзүүлэх асуудлыг зөөлрүүлэх боломжтой. Зүүн хойд Азийн эдийн засгийн үйл ажиллагаанд Монгол Улсыг манлайлал үзүүлээсэй гэж хүсч байгаагаа илэрхийлэв. Тус байгууллага олон улсын эдийн засаг худалдаа засаглалын талаар өргөн судалгаа хийсэн арвин туршлага архивтай тул судлаачдыг харилцан айлчлуулж хамтын ажиллагааг өргөжүүлэх өргөн боломжтой гэлээ.  Мөн ирэх жил зохион байгуулагдах Азийн тинк танк судалгааны байгууллагуудын форумд Монгол Улсыг оролцуулахыг хүслээ. Тус байгууллагын хамгийн сүүлд танилцуулсан сонирхолтой судалгааг жишээ болгон танилцуулсан юм. Арабын хямралтай орнуудаас жил бүр найман сая гаруй хүн дүрвэн гарч байхад Хятад улс тийм хэмжээний хүнийг ядуурлаас гаргаж байгаа судалгаа харуулж байна. Энэ нь дэлхийн энх тайван тогтвортой байдалд бодит хувь нэмэр оруулж байгааг дурдлаа.
 Айлчлалын бас нэгэн чухал уулзалт Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкинд боллоо. Тус банкийг үүсгэн байгуулагчдын нэг Монгол Улсын хувьд  өөрийн ардчилалтай орон төдийгүй эрдэс баялгаар арвин. Тиймээс танай орны хувьд тус банкинд эзлэх онцгой эрх, боломж байгааг уулзалтын эхэнд дурдсан юм. Монгол Улс бол эрдэс баялгийн арвин нөөцтэй энэ чиглэлд хөрөнгө оруулах сонирхолтой байгаа боловч одоогоор тохирсон төсөл ирүүлээгүй байгаа боловч ирээдүйд боломж байгааг банкны удирдлагууд онцоллоо. Азийн хөрөнгө оруулалтын банк Монгол Улсад дэд бүтэц, авто зам, аж үйлдвэр, мэдээллийн технологи, сэргээгдэх эрчим хүч, үйлчилгээний салбарт хөрөнгө оруулах боломжтой гэж хэллээ.
 Мөн Засгийн газраас батлан даагаагүй хувийн хэвшлийн төсөл харьцангуй бага байна. Тус банкны зүгээс Засгийн газартай хамтарсан төсөлд хөрөнгө оруулахад хүндрэлтэй байдаг талаар судалгаа харуулж байгааг дурдлаа. Энэ нь улсын эдийн засгийн тогтвортой байдал Монгол Улсын гадаад өрийн асуудал гол нөлөө үзүүлдэг байна. Эдгээрийг томоохон судалгааны байгууллагуудын мэдээллээс авдаг. Орос, Монгол, Хятад улсыг холбосон авто зам болон тээвэрлэлтийн байгууламж маш чухал. Эдгээр бүтээн байгуулалт Монгол Улсын эдийн засгийн хөгжилд чухал түлхэц өгөх нь дамжиггүй төдийгүй тус банк ч хөрөнгө оруулах боломжтой юм.
Тус банкны хувьд одоогоор Монгол Улсын аль нэг банктай хамтарч ажиллах хүсэлтэй байгаа бөгөөд тус банкны хамтрагчдаас хандивласан мөнгөөр гишүүн орнуудынхаа банкны ажилчдын ур чадварыг дээшлүүлэх дахин сургалтад хамруулах төсөлд жилд 100 сая ам.доллар эргэн төлөгдөх нөхцөлгүйгээр зарцуулдаг байна. АН-ын дарга С.Эрдэнэ Монгол Улс бүхий л салбарт хөгжиж байгаа хөгжих боломжтой орны хувьд дээр дурдсан эдийн засагт нөлөө үзүүлэх төслүүдэд хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.

 2017 онд хуралдсан ХКН-ын 19 дүгээр Их Хурлаас БНХАУ-ын нийгэм-эдийн засгийн хөгжлийг шинэ шатанд гаргах цаашдын чиг хандлагыг тодорхойлж, ард тумнийхээ амьдралын түвшинг дээшлүүлэхэд чиглэсэн олон чухал шийдвэр гаргасныг Монгол Улс анхааралтай судлан үзэж байгаа билээ. Ши Жиньпин төвтэй ХКН-ын удирдлагаар БНХАУ цаашид ч олон улсын тавцанд улам өргөн хүрээнд илүү нээлттэй бодлого баримталж, хүн төрөлхтний нийтлэг хувь заяаны төлөөх хамтын нийгэмлэгийг бэхжүүлэх зорилт тавьж байгаа нь олон улсын хэмжээнд илүү эерэг уур амьсгалыг бүрдүүлж, дэлхий нийт хамтдаа хөгжил өөд урагшлахад чухал түлхэц болно хэмээн дэлхий нийт үзэж байна. АН-ын төлөөлөгчид ХКН-ын 19 дэх удаагийн Төв хорооны IV бүгд хурлын үзэл санааг танилцуулах хуралд оролцож АН-ын дарга С.Эрдэнэ үг хэлсэн юм. Тэрбээр:
-БНХАУ-ын зүгээс хөрш орнуудтайгаа харилцах харилцаанд онцгой ач холбогдол өгч, ...найрсаг дотно, чин сэтгэлээсээ, нээлттэй, хүртээмжтэй хандаж, хамтын ажиллагааны үр ашгийг хуваалцах... бодлого баримталж буй нь хоёр талын харилцааг илүү өргөн хүрээнд хөгжүүлэх боломж олгож байна.
 БНХАУ-тай тогтоосон сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл бөгөөд энэхүү зарчмын байр суурийг Монголын улс төрийн бүх хүчнүүд нэгдмэл байдлаар залгамжлан хэрэгжүүлж, агуулгыг нь баяжуулж ирснийг энд онцлон тэмдэглэхэд таатай байна.
Сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа бүхий л салбарт амжилттай өргөжин хөгжиж байгаад миний бие ихээхэн сэтгэл хангалуун байдаг. Ялангуяа, манай нам засгийн эрхэнд байх үед  хоёр улсын харилцааны түвшинг шат ахиулан Иж бүрэн стратегийн түншлэлийн хэмжээнд хүргэхийн зэрэгцээ ихээхэн хэмжээний хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн асуудлууд шийдэгдэж, тэдгээр нь манай эдийн засгийн хөгжилд чухал нэмэр болж байгааг энд дурдах нь зүйтэй.
Бие биеийн язгуур эрх ашгийг харилцан хүндэтгэж, улс төрийн итгэлцлийг байнга бэхжүүлэх нь манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны суурь зарчим юм. Энэ чухал үйл хэрэгт намууд хоорондын харилцаа, хамтын ажиллагаа нэн чухал ач холбогдолтой байдаг билээ. Ийм учраас ХКН-ын урилгаар БНХАУ-д хийж буй манай намын төлөөлөгчдийн энэ удаагийн айлчлал хоёр орны ард түмний харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулах нь дамжиггүй. Намайг болон манай намын төлөөлөгчдийг албан ёсоор урьж халуун дотноор хүлээн авч байгаад намынхаа олон мянган гишүүдийн өмнөөс гүн талархлаа илэрхийлье хэмээн цохон тэмдэглэсэн юм. 
 Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн С.Одонтуяа:
 АН ХКН-ын  харилцаа, хамтын ажиллагаа олон жилийн турш тогтвортой хөгжиж ирсэн бөгөөд сүүлийн жилүүдэд  илүү өргөн хүрээтэй, тодорхой агуулгаар улам баяжиж  байна. Ялангуяа АН-ын янз бүрийн түвшний төлөөлөгчдийг хүлээн авч айлчлуулах, залуучууд, эмэгтэйчүүд, сэтгүүлчдийг танилцах айлчлалд хамруулах, намын боловсон хүчнийг сургах тал дээр дэмжлэг үзүүлж хамтран ажиллаж байна.  Цаашид хоёр намын хамтын ажиллагаа улам өргөн хүрээнд өргөжин тэлэх нь дамжиггүй. Намын боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургах чиглэлээр цаашид илүү идэвхтэй хамтран ажиллах талаар энэ удаагийн айлчлалаар тохиролцлоо хэмээв.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com