Уншиж байна...
 
ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Л.Энх-Амгалан : Улс төрийн 34 нам 100 хувь эмэгтэй хүн нэр дэвшүүлээсэй гэж хүсэж байна

УИХ-ын өнөөдрийн /2019.12.06/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нарын 10 гишүүний өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 2-нд өргөн мэдүүлсэн УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: Энэ 20, 30 хувийн квот чинь эмэгтэйчүүдэд хамаагүй байсан юм бол 2016 оны сонгуульд 16 эмэгтэй л нэр дэвшсэн. Өнгөрсөн хугацаанд эрэгтэйчүүд давамгайлж байгаа шүү. Энд эмэгтэйчүүд хэрэгтэй. Чадварлаг, чадалтай эмэгтэйчүүд орж ирж эх орныхоо төлөө юм хийгээсэй гэж хүсэж байна. Та нар парламентад сонгогдоод гийгүүлсэн зүйл байхгүй шүү. Эмэгтэйчүүдийн квотыг дэмжсэн эрчүүд ахалсан лобби бүлгийг гаргах ёстой гэж хүсэж байна.

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан: Улс төрийн 34 нам 100 хувь эмэгтэй хүн нэр дэвшүүлээсэй гэж хүсэж байна. Харин ч 20-иос доошгүй эмэгтэй хүн нэр дэвшүүлэх хэрэгтэй гэж үүрэг өгч байна гэсэн үг. Улсын хэмжээнд 900 орчим нэр дэвшигч дэвшинэ гэхээр 500 гаруй нь эмэгтэй нэр дэвшигч байх боломжтой юм.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: Эмэгтэйчүүдийн квотыг 30 хувь болгохгүй бол улс төрийн акц хийх болно шүү, Л.Энх-Амгалан дарга аа.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com