Уншиж байна...
 
ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Ж.Бат-Эрдэнэ: Шатахуун, махны үнэ, ам.долларын ханшийн өсөлт ард иргэдийг улам ядууруулж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Ардчилсан намын зөвлөлийн гишүүд эсэргүүцэл илэрхийллээ. Тэд ширээн дээрээ МАН-аас амлалт нэхсэн, Засгийн газрыг огцрох, авлига авсан гэх сайд нарыг шалгахыг шаардсан лоозон байршуулав. УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд үг хэллээ.

 

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат:


-Ардчилсан нам эрх баригчдаас хариуцлага нэхсэн сөрөг хүчний жагсаалыг нийслэлийн төв талбайд зохион байгуулна. Үүнтэй холбоотойгоор УИХ дахь Ардчилсан намын зөвлөл хэлэлцэх асуудлын эхэнд орсон хуулийн төслийг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт тавьж байна. Өнөөдөр нийгэмд болж бүтэхгүй асуудал маш их болсон. Ялангуяа төрийн эрх баригчдын ёс зүйгүй үйлдлээс болж халдварт өвчин мэт тархаж байгаа. Эдийн засаг өсч байгаа гэх хэдий ч тэр нь ард иргэдийн амьдралд мэдрэгдэхгүй эрх баригчдын хариуцлагагүй үйлдэл гаарч байгаад олон нийт бухимдах боллоо. Нийгэмд архидалт, гэмт хэрэг, хүчирхийлэл, халдварт өвчин, авлига энэ бүхэн урьд хожид Монголд байгаагүйгээр газар авсан. Засгийн газрын амлалтууд, хариуцлага тооцно гэсэн үгнүүд нь хий хоосон хийсч зарим нь өөрсдийгөө өмгөөлөх хэлбэр лүү орсон байна. С.Зориг агсны амь насаа алдсан хэргийн захиалагчийг зарлах, “Эрдэнэт” үйлдвэрийн, 60 тэрбум, ЖДҮ-гийн сангийн, олон сая гадаад валютын авлига, Оюу толгойн зэрэг асуудал өнөөдөр шийдлээ хүлээж байна. Эдгээр асуудлыг шийдэхгүй байгаа учраас иргэдийн төрд итгэх итгэл бүрэн алдарсан гэдгийг хаана хаанаа ойлгох хэрэгтэй.

 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:


-Би Хэнтий аймагт ажиллалаа. Орон нутгийн иргэд сонгууль явуулах хүсэлтэй байна. Өнгөрсөн гурван жилийн туршид 50 сая төгрөгөөр халуун ус л барьжээ. Хэнтийхэн Д.Гантулга гэдэг хүнийг биш МАН-ыг сонгосон. Ерөнхий сайд, ЗГХЭГ-ын дарга нь Хэнтий аймгийнх. Яагаад нутагтаа ажил хийдэггүй юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүх жолоочийнхоо хадам ээжээр өргөдөл өгүүлж сонгууль хойшлуулсан. Саяхан МАН-аас сонгогдсон Үндсэн хуулийн цэцийн гишүүдээр сонгуулийг дахин хойшлууллаа. Сонгууль болохоор зугтдаг. Ялсны дараа ирээд бялуу хүртдэг энэ нөхрөөсөө МАН салах цаг нь болсон.

 

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:


-Нэг зүйлд анхаарал хандуулах шаардлагатай гэж их ярьж байгаа. Ядуурал, ажлын байр нэмэгдүүлэх асуудалд анхаарал хандуулж өгөөч гэж их л хэллээ. Энэ асуудалд УИХ-аас тодорхой бодлого гаргах талаар УИХ-ын дарга анхаарах хэрэгтэй. Ард иргэдийнхээ амьдрал ахуй руу анхаарлаа хандуулаад өгөөч. Шатахуун, махны үнэ, ам.долларын ханшийн өсөлт ард иргэдийг улам туйлдуулж байна. Ийм учраас ядуурал найман хувиар нэмэгдлээ. Дээгүүрээ том том төсөл ярихаас бус амьдралын жижиг асуудлуудаа ярихгүй байна. Янз бүрийн юм ярихаар попорлоо гэнэ. Намайг таксинд явсны төлөө гишүүд инээж байна. Тийм инээдтэй байгаа юм уу, таксинд ярьж байгаа амьдрал тийм инээдтэй байгаа юм уу. Махны үнэ нэмэгдсэн нь инээдтэй байгаа юм уу. Ажлын байр нэмэгдүүлж, жижиг дунд үйлдвэрээ хөгжүүлнэ гэж яриад л байдаг атлаа энэ чиглэлд 50 тэрбум төгрөг төсөвлөсөн. Үүнийг 100 тэрбум болгоё гэхэд та нар дэмжилгүй инээгээд сууж байна. Ядууралтай тэмцсэн шиг тэмцье л дээ гэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com