Уншиж байна...
 
Гуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байна
Д.Эрдэнэбат: МАН улс төрийн намууд, иргэдээр тоглож төөрөгдүүлж байна
УИХ-ын гишүүн, Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбатаас Сонгуулийн хуулийн төслийн талаар тодрууллаа.
-Сонгуулийн тогтолцооны талаар ямар байр суурьтай байна вэ?
-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн үеэр Ардчилсан нам Сонгуулийн холимог тогтолцоотой байх ёстой гэсэн санал оруулсан. Гэвч эрх баригчид уг саналыг унагаасан. Сонгуулийн хуульд хувь тэнцүүлсэн хувилбар оруулж ирж байна. Тэгээд Ардчилсан намын санал болгосон хувь тэнцүүлсэн хувилбар гэж яриад байна. Бид ийм хувь тэнцүүлсэн хувилбар оруулъя гэж яриагүй. Хувилбар маш олон бий. Хамгийн гол нь иргэдийн сонголтыг бүрэн хангасан хувилбарыг л сонгох ёстой. Гэтэл энэ хуулийн төсөлд улс нэг тойрог гэж үзээд 26 мандаттай байна гэсэн байгаа. Иймд сонгогч 26 хүртэлх хүний нэрийг дугуйлах ёстой. Гэтэл энэ хуульд энэ 26 хүнээс нэг хүнийг л дугуйлна гэж байгаа. Нэг мандаттай тойрогт нэг дугуйлна. Хоёр мандаттай тойрогт хоёр хүн дугуйлна. Таван мандаттай тойрогт тав хүртэл хүн дугуйлна. Яг үүнтэй адилхан улс нэг тойрогт 26 мандат байгаа бол ийм тооны нэр дэвшигчийн нэрийг дугуйлах ёстой. Тэгэхээр үл гүйцэлдэх тогтоомын тогтолцоог оруулж ирж байна. Эрх баригчид сонгуулийн холимог тогтолцоог дэмжихгүй юм байна. Зүгээр нэг халхавч хийж сенсанц дэгдээж байгаад жижиг 76 тойрогтой жалга довныхоо сонгууль руу явах гэж ойлголоо. Ийм учраас бид зөвшөөрөхгүй. Ардчилсан намын нэрийг та нар битгий бариад бай. Ардчилсан нам ийм тэгш бус сонгууль хийхийг хүсээгүй. 26 мандаттай улс нэг тойрог юм бол сонгогчид 26 хүний нэрийг дугуйлах ёстой. Улс төрийн бүх намууд нэр дэвшүүлбэл улс нэг тойрогт 900 хүн болно. Тэгэхээр тэднээс 26 хүний нэрийг дугуйлах техникийн боломж нь байна уу. Нэг сонгогч 26 хүний нэр дугуйлахад хэдий хугацааны цаг орох юм. Нөгөө машин нь тэр 26 хүний нэрийг унших боломж байгаа юу гэдэг асуудал бий. Гэтэл тийм боломж байхгүй гэж байна. Тэгэхээр эрх баригчид тоглоомын тогтолцооны хувилбар оруулж ирж маргаан дэгдээж байна.
-Тэгэхээр Ардчилсан намын зөвлөл Сонгуулийн хуулийн 50:26 гэсэн хувилбарыг дэмжихгүй гэж ойлгож болох уу?
-Сонгуулийн хуулийн төсөлд одоо оруулж ирсэн энэ заалтыг дэмжихгүй. Ажлын хэсэг байгуулж бүгдээрээ ярилцъя. Илүү зөв оновчтой хувилбар  сонгох хэрэгтэй гэсэн байр суурьтай байна. Дээрх хувилбарыг ярьж байгаад яг хуулиа батлахдаа жижиг 76 тойрогоор сонгууль явуулж магадгүй нь. Тэгэхээр улс төрийн намууд, иргэдээр эрх баригчид тоглож төөрөгдүүлж байна. 26 мандаттай нэг тойрогт нэг хүнийг сонго гэдэг нь фашист дүрэм. Ийм учраас Ардчилсан нам санал нэгдэхгүй байгаа.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com