Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойг тохиолдуулан төрийн цол, одон медаль олголоо

 Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж төрийн цол, одон медаль олголоо. Өнөөдөр цол, шагнал гардаж буй хүмүүсийн ихэнх нь Монгол Улсад өрнөсөн ардчилсан өөрчлөлт, шинэчлэл, ардчилсан хувьсгалын төлөөх бүх нийтийн хөдөлгөөний тэргүүн эгнээнд явж, ард түмнээ иргэний эр зориг, ухамсарт үйлдлээрээ манлайлсан төдийгүй ардчилсан өөрчлөлтийг баталгаажуулах, тусгаар байдлыг хангах үйлст хичээнгүйлэн зүтгэж, амжилт гаргасан гавшгайчид юм.
Ерөнхийлөгч Х.Баттулга баяр хүргэж үг хэлэв. Тэрбээр:
 -Монгол Улсын үйлчилгээний гавьяат цол тэмдгээр шагнагдаж байгаа Соёлсүрэнгийн Билэгсайхан 1983 оноос эхлэн барилгын инженерээс Монголын ардчилсан холбооны дарга, Ардын Их хурлын депутат, Улсын Их Хурлын гишүүн зэрэг албан тушаалыг хашихдаа бүтээн байгуулалтын талбарт ч, иргэдийн эрх ашгийг хамгаалах, хууль эрх зүйн зохицуулалтыг бий болгох үйлст ч ихийг хийж Ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлалцан, Өмч хувьчлалын хууль, Хэлмэгдэгсдийг цагаатгах хууль зэргийг санаачлан батлалцсан хүмүүсийн нэг юм. Ардчиллын эрх зүйн үндсийг тавилцсан болон бүтээн байгуулалтын талбарт гаргасан амжилтыг тань Монголын төр ийнхүү үнэлж байна.
Илгээлт өвөртөлсөн адуучнаас Ардын Их хурлын депутат болон дэвшиж Ардчилсан Үндсэн хуулийг батлалцсан Баянхонгор аймгийн Галуут сумын харьяат Анандын Рэгзэн танд мөн Монгол Улсын үйлчилгээний гавьяат цолыг олгож байна. Тэрбээр орон нутагт 44 жил ажилласны 37 жилийг сум орон нутгийг удирдах үйлст зориулж Галуут сумыг Улсын тэргүүний сумаар шалгаруулахад бодит хувь нэмэр оруулсан эрхэм юм. Анандын Рэгзэн Ардчилсан Үндсэн хуулийг хэлэлцэх явцад “Малыг малчдад хувьчлах”, “Мал сүрэг төрийн хамгаалалтад байна”, “Газрын доорх баялаг төрийн хамгаалалтад байна” гэх зэрэг зарчмын ач холбогдолтой заалтуудыг санаачлан хэлэлцүүлж байсан нь Ардын Их хурлын чуулганы протоколд тэмдэглэгдэн үлджээ. Танд баяр хүргэж, талархал илэрхийлье.
 Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын харьяат Аж үйлдвэрийн инженер-эдийн засагч Сайпыгалийн Шаривыг Монгол Улсын үйлчилгээний гавьяат ажилтан цол тэмдгээр шагналаа. Сайпыгалийн Шарив нь 1977 оноос хойшх 42 жилийн хөдөлмөр бүтээлийн замналдаа нефть хангамж, барилга, нийтийн аж ахуй үйлчилгээний салбарт үр бүтээлтэй, санаачилгатай ажиллажээ. Тэрбээр орон нутгийн түүхий эдээр нь М-75/100 маркийн тоосго үйлдвэрлэсэн, нефтийн бүтээгдэхүүний зүй бус хорогдлыг багасгах шийдлүүд гаргасан, орон нутаг дахь шатахуун түгээх станцуудыг орчин үеийн стандартын шаардлагад хүргэх ажлыг зохион байгуулсан, гэр хорооллын айл өрхүүдийг цэвэр усны магистраль шугаманд холбох, шинэ сум төслийг орон нутагт хэрэгжүүлэх зэрэг ажлуудыг амжилттай удирдан гүйцэтгэжээ. Эрхэм манлайлагчид аа, Та бүхэнд Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн халуун мэндийг дэвшүүлж сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе гэлээ.
Ингээд төрийн цол, одон медалиар шагнуулсан зарим хүний сэтгэгдлийг нь дор хүргэе.



 “Түмэн шувуут” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Л.Эрхэмбаяр:
-Өнөөдөр манай хамт олныг бидний ажлыг төр засаг өндрөөр үнэлж Гавьяат мал зүйч цолоор шагнаж байгаад баяртай байна. Ингээд Монголын ард түмэндээ талархаж гурван зүйлийг хэлье гэж бодож байна. Нэгдүгээрт нь бид цаашид монголчуудаа эрүүл баталгаатай, аюулгүй хүнсээр хангахын төлөөх ажилдаа улам илүү чармайн зүтгэх болно. Хоёрдугаарт нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортод саад тотгор учруулж буй цас мөсийг хайлуулахын төлөө хамтдаа зүтгэнэ. Ингээд хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон компани аж ахуйн нэгж амжилт гаргана гэдэгт итгэж байна. Гуравдугаар нь хувьцаат компаниудад хөрөнгө оруулбал амжилт гаргаж болдог. Ашиг орлогоо нэмэгдүүлж чаддаг гэдгийг бид харуулах болно.

“Хилэм-Ост” ХХК-ийн ерөнхий захирал Б.Алтаншанд:
-Төр засаг манай хамт олны ажил хөдөлмөрийг үнэлж Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор шагнаж байгаад баяртай байна. Монгол Улсад Ардчилсан хувьсгал ялаад 30 жилийн ой энэ онд тохиож байна. Миний хувьд 1989 онд Ардчилсан хувьсгалд оролцож өнөөг хүртэл ардчилал, түүний үнэ цэнийг хамгаалахын төлөө зүтгэж явна. Монголын анхны хувийн хэвшлийг 1990 онд байгуулж байлаа. Тэгээд 1993 онд Монголын хувийн хэвшлийн анхны зөвлөгөөнийг манай “Хөлөг” компани зохион байгуулж байсан. Тэр үед Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат ирж оролцож байлаа. Өнөөдөр Монгол Улсад 100 гаруй мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Ардчилсан хувьсгал Монголын нийгэм, эдийн засагт, ард иргэдэд үг хэлэх эрх чөлөө, өмчтэй байх, дэлхийн хөгжил дэвшлээс хоцрохгүй хөл нийлүүлж алхах боломжийг нээж өгсөн.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com