Уншиж байна...
 
ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Засгийн газрыг загнаж, 1072 хувьцаанд ногдол ашиг өгөх чиглэл өгөв

 УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны өчигдрийн (2019.12.10) хуралдаанаар "Эрдэнэс Тавантолгой" компанийн 1072 хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах асуудлаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын мэдээлэл сонсохоор байв. Гэтэл УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар уг хуралд ирсэнгүй. Харин тус яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал, “Эрдэнэс Тавантолгой” компанийн удирдлагууд мэдээлэл өглөө. Иргэд “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны ногдол ашгаа авахын тулд нэгдэж УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд ханджээ. Тус байнгын хороонд 25 мянган иргэний гарын үсэгтэй бичиг ирсэн учраас уг асуудлыг хэлэлцсэн байна. УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргалын мэдээлснээр “Эрдэнэс Тавантолгой” компанийн нийт хувьцааны 14.6 хувийг иргэд, 0.5 хувийг аж ахуйн нэгжүүд эзэмшдэг аж. Өнгөрсөн оны ашгаас нэгж хувьцаанд 25 төгрөгийн ногдол ашиг өгөх тооцоо, шийдвэр гарч байсан. Нийт хувьцаа эзэмшигч иргэдэд 55 тэрбум төгрөг тарааж өгөх байжээ. Тэгвэл 1072 хувьцаатай нэг иргэнд 27 мянган төгрөг ногдох юм байна. Харин Засгийн газар иргэдийн хувьцааны ногдол ашгийг төмөр замын бүтээн байгуулалтад хуваарилах шийдвэр гаргасан. Уг нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх ажлаа хүлээж аваад “Иргэдэд “Эрдэнэс Тавантолгой” компанийн 2018 оны ашгаас 1072 хвуьцаа, “Эрдэнэс Монгол” компанийн давуу эрхийн нэг хувьцааны ногдол ашиг өгнө” хэмээн мэдэгдэж байсан. Гэвч яг өгөхдөө тулахдаа хэлсэн мэдэгдэл, гаргасан шийдвэрээсээ няцсан билээ. Үүнийгээ “Иргэдээс санал авсан. Тэд бүтээн байгуулалтад зарцуулах ёстой гэж үзсэн” хэмээн тайлбарлаж байсан юм. Тэгвэл УИХ-ын өргөдлийн байнгын хорооноос Засгийн газарт 2019 оны цэвэр ашгаас 1072 хувьцаанд ногдох ногдол ашиг өгөх асуудлыг судалж шийдвэрлэх чиглэл өглөө.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com