Уншиж байна...
 
ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Агаарын бохирдол буурч байгаа ч хөрсний доройтол шийдэх асуудал хэвээр үлдсэн

 Эдийн засгийн байнгын хороо өчигдөр (2019.12.11) хуралдлаа. Хуралдаанаар Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Улаанбаатар хотын цэвэр агаар төсөл”-ийн Нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийг хэлэлцэж дэмжив.
 Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж байгаа уг төслөөр гэр хорооллын иргэдийг утаа бага гаргадаг халаалтын хэрэгслээр хангах, Улаанбаатар хотын утааг бууруулах зорилготой 2012 оноос хэрэгжиж иржээ. Төсөл хэрэгжих хугацаанд гэр хорооллын галлагаанаас үүдэлтэй нарийн ширхэг тоосонцрыг бууруулахад ахиц гарсан аж. Цар хүрээг өргөтгөх зорилгоор 19 аймагт хөнгөлөлттэй зээлийн нэмэлт санхүүжилт олгоно. Эргэн төлөгдөх хугацаа 30 жил, үндсэн зээлээс чөлөөлөгдөх хугацаа таван жил, зээлийн хүү 1.25 юм байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, үг хэллээ.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:
-Энэ төслийг дэмжиж байгаа. Энэ төслийн хүрээнд үр дүнд хүрсэн зүйл ч чамгүй бий. Төлбөрийн чадварт нийцсэн орон сууцуудыг бий болгох гэж байгаа. Гэр хорооллын иргэд хашаандаа байшин барих гэхээр банк зээл олгодоггүй, гэр хорооллыг дэмжинэ гэдэг ч иргэд хамрагдаж чадахгүй байгаа юм. Тиймээс энэ төслийн хүрээнд гэр хорооллын хөгжлийг дэмжиж, төлбөрийн чадварт нийцсэн стратеги чиглэл рүү нь явуулах уу?

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан:
-Төсөл хэрэгжих хугацаанд 40 мянга гаруй айл өрхөд санхүүгийн дэмжлэг өгсөн. Сайжрууулсан зуух айл өрхүүдэд олгож, төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны төслийг боловсруулсан. Эрчим хүчний хэмнэлттэй дулааны зуух, хямд өртөгтэй орлогод нийцсэн орон сууц төслийг Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжиж байгаа. Цаашид хямд өртөг бүхий орон сууцны төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар:
-Энэ жил нийслэлчүүд агаарын бохирдол багатай өвөлжиж байна. Гэхдээ гэр хорооллын иргэдийн түлшний хэрэгцээнд анхаарах хэрэгтэй, гал алдуулж болохгүй. Шахмал түлшний шинэчлэл хийж байгаа, сервисцентр байгуулж байгаа, шөнийн халуур руугаа анхаарах хэрэгтэй байна.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан:
-Шахмал түлшний үйлдвэрт нийт 10 шугам үйл ажиллагаа явуулж байгаа. Өнөөдөр өдөрт 3000 орчим тонн шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалд хүрсэн. Зөвхөн өдрийн нь хүчин чадал хоёр өдрийн нөөц хангах бүрэн боломжтой.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:
-Ирэх жилүүдэд Улаанбаатар хот 100 хувь утаагүй болно биз дээ. Энэ жил алдаа оноо байгаа ч агаарын бохирдол буурлаа. Станцуудын утаа л байна. Үүнийг яаж шийдэх вэ?

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан:
-Улаанбаатар хотын агаарын бохирдлын 80 хувийг бууруулах зорилт тавьсан. Бид түлшиндээ түүхий нүүрс хэрэглэхийг хориглож, сайжруулсан түлшээр хангаж байгаа. Агаар бохирдуулагч бүх эх үүсвэрийг байхгүй болгож байж агаарын бохирдол 100 хувь арилна. Гэр хорооллын 220 мянган айл өрх, автомашин ДЦС-ууд байгаа. Улаанбаатар хотын хөрс доройтолд орсон асуудал шийдлээ хүлээж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com