Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
1072 хувьцааны ногдол ашиг иргэдийн гарт бус, эрх баригчдын халаасанд очих нь

 Ийм хардлага мэдээлэлд ойр хүмүүсийн чихийг дэлсэх боллоо. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн удирдлагууд ТУЗ-ийн зөвшөөрөлгүй иргэдийн эзэмшиж буй 1072 хувьцааны ногдол ашгийг захиран зарцуулах эрхэд дур мэдэн гар дүрсэн байна. Тодруулбал, мягмар гарагт хуралдсан УИХ-ын өргөдлийн байнгын хорооны хурал дээр гишүүд иргэдэд ногдол ашиг хуваарилах ажлын явц ямар байгаа талаар холбогдох хүмүүсээс лавлажээ. Дээрх асуултад “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг хариулахдаа, “Компани ашигтай ажилласан бол заавал ногдол ашиг хуваарилах үүрэгтэй гэсэн эрх зүйн зохицуулалт байхгүй. Компанийн хуулийн үндсэн зарчим бол ногдол ашиг хуваарилах эсэх асуудлыг тухайн хуулийн этгээдийн эрх барих дээд байгууллага шийдвэрлэнэ. Ногдол ашиг хуваарилаагүй тохиолдолд яагаад ингэх болсон шалтгаанаа хувьцаа эзэмшигчдийн хуралдаа танилцуулдаг” гэсэн байна. Өөрөөр хэлбэл, хувьцаа эзэмшигч 2.5 сая иргэнд ногдол ашиг хүртээх асуудал хууль эрхзүйн хувьд өнөөдрийг хүртэл баталгаагүй байсан бололтой. Тэгэхээр эрх баригчдын өнгөрөгч УИХ-ын сонгуулиар өгч байсан “Баялгийг тэгш хуваарилах” тухай амлалт эхнээсээ хэрэгжих боломжгүй “поп”-ролт байжээ гэдэг нь өнөөдөр ийнхүү тодорхой болж байна.

 Үүнийг нотлох хэд хэдэн баримт бий. Тухайлбал, “Эрдэнэс-Тавантолгой” ХК нь 2016 оноос эхэлж ашигтай ажиллаж эхэлсэн байдаг. Улмаар 2017 онд 460 тэрбум, 2018 онд 807 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байх юм. Гэсэн ч энэ бүхнээс иргэдэд нэг ч төгрөгийн ногдол ашиг олгоогүй. Ингээд тус компанийн ТУЗ 2018 оны хоёрдугаар сарын 18-ны өдрийн хурлаар компанийн үйл ажиллагааны санхүүгийн үр дүнг хэлэлцээд нэгж хувьцаанд 25 төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн. Гэтэл Засгийн газраас уг тогтоолыг хүчингүй болгох талаар судалж, холбогдох арга хэмжээ авах чиглэлийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамд өгчээ. Үүгээр зогсохгүй, ҮАБЗ, УИХ, Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” компанийн цэвэр ашгаас ногдол ашиг хүртээлгүй, дэд бүтцийн томоохон төсөл хөтөлбөрт зарцуулах шийдвэрийг гаргажээ.
 Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын нээлтэд үг хэлэхдээ ийн онцолжээ. Тэрбээр, “Далайд гарцгүй манай улсад энэ дэд бүтэц эдийн засгийн хувьд асар чухал ач холбогдолтой юм. Энэ бүтээн байгуулалтын хөрөнгө, мөнгийг “Эрдэнэс-Тавантолгой” ХК 2018 оны ашгаасаа шийдэж байгаа” гэсэн байна.
Хамгийн сонирхолтой нь, Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрөгч долоо хоногт ОХУ-д айлчлах үеэрээ “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замын шугам барихад техникийн зөвлөгөө авахаар оросуудтай санамж бичиг байгуулсан. Энэ талаар www.news.mn сайтын нийтлэлч Ж.Нямсүрэн бичихдээ, “Техникийн зөвлөгөө гэх гоё үгээр халхавчилж, оросууд Зүүнбаянгийн 414.6 км төмөр замын гүүр хоолойн төсөл боловсруулах, рельс төмөр нийлүүлж, дэд бүтцийн менежментийн удирдлагаар хангахаар болсон байна. Нэг км замын дундаж өртөг нь 2.1 тэрбум төгрөг. Энэ мөнгийг оросуудаас бид зээлнэ” хэмээн онцолжээ.
 Энд анхаарал татаж буй зүйл бол, 414 км төмөр замын бүтээн байгуулалтын хөрөнгийг Ерөнхийлөгч Х.Баттулга “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 2018 оны цэвэр ашиг болох 806 тэрбум төгрөгөөр санхүүжүүлнэ хэмээн мэдээлж байсан.
Гэтэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-аас төмөр замын бүтээн байгуулалтад зориулж 869 тэрбум төгрөг зээлнэ гэдэг мэдээллийг өнөөдөр өгч байна.
 Хагас жилийн зайтай өгч буй дээрх хоёр мэдээлэлд анализ хийж үзвэл, “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр зам МАН-ын сонгуулийн төсвийн нэгээхэн хэсэг болж байна гэх хардлага эрхгүй төрж байгаа юм. Ардчилсан нам өнөөдөр сонгуульд нэр дэвшигч гишүүддээ 100 сая төгрөгийн босго тавьсан. Энэ бол нэг талаар сонгуулийн компанит ажил, сонгуулийн төсвийг бүрдүүлж ирсэн зүйлийг ил болгосон хэрэг. Харин өнөөдөр эрх баригч намд үүнийгээ илчлэх зориг алга. Учир нь, тэд иргэдийн боломжийг хулгайлж, концесс, бондоос мөнгө идэж, төсөвт дарамт учруулж дээрх байдлаар сонгуулийн төсвөө бүрдүүлдэг. Үүний нэг жишээ нь иргэдэд очих ёстой 1072 хувьцааны ногдол ашиг болж байна.
Төмөр замаас мөнгө идэж, улстөр хийдэг жишээ урьд нь манайд гарч байсан. УИХ-аас 2010 онд баталсан Төрөөс баримтлах төмөр замын бодлогын хүрээнд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замыг Монголын Засгийн газраас Чингис бондын 280 сая ам.доллароор санхүүжүүлэх шийдвэр гаргасан удаатай. Төмөр зам барих далангийн ажил 2013 оны тавдугаар сард эхэлсэн. Гэвч, өдгөө энэ замаар нүүрс тээвэрлэх нь бүү хэл овоолсон шороо нь салхинд хийсээд дуусах шинжтэй. Тухайн үед УИХ-ын гишүүн Х.Баттулга болон Зам тээврийн сайд А.Гансүх нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан. 2017 оны тавдугаар сард УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Төмөр зам барина гээд овоолсон шороо босгосон хүмүүст ямар хариуцлага хүлээлгэх вэ” хэмээн чуулганы хуралдааны үеэр асууж, сураглаж байсан билээ. Өнөөдөр тэгвэл Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төсөв, иргэдэд очих ёстой 1072 хувьцааны ногдол ашиг улстөрчдийн ээлжит бялуу болж байгаа бололтой.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com