Уншиж байна...
 
ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Эрүүгийн хэргээр шалгагдаж байгаа хүн нэр дэвшихийг хориглохоор болов

 УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр (2019.12.17) хуралдлаа. Хуралдаанаар УИХ-ын сонгуулийн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Гишүүд санал өгөхөд сонгогчдын нэрсийн жагсаалт, мэдээллийг улс төрийн намуудад өгөх эсэх, гарын хурууны хээн дээр тэмдэглэгээ хийх эсэхийг асууж байв. Учир нь сонгуульд оролцож байгаа намуудад сонгогчийн нэрсийн жагсаалтыг өгдөг байсан аж. Гэтэл иргэний ямар ч мэдээлэл хаалттай байх, иргэний зөвшөөрснөөр шүүх, прокурорт өгнө гэж хуульд заасан байдаг. Сонгууль өгсөн тэмдэглэгээ хийхэд харшилтай хүмүүсийн хуруу нь түлэгдсэн гэж СЕХ-ноос нөхөн төлбөр авсан тохиолдол цөөнгүй гэнэ. Тиймээс сонгуульд саналаа өгсний дараа тэмдэглэгээ хийх эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Биеийн давхацсан өгөгдлөөр хоёр удаа санал өгөх боломжгүй гэж УБЕГ-ын дарга н.Баасандорж онцолсон юм.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
-Шүүхээр авлига, албан тушаалын хэргээр ял эдэлж байсан хүмүүс нэр дэвшиж болохоор байгаа. Бас намдаа хайртай бол намайг дугуйлаарай гээд нэр дэвшигчид нь ордог. Томсгосон тойргийн онцлог тэр. Энэ бүхнийг зохицуулах хэрэгтэй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нэр дэвших квотыг яагаад оруулахгүй байгаа юм.

Ажлын хэсэг:
-Эрүүгийн хэргээр шалгагдаж байгаа хүн нэр дэвшихийг хориглосон заалт хуулийн төсөлд байгаа.

СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн:
-Өмнө нь ял шийтгүүлж байгаад хугацаа нь дууссан бол ялгүйд тооцож сонгуульд оролцуулна. Харин ял эдэлж байгаа бол сонгуульд нэр дэвшихийг хориглоно гэж ажлын хэсэг дээр ярьсан.
Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулав. УИХ-ын сонгуулийг олон мандаттай тойргоор явуулахыг байнгын хорооны хуралдаанд оролцсон 11 гишүүний найм нь дэмжлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com