Уншиж байна...
 
ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлааХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО ба ХӨШИГНИЙ ЦААДАХ ӨРНӨЛОлон улсын спортын хутга шидэлтийн холбоо манай улсад сургалт зохион байгуулж байнаИМАРТ ДРАГОН салбар энэ сарын 20–ны өдөр нээлтээ хийнэЛ.Төр-Од: УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин танхимын ерөнхийлөгч байхдаа ОХУ-тай чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлчихсэн#СБД: Жендэрийн дэд салбар хороо 2024 онд хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэв#СБД: Албан хаагчид түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж ажилланаТөрийн өмчийн 36 цэцэрлэгт хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүллээ‘‘Имарт драгон’’ салбар энэ сарын 11-нд нээлтээ хийнэМонголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВ
Д.Загджав: Шинжааны асуудал Хятадын дотоод хэрэг

Энхтайван, Найрамдлын Байгууллагын Ерөнхийлөгч, улс төрийн ухааны доктор Д.Загджаваас дараах тодруулгыг авлаа.

-Энхтайван, Найрамдлын байгууллагын хувьд Шинжаан, АНУ-ын хооронд үүссэн асуудлыг юу гэж харж байна вэ?
-Манай Улс Азийн орнуудтай харилцаа хамтын ажиллагаагаа хөгжүүлж, бүс нутгийн улс төр, эдийн засгийн интеграцад оновчтой оролцох нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх зорилт юм. Ази тивийн, цаашлаад дэлхийн чанартай тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн бүх нийтийн үйл хэрэгт хувь нэмэр оруулахын төлөө Монгол Улс хүчин чармайлт гаргаж ирсэн. Исламын шашин шүтдэг уйгар, казах, бусад үндэстэн амьдардаг Шинжаан-уйгарын автономит мужид ард иргэдийн итгэл үнэмшил, хүний эрхийг зөрчиж байна хэмээн АНУ БНХАУ-ыг шүүмжилдэг. АНУ Хятадын компаниуд, албаны хүмүүст визийн хязгаарлалт тавьсан үйлдлийг олон улсын эрх зүйг зөрчиж, улс орны нь дотоод хэрэгт оролцож байгаа хэрэг гэж БНХАУ-аас Вашингтонд суугаа ЭСЯ мэдэгдсэн байсан. Шинжааны хэрэг бол гадны оролцоо байх ёсгүй цэвэр Хятадын дотоод хэрэг. Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохоо зогсоохыг АНУ-ын талд уриалж байгаа талаар мэдээллүүд гарч байна.
-Дэлхий нэг хавтгай гэдэг үг бий. Даяаршиж буй өнөө үед улс орнуудын хөгжлийн харилцан хамаарал, ойлголцол дээр тогтож байна?
-БНХАУ, манай хоёр орны найрсаг харилцаа, найрамдалт хамтын ажиллагаа тэлж, ард иргэдийн харилцан итгэлцэл ойлголцол улам бэхжиж байна. Шинжаан Уйгарын өөртөө засах орон БНХАУ-ын засаг захиргааны нэгж. Тэдний дотоодын асуудал. Өөр бусад улс орнууд оролцох, санаа зовох шаардлагагүй юм. Шинжааны асуудалд АНУ-ын тал хөндлөнгөөс оролцохыг санаархаж байгаа нь олон улсын харилцааны нийтлэг хэм хэмжээг ноцтой зөрчиж байна. Шинжаанд АНУ-ын хэлээд байгаа шиг хүний эрхийг тэгтлээ зөрчөөд байгаа юм байхгүй. Хятадын хуулийн дагуу, олон улсын жишгээр Шинжаан дахь янз бүрийн угсаатнаас бүрдсэн 25 сая хүнийг дэмжих гэсэн арга хэмжээ. Энэ ажил бол цэвэр Хятадын дотоод асуудал болохоор хөндлөнгийн оролцоо хэрэггүй гэж БНХАУ-ын талаас мэдэгдэж байгаа нь зүй ёсны асуудал.
 Нэг тэрбум 400 орчим сая хүн амтай, дэлхийн зах зээлийн харилцаанд жинтэй байр суурь эзэлдэг, олон улсын харилцааны шууд болон шууд бус нөлөөлөл, тухайн улсын үндэсний болоод улс төр, эдийн засгийнх нь системийн онцлогт АНУ болон бусад улс орнууд анхааралтай хандах нь зүйтэй. АНУ болон барууны хэвлэл мэдээллийн хэрэгслээр Шинжаанд үүссэн асуудлыг дэвэргэж, хэт нэг талыг барьсан мэдээлэл хийж байгааг буруушааж байна. БНХАУ-ын Засгийн газар өөрийн улсын хууль журмын хүрээнд Шинжаан Уйгарын өөртөө засах орны асуудлыг шийдэж, зохион байгуулж чадна гэдэгт итгэлтэй байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
2 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
2 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com