Уншиж байна...
 
ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Ж.Бат-Эрдэнэ: Хаврын уралдааныг хориглох нь зүйтэй

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнээс Улсын их баяр наадмын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн талаар тодрууллаа.

-Улсын их баяр наадмын тухай хуулийг УИХ-аар хэлэлцэж байгаа. Тэгээд өвлийн уралдааныг эргэж сэргээх нь гэсэн шүүмжлэл гарсан. Энэ талаар ямар бодолтой байна вэ?
-Би өвлийн уралдааныг явуулахгүй байх байр суурьтай байгаа. Арваннэгдүгээр сарын 01-нээс тавдугаар сарын 01-ний хооронд хурдан морины уралдаан зохион байгуулахгүй байхыг дэмжиж байна. Унаач хүүхдийн хүнд хэцүү хөдөлмөрийг харгалзан үзэх ёстой. Мөн унаач хүүхдийн насыг 14-өөс дээш байх ёстой гэдгийг дэмжиж байгаа юм. Энэ хуулийг УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Ж.Ганбаатар, Б.Саранчимэг нар гарын үсэг зурж өргөн барьсан. Миний нэр орсон болохоос би гарын үсэг зураагүй. Өргөн барилцахад нь оролцоогүй. Миний дэмжиж байгаа нэг асуудал бий. Хурдан морины өндрийг сэрвээний өндрөөр нь хэмждэг болъё л гэж байгаа. Өнөө үед хачин замбараагүй зүйл болдог болсон. Наадмаа хийж чадахгүйд хүрсэн. Орон нутаг бүү хэл, төв наадамдаа хэн нэгэн хүний үзэмжээр таалагдахгүй л бол чи цаашаа бай гэдэг болсон. Тэгээд бүр захиалга өгдөг хэлбэрт шилжсэн. Нэг морийг хасуулахад таван сая төгрөг, оруулахад 10 сая төгрөг байдаг гэсэн ханш яригдаад эхэлсэн. Тэгэхээр том жижиг биетэй гэлтгүй сэрвээний өндрийг хэмжээд уралдуулах нь шударга гэж дэмжиж байгаа. Ажлын хэсэг дээр хаврын уралдаан явуулах заалтыг хасах нь зүйтэй гэж бодож байна.
-Бөхчүүдийн допингийн асуудлын талаар заалт орсон уу?
-Допингийн талаар энэ хуулийн төсөлд байхгүй. Ер нь энэ асуудлыг нэг тийш нь болгож цэгцлэх ёстой. Авлигатай тэмцэх газар шалгадаг л болчихмоор байгаа юм. Хариуцлага тооцдог байх, даваа бүрт халаасанд нь мөнгө хийдэг бөхчүүдийн балайрсан асуудлыг зогсоох ёстой.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com