Уншиж байна...
 
ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
НИТХ төр хувийн хэвшлийн түншлэлээр төсөл хэрэгжүүлэх журмыг батална

 Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн өчигдрийн (2019.12.24) хурлаар “Нийслэл дэх төр, хувийн хэвшлийн түншлэл” дэд хөтөлбөр батлах тухай, “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх журам”-ын төслийн тухай асуудлыг хэлэлцэв. Ингээд уг асуудлыг НИТХ-ын хуралдаанаар хэлэлцэхээр шийдвэрлэлээ. Төр, хувийн хэвшлийн түшлэлийн талаар хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд тусгасан байдаг хэдий ч хэрхэн хамтарч ажиллах, төсөл хөтөлбөр, арга хэмжээнүүдийг хэрхэн зохицуулж, хэрэгжүүлэх талаар нарийн тусгаж өгөөгүй байдаг аж. Иймд дотоод, гадаадын нэн шаардлагатай, ач холбогдол бүхий хөрөнгө оруулалтууд хэрэгжихгүй байх шалтгаан болдог байна. Нөгөөтэйгүүр тус журамд тусгаснаар төсөл хөтөлбөртэй холбоотой аливаа эрсдэлийг төсөл хэрэгжүүлэгч өөрөө бүрэн хариуцах талаар ч тусгаж өгчээ.

Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан Тэргүүлэгчид асуулт асууж, холбогдох албан тушаалтнууд хариулт өглөө.

 Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва:
-Хэрэгжих хугацааг 2020-2025 он гэж тусгасан байна. Дэд хөтөлбөрийг цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр бол хэрхэн сунгах талаар хуулийн ямар зохицуулалт байна вэ. Нөгөөтэйгүүр төсөвт тусгаагүй төсөл хөтөлбөрүүдийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэх шаардлагатай. Хөгжлийн баримт бичгүүдэд тусгасан нэн тулгамдсан, шаардлагатай төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх тэр дундаа стратегийн ач холбогдолтой зорилтуудтай хэрхэн уялдуулсан бэ?

 “Улаанбаатар хөгжлийн корпорац” ХК-ийн хуулийн зөвлөх н.Батсэлэнгэ:
-Энэхүү дэд хөтөлбөрийг тав хүртэл жилийн хугацаагаар хэрэгжүүлэхээр боловсруулсан байгаа. Хуульд тусгаснаар дэд хөтөлбөрийг богино, дунд, урт хугацаагаар баталж хэрэгжүүлэх зохицуулалттай. Дэд хөтөлбөрийн хэрэгжих хугацааг сунгаад явж болно.

 Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан:
-Нийслэлийн ИТХ-аас батлан хэрэгжүүлж байгаа олон дэд хөтөлбөр байгаа. Хэрэгжилтийн хувьд зарим нь сайн хэрэгжиж, ач холбогдол, үр дүн сайн байгаа бол цаг хугацааны хувьд хэрэгжилт бага байгаа нь ч байна. Тиймээс дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг хараад, нэн шаардлагатай гэж үзвэл ирэх оноос төлөвлөлтдөө тодотгол оруулаад явж болно. Ер нь Засаг даргын хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөр богино хугацаатай байгаа. Төсөвт тусгагдаагүй зардлаар зорилтыг хэрэгжүүлэх шаардлага байгаа. Гадаадын зээл тусламжаас гадна дотоодын хөрөнгө оруулагчдад таатай орчин бүрдүүлэх нэн шаардлагатай байгаа.

 Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч Б.Бямбадорж:
-Хөтөлбөр батлагдсанаар төсөл хөтөлбөрүүдэд хувийн хэвшлийн оролцоо нэмэгдээд, түлхүү орж ирнэ гэж харж байгаа. Ингэхдээ яг ямар салбар түлхүү хөрөнгө оруулна гэж харж байгаа вэ. Нийтийн тээврийн чиглэлийг ч юм уу, хурдан хугацаанд хөгжүүлэх, өөрчлөлт хийх шаарлагатай байгаа салбаруудаа түлхүү оруулах талаар зохицуулсан зүйл байгаа юу. Худалдан авах ажиллагааны зохицуулалттайгаа хэр нийцэж байгаа вэ. Сонгон шалгаруулалт дээр гарах хууль эрх зүйн маргаануудыг хэрхэн шийдвэрлэх вэ?

 Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан:
-Монгол Улсын нийт хөрөнгө оруулалтын 90 орчим хувь нь уул уурхай. Үлдсэн хувь нь тэр чигтээ үйлчилгээний салбар. Улаанбаатар хот тэр чигтээ үйлчилгээний салбар байгаа. Тэгэхээр Улаанбаатар хотын эдийн засгийн чадавхыг сайжруулахын тулд үйлчилгээний салбараа дэмжээд явах шаардлага байгаа. Төрийн оролцоогүйгээр байж болохгүй олон салбар байгаа. Нийтийн тээвэр тэр дундаа их багтаамжийн, такси үйлчилгээ зэрэг олон асуудал байгаа. Бид дэд хөтөлбөр, журамдаа төр, хувийн хэвшлийн олон субьектын саналыг тусгасан.

 “Улаанбаатар хөгжлийн корпорац” ХК-ийн хуулийн зөвлөх н.Батсэлэнгэ:
-Сонгон шалгаруулалтын маргаантай холбоотой асуудлыг нарийн тусгасан байгаа. Сонгон шалгаруулалтын хугацааг 15 хоног гэж тусгасан. Гомдол гаргахдаа сонгон шалгаруулсан нэгжид гаргаад, шүүхээр асуудлыг шийдвэрлээд явахаар тусгасан.

 Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва:
-Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд тулгамдсан, стратегийн ач холбогдол бүхий төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлээд явах нь чухал. Төр хэрхэн хувийн хэвшилтэй хамтарч ажиллах нь ойлгомжтой байх ёстой. Улаанбаатар хот урт болон богино хугацааны төлөвлөгөө, үйл ажиллагааны чиглэлээ хэрэгжүүлэхдээ дан ганц хотын төсвийн хөрөнгөөр шийдвэрлэх боломжгүй. Хувийн хэвшлээ дэмжиж байж энэ асуудал шийдвэрлэгдэнэ. Тиймээс илүү нээлттэй, эрхзүйн зохицуулалт хэрэгтэй. Төсвийн хөрөнгөөр шийдэж чадахгүй маш олон зорилт бодлогын баримт бичиг, хөгжлийн чиг хандлагад туссан байгаа гэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com