Уншиж байна...
 
Гуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байна
Ч.Хүрэлбаатар: Саарал жагсаалтаас гарахын тулд долоон хуульд өөрчлөлт оруулна

Засгийн газрын хуралдаанаар Татварын багц хуулийг дагаж мөрдөх журмуудыг баталлаа. Үүнтэй холбогдуулан Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Татварын багц хуулийг дагаж мөрдөх журамд ямар ямар асуудал тусгасан бэ?
-Татварын багц хуулийг УИХ-д өргөн мэдүүлснээр жилийн дараа ээлжит бус чуулганаараа хэлэлцэж, баталсан. Ингэхдээ аж ахуйн нэгжүүдэд очдог татварын дарамтыг буулгах, иргэдийн амьжиргааг дэмжихэд чиглэсэн өөрчлөлтийг багцаар нь шийдсэн. Дэлхийн бусад орнуудын туршлага, жишгийг авч үзсэн. Хуулийн өөрчлөлтийг хийхдээ олон удаагийн хэлэлцүүлэг хийж, ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс дагаж мөрдөх юм. Дагаж мөрдөх 40 гаруй журмыг олон нийтээр хэлэлцүүлснээр сүүлийн журмуудыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж дууслаа. Хуулийг дагаж мөрдөх бэлтгэл бүрэн хангагдсан буюу хууль хэрэгжихэд бэлэн болсон. Зарим бизнесмэн гишүүдээс энэ чиглэлээр зарим хуулийн төсөл санаачлаад явж байсан. Гэхдээ энэ нь Татварын багц хуульд уялдаагүй зүйл.
-НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн барьсан. Энэ талаар ямар байр суурьтай байна вэ?
-Засгийн газар урт хугацааны турш судалж байж татварын бодлогоо УИХ-аар батлуулсан. Сонгууль дөхөж байна, бизнес эрхэлдэг УИХ-ын гишүүд их байдаг. Тэд энэ асуудлыг тавьж байна гэж ойлгож байгаа.
-2020 оны есдүгээр сард багтан Саарал жагсаалтаас Монгол Улсыг гаргана гэсэн. Энэ асуудлаар Сангийн яам хэрхэн ажиллаж байгаа вэ?
-Ерөнхий сайд захирамж гаргаж, Монгол Улсыг Саарал жагсаалтаас гаргах ажлын хэсэг байгуулан, Сангийн сайдаар ахлуулсан. Ажлын хэсэгт Сангийн яам, АТГ, Тагнуулын ерөнхий газар, шүүх, прокурор гээд бүх байгууллагын төлөөлөл багтсан. Нийт долоон хуульд өөрчлөлт оруулахаар санал гаргаж, батлууллаа. Үүнээс гадна саарал жагсаалтаас гаргах ажлын төлөвлөгөөг боловсруулж байна. Ирэх оны нэгдүгээр сарын 20-нд Бээжинд хамтарсан группийн хурал болно. Энэ хугацаанаас өмнө Монгол Улс тайлангаа өгөх ёстой. Үүний дараа хоёр болон тавдугаар сард болох ФАТФ-ын хуралд тайлангаа тавьж, ажиллах юм.
-Тухайлбал...?
-Үл хөдлөх хөрөнгийн тухай, үнэт чулуун эдлэлээр дамжуулж мөнгө угаах магадлалтай гэж үздэг. Түүнчлэн санхүүгийн үйлчилгээнд хуулийн орчноо дутуу тооцоолсон байна. Хөрөнгийн үнэлгээг санхүүгийн үйлчилгээнд хамруулаагүй байгаа тул хууль бус зүйл хийгдэх магадлалтай гэж үзсэн. Тиймээс мөнгө угаах, аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хууль, Санхүүгийн зохицуулах хорооны эрхзүйн байдлын тухай хууль гээд долоон хуульд өөрчлөлт оруулахаар байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com