Уншиж байна...
 
Гуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байна
Дөрвөн төрлийн тэтгэврийн зээлийг чөлөөлнө

 Засгийн газрын өчигдрийн (2020.01.06) хуралдаанаар Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлөөс гаргасан тэтгэврийн зээлийг тэглэх арга хэмжээ авах зөвлөмжийг хэлэлцэн шийдвэрлэв. Ингээд Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд (ХНХ) С.Чинзориг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Хуулийн төслийг УИХ-аар нэн яаралтай горимоор хэлэлцэх аж.

 Энэ талаар ХНХ-ын сайд, УИХ-ын гишүүн С.Чинзориг мэдээлэл хийв. Тэрбээр:
-ҮАБЗ-өөс тэтгэвэр барьцаалсан зээлийг тэглэх нэг удаагийн арга хэмжээ авах зөвлөмжийг Засгийн газарт даалгасан. Энэ зөвлөмжийн хүрээнд ХНХ-ын сайдаар ахлуулсан ажлын хэсэг гарсан. Холбогдох яамдын төлөөлөл мөн ажлын хэсэгт багтсан. НДС-гаас олгож байгаа тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг нэг удаад тэглэх хууль эрх зүйн орчин боловсруулахаар ажлын хэсэг ажиллалаа. Тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төсөл боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн дэмжүүлсэн. Улмаар Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийг тэглэх төслийг УИХ-д өргөн барилаа.

Тэтгэвэр барьцаалсан зээлийг төрөөс нэг удаа төлөх хуулийн төсөлд хамрах хүрээлэлд:
1. НДС-гаас өндөр насны тэтгэвэр авч байгаа иргэд тэтгэврээ барьцаалсан зээл авсан бол,
2. Ахмад настан болоогүй ч хөдөлмөрийн чадвараа алдсаны улмаас хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэвэр авч байгаа иргэд тэтгэврийн зээл авсан бол,
3. НДС-гаас тэжээгчээ алдсаны тэтгэмж авдаг. Энэ тэтгэмжээ барьцаалан зээл авсан бол,
4. Цэргийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн дагуу тэтгэвэр авдаг иргэд хамаарна.
2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар тэтгэврийн зээлээ бүрэн төлсөн иргэд тэтгэврийн зээлд хамаарна. Мөн тэтгэврийн зээлтэй иргэн нас барсан бол энэ хуулийн төсөлд хамруулна.
ҮАБЗ-өөс гарсан зөвлөмжид Салхитын мөнгөний ордыг барьцаалан бонд гаргах замаар тэтгэврийн зээлийг тэглэх чиглэл Засгийн газарт өгсөн. Цаашид тэтгэврийн зээл олгохгүй. Гурав хүртэл сарын хугацаатай, хүүгүй тэтгэврийн урьдчилгаа гэсэн бүтээгдэхүүн гаргах саналтай байгаа хэмээв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com