Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Ц.Мөнх-Оргил: 100 гаруй тэрбум төгрөгийн тэтгэврийн зээл оны сүүлчээр гарсан

"Оны сүүлээр 10 саяас дээш төгрөгийн тэтгэврийн зээл ихээр гарсан байна"
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийг хэлэлцэв.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:
-Монголбанк ямар эх үүсвэрээр бонд худалдаж авах юм бэ. Тэтгэврийн зээлийг тэглэхэд иргэн, банк хоорондын харилцааг Засгийн газар батлах юм уу, үгүй юу. Засгийн газар оролцохгүй гэж төсөлд тусгасан байна. Ахмад настны эрхзүйн байдлын тухай хууль гэж бий. Энэ хуульд ахмад настны өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр тэтгэвэр, тэтгэмж, үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх, барьцаалахыг хориглоно гэсэн заалттай. Үүнийг яаж зохицуулж байгаа юм бэ?

Монголбанкны ажлын хэсэг:
-“Эрдэнэс Ресурс” компани Монголбанкинд үнэт метал худалдаалах гэрээг таван жилийн хугацаатай байгуулсан. Монголбанкинд одоогоор эх үүсвэр байхгүй учир шинээр мөнгөний нийлүүлэлт хийх нөхцөл байдал үүснэ. 2019 оны жилийн эцсийн байдлаар Монголбанк 1.8 их наяд төгргийн алдагдалтай гарсан. Шинэ он гарснаас хойш дэлхийн зах зээлд алтны үнэ өсч байгаа учраас дээрх алдагдал буурна.

ХНХ-ын сайд С.Чинзориг:
-ҮАБЗ-ийн хэмжээнд тэтгэврийн зээлийг тэглэх асуудал ярьсан учраас зургаан сая төгрөг хүртэлх гэдэг хязгаарлалтыг Засгийн газрын хуралдаанаар хассан. Одоогийн үйлчилж байгаа хуулиар ахмад настан өөрөө зөвшөөрөөгүй бол тэтгэвэр, тэтгэмж, үл хөдлөх хөрөнгийг нь барьцаалахыг хориглоно гэсэн. Төрөөс тэтгэврийн зээлийг тэглэх нэг удаагийн арга хэмжээ аваад цаашид тэтгэвэр барьцаалан зээл олгохыг шууд хориглоно. Цаашдаа өрхийн орлогыг дэмжсэн бүтээгдэхүүн гаргах уу, эсвэл богино хугацаатай хүүгүй тэтгэврийн урьдчилгаа гэсэн бүтээгдэхүүн гаргах уу гэж Монголбанктай ярилцаж байгаа.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:
-Нийгэмд талцал авчирсан сэдэв болоод байна. Ядуу амьдралтай, захын хороололд амьдардаг иргэдэд зээл дарамт болж байгаа нь үнэн. Тэтгэврийн зээл олон жилээр урьдчилаад авсан иргэдийг нэг талаар дэмжих нь зөв. Хоёрдугаарт судалгаа хэр хийсэн бэ. Хэчнээн ахмад хэдэн сая төгрөг хүртэлх зээлтэй байгаа юм бэ. Нэгбүрчлэн гаргасан ангилал, тоо баримт байна уу. Эрсдэлтэй ангилалд орсон зээлтэй хүмүүс ч байгаа. Мөн эрсдэлгүй нь ч бий. Банкны нөхөд баярлаж байгаа байх. Эрсдэлтэй зээлийг нь төр хаах гэж байгаа учраас. Зээл аваагүй атлаа амьдралаа арай гэж залгуулж байгаа ахмад ч бий. Тэдэнд ямар нэгэн бодлого хэрэгжихгүй юм уу. Ялгаварлан гадуурхалт болох юм биш үү. Байгалийн баялгийг гаднынхан хэдэн тэрбум ам.доллароор авч байхад хэдэн ядарсан ахмаддаа тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэх нь зөв. Гол нь ялгавартай хандаж байгаа нь Үндсэн хуулийн зарчмыг зөрчинө. Зээл тэглэх сургаар оны төгсгөлд зээл авсан хүмүүс байгаа юм биш биз. Банкны нөхөд шивэр авир яриад ах дүү, хамаатан садандаа зээл олгосон асуудал гарах вий. Ахмадаа харж үзэх цаг нь болсон гэдэгтээ зарчмын хувьд санал нэгдэж байгаа.

ХНХ-ын сайд С.Чинзориг:
-Арилжааны банкуудаас судалгаа авсан. Нийт 578 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээлийн үлдэгдэл байна. Үүнийг задлаад үзвэл 112 мянган ахмад гурав, 142 мянган ахмад дөрвөн сая төгрөг хүртэлх зээлтэй байгаа. Нийтдээ тэтгэврийн зээлтэй ахмадын 90.6 хувь нь зургаан сая хүртэлх төгрөгийн тэтгэврийн зээлтэй юм. Тэгвэл 22 мянган ахмадын 10 хувь орчим нь зургаан сая төгрөгөөс дээш тэтгэврийн зээлтэй байна. Хугацаа хэтэрсэн зээл, зээлийн хүү нэг тэрбум 150 сая төгрөг байгаа. Энэ нь эрсдэлтэй зээл гэсэн үг. Хардлага сэрдлэг байхгүй. ҮАБЗ маш нууцын зэрэглэлтэйгээр гаргасан шийдвэр. Зөвлөмжийн мэдээллийг бид арванхоёрдугаар сарын 30-ны өдөр Засгийн газрын хуралдаанаар авсан. Арваннэгдүгээр сарын 31-ны байдлаар тэтгэврийн нийт зээлийн үлдэгдэл 775 тэрбум төгрөг байсан зээл жилийн эцсээр буурч 758 тэрбум төгрөг болсон байгаа. Үндсэндээ нэг сарын дотор 17 тэрбум төгрөгийн зээл дарагдсан гэсэн үг.

Монголбанкны ажлын хэсэг:
-2019 оны жилийн эцсийн байдлаар нийт 776 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээл байна. Үүний 0.7 хувь нь чанаргүй зээл.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:
-Нарийн судалгаатай орж ирэх ёстой. Миний ойлгосноор 10 саяас дээш төгрөгийн зээл бүгд оны сүүлээр гарсан байна лээ шүү. ҮАБЗ-өөс гарсан шийдвэрийн дараа гэсэн үг. Энэ зээлүүд нь нийтдээ 100 гаруй тэрбум төгрөг болж байгаа. Зөвлөмж яг хэзээ гарсан юм бэ. Тоонуудаа нарийн гаргаж ир. Маш их хэмжээний мөнгө оны сүүлчээр гарсан шүү.

УИХ-ын гишүүн Б.Жавхлан:
-Өргөн барьсан хуулийг харахаар зээл төлөх эцсийн субъект нь Монголбанк байна. Тэгэхээр Төв банк мөнгө хэвлэнэ. Төв банк төгрөгийн тогтвортой байдал, санхүүгийн тогтвортой байдлыг хангах үндсэн хоёр зорилттой. Энэ зорилтуудад нийцэж байвал бусад үйл ажиллагааг хийх нь Төв банкны өөрийнх нь асуудал. Тэтгэврийн зээлийг тэглэх хууль Төв банкны хуультайгаа нийцэж байгаа юм уу. Санхүүгийн тогтвортой байдлыг хадгалахын төлөө Төв банк ажиллах ёстой. Үүнтэй мөн яаж нийцэх юм бэ гэдэгт Монголбанк байр сууриа хэлээч. Ерөнхийлөгчөөс уг нь сонсмоор байна. ОУВС хамрагдаж “цэргийн хатуу дэглэмд” бид байгаа. Үүний үр дүнд эдийн засаг арай гэж өндийж байна. Халамжийг тэлснээр популизмыг улам дэвэргэдэг. Нийгэмд асар буруу хүлээлт бий болгож, улс төрд дарамт их ирнэ шүү. Араас нь малчид, цалингийн зээл тэглэх хүлээлт, дарамт бий болно. Уг нь шийдэл гарц олон бий. “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК нь дөнгөж эхлэлийн баланстай юм биш үү. Мөн Хөгжлийн банк нийгмийн чиглэлийн үйл ажиллагааг санхүүжүүлдэг банк огтоос биш. Экспорт, импортыг дэмжиж, хөгжлийн бизнесүүдийг санхүүжүүлдэг ийм банк. Угтаа Засгийн газар баталгаа гаргаж байж, Төсвийн хуулиар зохицуулагдах ийм асуудал шүү. Баталгааны систем нь асуудалтай байна.

“Эрдэнэс Монгол” компанийн төлөөлөл:
-”Эрдэнэс силвер ресурс” компани 2019 онд тайлангаа анх удаа гаргана. Бондыг гаргахдаа бид СЗХ-той ажлын уулзалт хийж, санал солилцсон. “Эрдэнэс силвер ресурс” компани бонд гаргах боломжгүй. Харин Эрдэнэс Тавантолгойн толгой компани болох “Эрдэнэс Монгол” бонд гаргах боломжтой.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com