Уншиж байна...
 
ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
С.Чинзориг: Тэтгэврийн зээл тэглэхэд Хөгжлийн банк баталгаа гаргана

 УИХ-ын чуулганы өчигдрийн (2020.01.08) нэгдсэн хуралдаанаар Тэтгэврийн зээлийг нэг удаадаа тэглэх тухай хуулийн төслийг хэлэлцэв. Уг хуулийн төсөлд 2019 оны арванхоёрдугаар сарын 31-нээс өмнө тэтгэврийн зээл авсан ахмадын зээлийг нэг удаа тэглэхээр заасан. Энэ хуулийн төсөл батлагдвал нийт 239 мянган ахмадын тэтгэврийн зээл тэглэгдэхээр байгаа. Үүнд 780 тэрбум төгрөг шаардлагатай бөгөөд бонд гаргаж, эх үүсвэр бүрдүүлэхээр тусгасан. Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцлоо. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын төрийн тэргүүн тааллаараа оролцох эрхтэй. Ийнхүү УИХ-ын чуулганы хуралдаанаар уг хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзээд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
-Тэтгэврийн зээлийг нэг удаадаа тэглэх тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх шаардлагагүй. Хуулиар биш тогтоолоор хийх боломжтой. Энэ асуудалтай холбоотойгоор бонд, баталгаа, Монголбанкны мөнгө хэвлэх тухай асуудал яригдаж байгаа. Тэтгэврийн зээлийг тэглэх тухай асуудлаар УИХ тогтоол гаргаад Засгийн газарт чиглэл өгөх боломжтой. Тогтоолоор Засгийн газарт чиглэл өгсөн нь дээр. Бондыг “Эрдэнэс Монгол” гаргах учраас компанийн тухай хуулиар шийдэх боломжтой. ТУЗ-өөс шийдвэрлэсний дагуу бонд гаргаад явж болно. Хөгжлийн банкны баталгааны асуудлыг Засгийн газар өөрөө дангаараа шийдэх эрхтэй. Энэ нь Банкны тухай хуулиар явна. Монголбанкны хуулиар төв банк Засгийн газрын бондыг л худалдан авах эрхтэй. Өөрөөр хэлбэл, компанийн бондыг Төвбанк мөнгө хэвлэж авах хуулийн зохицуулалт байхгүй. Ийм нөхцөлд зээл тэглэх асуудлыг Засгийн газар өөрсдөө л шийд. Тус, тусын хуулиар зохицуулсан асуудлыг УИХ-д оруулж бантагнуулах шаардлагагүй. Засгийн газар эрх мэдлийнхээ хүрээнд бүрэн шийдэх боломжтой асуудал.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
-Хоёрдугаар сарын 1-ээс ахмадууд тэтгэврийн зээл авахгүй гэж ойлгосон. Зээлээ төлчихсөн, зээл аваагүй хүмүүсийг яаж шийдэх вэ. Хөгжлийн банк оролцож байгаа нь хууль зөрчих үү. Зээл аваагүй ахмадуудыг яах вэ. Зээлийг нь хаачхаад байна. Цагаан сар болох гээд ахмад настнууд ууц боовоо авах гээд мөнгө хайгаад явж байна. Тэтгэврийн зээлийг хэн ч хүчээр өгөөгүй. Гурван сарын хугацаатай хүүгүй зээл урьдчилж авна гэдэг. Тийм мөнгө банкуудад байгаа юм уу.

“Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр:
-Одоогоор манай компани дээр ямар ч хуулийн маргаан байхгүй. Хуучин маргааныг нь асуугаад байна. Тийм зүйл байхгүй.

УИХ-ын гишүүн, ХНХ-ийн сайд С.Чинзориг:
-Тэтгэврийн зээл тэглэж байгаа асуудал арилжааны банкны бүтээгдэхүүнтэй холбоотой. Энэ бүтээгдэхүүн нь эрсдэлтэй учраас өөр зүйл гаргахаар ажиллаж байна. Хөгжлийн банк баталгаа гаргана гэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com