Уншиж байна...
 
Гуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байна
Улс төрийн ноцтой алдаа гаргалаа

Зам тээврийн сайд байсан Б.Цогтгэрэл Төрийн ордонд болсон Монгол Улс, ОХУ-ын Засгийн газрын хоорондын комиссын хуралд оролцжээ. Хоёр улсын хамтарсан ажил хэрэгч хурал дээр МАН-ын гишүүн, дэд сайд байсан Б.Цогтгэрэл Сүхбаатарын талбайг дүүрэн цугласан иргэд, сөрөг хүчний эсэргүүцлийн жагсаалыг “Америкийн дэмжигч АН өнөөдрийн бидний энэ хурлыг эсэргүүцэж жагсаал хийж байгаа юм” гэж ОХУ-ын төлөөлөгч нарт тайлбарлан хэлсэн байх юм. Чухамдаа Монгол, Оросын Засгийн газрын хоорондын комиссын ажил хэрэгч уулзалтыг эсэргүүцэж Сүхбаатарын талбай дээр иргэд цуглаагүй нь тодорхой. Олонх болсон МАН-ын УИХ, У.Хүрэлсүхийн Засгийн газрын өгөөжгүй үйл ажиллагааг шүүмжилж, ард түмэн ядуурч байгаа учраас амлалтаа биелүүлэхийг шахаж шаардан сөрөг хүчний жагсаал болж буйг хэн бүхэн сайн мэднэ. Тэгтэл сайд байсан хүн Монгол Улсын гадаад бодлогын хүрээнд болж буй улс хоорондын албан уулзалтад оролцохдоо “Бидний энэ хурлыг гадаа талбайд эсэргүүцээд Америкийн дэмжигч тал жагсаад байна” гэж хэлсэн нь улс төрийн ноцтой том алдаа болж байна.

Монгол, Орос, Америк улсын дунд яс хаяж, худлаа улстөржүүлсэн мэдээлэл тарааж буй нь Монгол Улсын гадаад бодлогод цаашид хэрхэн нөлөөлөх вэ, улсын нүүр царай болж буй албан хүний зохисгүй тайлбар Монголыг ичгэвтэр, доош татах болж буйд хэн хариуцлага хүлээх вэ. Манай улс тэр дотроо МАН боловсон хүчнийхээ бодлогод цаашид анхаарахгүй бол энэ мэт улсын нэр нүүрийг сэвтүүлсэн, улс төрийн ноцтой алдаанд хүрсээр байх уу?

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com