Уншиж байна...
 
Гуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байна
Ж.Бат-Эрдэнэ: Сонгуулийн тойрог, мандатын хуваарилалт нь хүн амын тоонд уялдах ёстой

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнээс УИХ-ын сонгуулийн тойрог, мандат хуваарилалт, ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн талаар тодрууллаа.

-УИХ-ын сонгуулийн тойрог хуваах, мандат хуваарилах асуудал маргаан дагуулж буй мэдээлэл бий. Тийм асуудал байгаа юу?
-Нэг их айхтар асуудал болоод УИХ-ын гишүүд талцаад үзээд байгаа зүйл байхгүй. Сонгуулийн хуулийн гол зарчим бол тойрог, мандат хуваах. Цаашлаад ард иргэдийн тэгш, шударга сонголт хийх боломж бололцоог хангах явдал юм.
-Зарим аймагт мандатын тоог нэмнэ гэж байгаа. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?
-Булган, Дундговь, Говь-Алтай, Сүхбаатар аймагт тус бүр хоёр мандат олгох асуудал бий. Жишээ нь Булган аймаг 62 мянга гаруй хүн амтай. Тэгэхээр хоёр мандат зайлшгүй байх ёстой. Иймд эдгээр аймагт тэгш байдал олгох үүднээс нэг нэг мандат нэмж өгөх байх. Энэ нь зүй ёсны асуудал. Бусад тойрогт айхтар нэмж хасах тухай мэдээлэл хэвлэлээр л гараад байгаа.
-Тойрог хувааж, мандат хуваарилах асуудлыг хэдийд цэгцэлж нэг мөр болгох вэ?
-Бүх зүйл УИХ-ын Сонгуулийн хуулийн дагуу явна. Хоёрдугаар сарын 01-ний дотор тойрог, мандатын асуудлыг шийдвэрлэх учиртай. Тэгэхдээ дээрх дөрвөн аймагт мандатын тоог зайлшгүй нэмэх ёстой.
-Тэгэхээр хаанаас мандатын тоог нь цөөлөх вэ. Улаанбаатар хотын мандатыг хасах яриа бий?
-Улаанбаатар хотын мандатыг цөөлж таарна. Урд нь хөдөөнөөс мандатыг нь цөөлж Улаанбаатар хот руу шилжүүлсэн. Үүнийг л буцаана гэсэн үг.
-Хуульд хүн, газар нутгийн хэмжээг харгалзан үзэж тойрог, мандатыг тогтоох ёстой гэж байгаа шүү дээ?
-Сонгуулийн хууль хүн амын тоонд уялдах ёстой. Зөв сонголт, ардчилсан зарчимтай байх, тэгш сонголт хийх боломжийг олгох зарчмын төлөө сонгуулийн хуулийг баталсан. Түүнээс хөгжил, суурьшлын бүс гэдэг асуудлыг татан оруулж ирж хольж хутгаж болохгүй. Гол зарчим нь Монгол улсын иргэн бүр хууль тогтоох байгууллагад өөрийн төлөөллөө сонгох явдал юм. Үүнийгээ далийлгаж болохгүй. Тэгэхээр хүн амын нягтрал суурьшилтай тойрог, мандат хуваарилах асуудал зайлшгүй уялдах ёстой. Газар нутгийн байршил мэдээж нөлөөлөх байх.
-Тэгвэл Улаанбаатар хотод Монгол Улсын хүн амын тал хувь нь амьдарч буй гэдэг. Иймд Улаанбаатар хотын мандатыг цөөлөх нь буруу гэсэн асуудал бас яригдаж байгаа?
-Хүн амын нягтрал суурьшил, мэдээлэл авах бололцоо нь Улаанбаатарт илүү байгаа. Тухайлбал, сонгууль өгөх, тойрогтоо очоод ажиллах боломжоороо давуу талтай. Сонгуулийн штаб дээр болон бусад арга хэлбэрээр мэдээлэл авах боломж Улаанбаатарт илүү.
-Эрх баригч МАН хөдөөгийн тойргоос илүү санал авна гэж тооцож буй гэж байгаа. Ийм тооцоо хийсэн юм уу?
-Энэ бол зүгээр л нэг талыг барьсан шүүмжлэл. Түүнээс биш хот, хөдөөгийнхөн тус тусдаа, өөр өөр санал бодолтой гэж хагалж бутаргаж болохгүй. Үндсэн хуульд заасан Монгол Улс иргэнээ дээдлэх зарчим бий. Тийм болохоор ийм ойлголт ярих ёсгүй.
-ОУВС-гийн хөтөлбөр зогсох нь манай улсад ямар нөлөө авч ирэх бол?
-Энэ нь Засгийн газартай холбоотой зарчмын асуудал. Монгол Улсын төр, засаг захиргаа хэвийн ажиллах нь Засгийн газартай холбоотой. УИХ тодорхой хөтөлбөрүүд баталж өгдөг. Засгийн газар тэр төлөвлөгөө, мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ёстой. Хүссэн хүсээгүй энэ ачааг Засгийн газар үүрч сурах хэрэгтэй. УИХ хууль тогтоох үүргээ гүйцэтгээд явж байна. Иймд тухайн хууль амьдралд хэрэгжиж байна уу, амьдралд нийцэх үү гэдэг асуудлыг УИХ хариуцах ёстой. Харин УИХ-аар баталсан хууль болон мөрийн хөтөлбөр хэрэгжүүлэх эсэхийг Засгийн газар нуруундаа үүрээд явах учиртай. Ийм учраас УИХ хууль батлаад гаргасан бол хэрэгжилтийг нь Засгийн газар хариуцаад явна гэсэн үг. Энэ бол зарчим.
-Тэгэхээр ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжих ёстой гэж бодож байна уу?
-Тийм. Гэрээгээр хүлээсэн үүргээ аль аль талдаа биелүүлж цаг хугацаанд нь дуусгах ёстой. Аливаа дэмжлэг аваад явахгүй бол Монгол Улсын эдийн засаг хүнд байгаа.
-ОУВС хөтөлбөрөө зогсоовол Засгийн газар хариуцах нь ээ дээ?
-Засгийн газар тэтгэврийн зээлийг тэглэх бодлогыг хэлэлцээд УИХ-д оруулж ирсэн.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com