Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Ц.Уртнасан: Бодлогын нам болох үйл хэрэг хөрсөн дээр буусан

Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын Улс, намын байгуулалтын газрын дарга Ц.Уртнасантай ярилцав.

-Өнөөдөр хоёулаа сонгогчид улс төрийн намуудад итгэх итгэл буурсан цаг үед ярилцаж байна. Улс төрийн намууд сонгогчдын итгэлийг эргүүлэн олж авна гэдэгт Та итгэж байна уу?
-Итгэж байна. Бид чинь Үндсэн хуулиндаа олон намын тогтолцоо бүхий парламентын засаглалтай байхаар хүлээн зөвшөөрч, хуульчилсан улс орны иргэд шүү дээ. Үнэхээр Улс үндэстнээ улсын дайтай авч явъя гэвэл Үндсэн хуулиар хүлээн зөвшөөрсөн улс төрийн тогтолцоо, төрийн байгууллаа хөгжүүлж, бэхжүүлэх л цор ганц зам байгаа. Энэ утгаараа Монголын төрийн байгуулал, ялангуяа, парламентын засаглалаа сайжруулах, улс төрийн намуудын үйл ажиллагааг шинэчлэн сайжруулах шаардлага өнөө цагт тулж ирсэн. Улс төрийн намууд шинэчлэгдэж, сонгогчдын итгэлийг олж авахаас өөр сонголт байхгүй. Мэдээж хэрэг, улс төрийн намууд шинэчлэгдэхэд цаг хугацаа шаардана.

-Танай Ардчилсан намын хувьд 2016 оны бүх шатны сонгуульд ялагдал хүлээсэн. Энэ цагаас хойш нэг сонгуулийн бүрэн эрхийн хугацаа дуусч байна. Өнгөрсөн хугацаанд танай намд ямар өөрчлөлт явагдав?
-Өнгөрсөн 2016 оны сонгууль Ардчилсан намын хувьд Намын дотооддоо өргөн шинэчлэл хийх шаардлагыг мэдрүүлж, намын 30 шахам жилийн бодлого, үйл ажиллагаандаа дүгнэлт хийх боломжийг олгосон. Улс орондоо ардчиллын үнэт зүйлийг түгээн дэлгэрүүлэх, улс төр, нийгэм, эдийн засгийн бүхий л хүрээг хамарсан ардчилсан өөрчлөлтийг санаачилж, манлайлж, хэрэгжүүлж, 70 гаруй жил оршин тогтносон социалист тогтолцоо, коммунист үзэл суртлыг таягдан хаях, зах зээлийн эдийн засгийн харилцаанд улс орныг шилжүүлэх, дэлхий дахинд Монголоо дахин таниулах зэрэг түүхэн үүргээ Ардчилсан нам биелүүлж, Азийн “Ардчиллын баян бүрд”-ийг бий болгосон гавьяатай. Хэдий тийм ч намын бодлого, үйл ажиллагаандаа эрс шинэчлэл хийх шаардлагатай болсон гэдгийг хамт олон хүлээн зөвшөөрсөн. Бүхэлдээ Ардчилсан намын шинэчлэлийг Үзэл баримтлалын шинэчлэл, Үндсэн дүрмийн шинэчлэл, Үйл ажиллагааны шинэчлэл гэсэн гурван хүрээнд авч үзэж, шинэчлэлийн зорилтоо тодорхойлж, хэрэгжүүлж байна. Аливаа шинэчлэл цаг хугацаа шаардсан, тодорхой эсэргүүцэл, бэрхшээлтэй тулгарч, даван туулж биеллээ олдог нарийн төвөгтэй үйл явц. Алдаа оноо, сайшаал талархал, эсэргүүцэл тэмцэл, ойлголцол хослон Ардчилсан нам шинэчлэгдэж байна.
-Ардчилсан нам Үзэл баримтлалаа шинэчилсэн тухай олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн. Гол агуулгыг нь та дурдаж болох уу?
-Намын үйл ажиллагааны зарчим, эрхэм зорилго, тэдгээрийг хэрэгжүүлэх үндсэн арга замаа тодорхойлсон Ардчилсан намын мөрийн хөтөлбөр (Үзэл баримтлал)-өө шинэтгэн боловсруулж, холбогдох хууль тогтоомжийн дагуу Улсын дээд шүүхэд бүртгүүлж, 2019 оноос мөрдөж байна. Ингэснээр Ардчилсан намын бодлого, үйл ажиллагаа олон нийтэд ойлгомжтой, тогтвортой, тодорхой байх бололцоог бүрдүүлсэн. Өөрөөр хэлбэл, Ардчилсан намаас Монголын нийгэм, эдийн засаг, улс төрийн амьдралд мөрдлөг болгох зарчим, үнэт зүйлсээ шинэчлэн тодорхойлж, олон нийтэд ил тод зарласан хэрэг юм.
-Та түрүүнд Ардчилсан намын шинэчлэлийн хүрээнд Үйл ажиллагааны шинэчлэл хийх зорилт дэвшүүлэн хэрэгжүүлж байгаа тухай ярилаа. Энэ талаар тодруулж хэлж өгнө үү?
-Намын гишүүд намын үйл ажиллагааг олон нийтэд ил тод, нээлттэй, тогтвортой, гишүүд, дэмжигчдийн оролцоонд суурилсан үйл ажиллагаатай байх шаардлагыг дэвшүүлсэн. Тиймээс эдгээрийг өнөөгийн намын удирдлага, хамт олон шинэчлэлийн зорилтод тусгаж, хэрэгжүүлж байна. Тухайлбал, Ардчилсан нам хууль тогтоох, гүйцэтгэх засаглалыг хэрэгжүүлэхдээ, нийслэл (аймаг)-ийн ИТХ дахь олонхыг бүрдүүлж ажиллахдаа төдийгүй сөрөг хүчин байхдаа ч намын Үзэл баримтлалаа мөрдлөг болгож, тогтвортой бодлоготой, үйл ажиллагаа явуулдаг нам болон шинэчлэгдэх зорилт тавьсан. Энэ зорилтоо хэрэгжүүлэхийн тулд Ардчилсан намаас Монгол Улсын болон орон нутгийн хөгжлийн бодлого, хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх, Засаг захиргааны удирдлагын оновчтой бүтцийг бий болгох, намын хүний нөөцийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх, нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх бодлого, сонгуулийн мөрийн хөтөлбөр боловсруулах, гишүүд, дэмжигчдийн санаачилгыг дэмжиж, хамтран ажиллах, улс төрийн үйл ажиллагаа явуулах зорилго бүхий Бодлогын зөвлөлийг зохион байгуулан ажиллуулж байна. Намын төлөөллийн төв байгууллагын түвшинд Бодлогын ерөнхий зөвлөл, нийслэл (аймаг), дүүрэг (сум)-ын намын хорооны түвшинд Бодлогын салбар зөвлөлүүд зохион байгуулж, зохих үр дүнтэй ажиллаж байна. Цаашид Бодлогын зөвлөлийг урт хугацаанд тогтвортой ажиллуулж, үйл ажиллагааг нь сайжруулж, намын үйл ажиллагааны соёл болгон хөгжүүлэх замаар улс төрийн намыг улс орны хөгжлийн бодлого тодорхойлох, хэрэгжүүлэх, хяналт тавих чадавхтай нийгмийн институт болгон шинэчлэхийг Ардчилсан нам зорьж байна.
-Танай намын Бодлогын зөвлөл ямар чиглэлээр ажиллаж байна вэ?
-Намын Бодлогын ерөнхий зөвлөлийг Ардчилсан намын дарга тэргүүлж, нийслэл (аймаг), дүүрэг (сум)-ийн Бодлогын салбар зөвлөлийг тухайн шатны намын дарга нар удирдаж ажилладаг юм. Улс орны хувьд ч, аймаг, нийслэл, бүс нутгийн хувьд ч өөр өөрийн онцлог нөхцөл байдал, дэвшин гарч буй асуудлуудын онцлог ялгаатай байдлыг харгалзсан өвөрмөц хөгжлийн бодлого тодорхойлж хэрэгжүүлэх боломжтой юм. Намын төлөөллийн төв байгуулага болох Үндэсний бодлогын хорооны гишүүд, намын дүрмээр зөвшөөрсөн бусад сонгуульт гишүүдийн бүрэлдэхүүнтэй Бодлогын ерөнхий зөвлөл нь Төрийн байгуулал, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн удирдлага, байгаль орчин, гадаад харилцаа, санхүү, эдийн засаг, хөдөлмөр, нийгмийн хамгаалал, хууль зүйн, батлах хамгаалах, боловсрол, шинжлэх ухаан, зам тээвэр, шуудан холбоо, барилга, хот байгуулалт, соёл, спорт, аялал жуулчлал, уул уурхай, эрчим хүч, үйлдвэр, хүнс, хөдөө аж ахуй, эрүүл мэнд зэрэг 16 салбараар төрөлжин үйл ажиллагаа явуулж байна.
-Танай намын Бодлогын зөвлөлөөр тодорхойлж, хэрэгжүүлэхээр тогтсон асуудлууд Төрийн бодлого болж хэрэгжих баталгаа байна уу?
-Ардчилсан намаас Төрийн албаны улс төрийн албан тушаалд сонгогдож, томилогдон ажиллаж байгаа гишүүд намын Үзэл баримтлал, бодлогыг хэрэгжүүлэх намын дүрмээр хүлээсэн үүрэгтэй. Улс төр өөрөө улстөрчдөөс нийтээр хүлээн зөвшөөрсөн дүрэм журам, ёс зүйн хэм хэмжээг мөрдөхийг шаарддаг хатуу дүрэмтэй. Дүрэм журам хэрэгжүүлэх, хяналт тавих тогтолцоог бүрдүүлээгүй улс төрийн намд улс төрийн хариуцлагыг сонгогчид сонгуулиар тооцдог. Тиймээс намын хамт олноор хүлээн зөвшөөрсөн бодлого хэрэгжих үндэслэлтэй, зохицуулалттай, бас шаардлагатай. Энэ утгаараа намын улс төрийн бодлого хэрэгжих баталгаатай гэж бодож байна.
-Бодлогын зөвлөлийн гишүүн бус хүмүүс бодлого тодорхойлоход оролцох боломжгүй юу?
-Ардчилсан намын Бодлогын Ерөнхий зөвлөл нь дотоод, гадаадын төрийн болон иргэний нийгмийн байгууллагууд, мэргэжлийн холбоод, салбарын эрдэмтэн судлаачидтай хамтран ажилладаг. Бодлогын зөвлөлүүд олон нийтийн улс төрийн оролцоонд тулгуурлаж үйл ажиллагаа явуулахыг зорьдог.
-Бодлогын нам болон шинэчлэгдэх үйл явцыг та хэрхэн дүгнэж байна вэ?
-Аливаа асуудлаар нотолгоонд суурилсан, үр дагавар, үр нөлөөллийг тооцсон Төрийн болон орон нутгийн хөгжлийн бодлого шаардлагатай байгаа тухай Монголын олон нийтийн санал, шүүмжлэл өрнөж байна. Тиймээс улс орны хувьд ч, орон нутгийн хувьд ч тулгамдсан асуудал, ирээдүйн хөгжлийн зөв гарцыг тодорхойлох уян хатан бодлого зохицуулалт, засаглалын чадавх нэн шаардлагатай байна. Хөгжлийн зүй ёсны нийгмийн хэрэгцээ шаардлагад Ардчилсан нам Бодлогын нам болон шинэчлэгдэх зорилтоо хэрэгжүүлж, хариулт өгч чадна гэж бодож байна. Монгол улс төрийн намуудаас Бодлогын нам болон шинэчлэгдэх үйл ажиллагаагаараа Ардчилсан нам тэргүүлж байна. Дашрамд, Ардчилсан намын шинэчлэлийн бодлогын баримт бичиг, үйл ажиллагааны журам, зохицуулалтыг боловсронгуй болгох чиглэлээр өнгөрсөн хугацаанд хамтран ажиллаж ирсэн эрхэм журмын нөхдөдөө талархал дэвшүүлж, улс төрийн үйл ажиллагаанд нь амжилт хүсье.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com