Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
УИХ-ЫН ЭРХЭМ ГИШҮҮНД ХОЛБОГДОХ ХЭРГҮҮД

Д.СОЁМБО

 УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудал тодорхойгүй хугацаагаар хойшлоод байгаа билээ. Түүнийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сантай холбоотойгоор эгүүлэн татах бичгийг улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-ын даргад хүргүүлсэн юм. Тэгвэл бид УИХ-ын гишүүн Н.Номтойбаяртай холбоотой гэх хэргүүдийг тоймлон хүргэж байна.

1. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр албан тушаалаа урвуулан ашиглаж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас өөрийн хамаарал бүхий этгээд, компанид зээл авч өгөв.
2. Ардчилсан намын дэд дарга, УИХ-ын гишүүн Г.Батхүү агсны амиа алдсан хэрэгт УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг яллагдагчаар татав. Тэрбээр Г.Батхүү агсантай хамгийн сүүлд уулзсан хүн гэдгээ хүлээн зөвшөөрсөн.
3. Н.Номтойбаяр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг, Уньт багийн “Дондогийн булаг” гэх газарт хүн дайрч, амь насыг нь хөнөөсөн. Өдрийн сонин 2017.10.09

4. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр бааранд танхайрч, хүний биед мэсээр гэмтэл учруулсан нь тогтоогдсон. Тиймээс түүнд /2013.09.27 /Эрүүгийн хуулийн 181.3-аар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан.

5. Н.Номтойбаяр аа. Зөвхөн "МАК" 36 лиценз эзэмшдэг юм билээ. Цагаан суваргын ордыг авсан. Энэ бол танай гэр бүлийн өмч биш, ард түмний өмч. Цагаан суваргын ордыг буцааж өгөөрэй. Энэ асуудлыг тавина. Ерөнхий сайд У.Хүрсэлсүх УИХ-ын чуулганы хуралдаан 2018.11.30
6. Чикаго хотын бааранд архи ууж танхайрч хүн зодсон учраас АНУ-ын шүүхээр таслагдаад албадан гаргуулсан.
7. “Женко” Баттулгын хүү Б.Жавхлан руу хутга барин дайрав.
8. Сэлэнгийн Ерөөд нэг хүүхэнд бугын зуулт өгч байгаад олуулаа хүчиндлээ. Өөрөө “Би мөнгийг нь төлөөд үйлчилгээ авсан” гээд фэйсбүүк дээрээ бичсэн.
9. Б.Бадамдамдины хүүг “Брикс” бааранд зоджээ.
10. “Анод” банкны захирлыг зодлоо.
11. ”Face” бааранд “Эрэл” компанийн босс Б.Эрдэнэбатын хүүг зодов
12. Н.Номтойбаяр хоёр хүний байр залилсан учраас Эрүүгийн хэрэг үүсэв.
13. Хоёр бамбарууштай баавгай алав. “Өглөөний сонин”-ы 2015.12.08 өдрийн дугаараас
14. ЭБЭХЯ-ны сайд Д.Зоригтод нөлөөлөх замаар “МАК”-д ашигтай Эрчим хүчний асуудлыг шийдвэрлэх тогтоол гаргуулан, үүндээ 600 сая төгрөг өгсөн.
15. Монголын харилцаа холбооны газрын дарга Содоод ТВ байгуулах талаар 20, 20 саяар хоёр удаа нийт 40 сая төгрөг өгсөн. “Мунзуй” хочит Г.Нямдоржийн УИХ дахь Ёс зүйн дэд хороонд Н.Номтойбаярын тухай факт баримт бүхий өргөдөл гаргасан учраас дээр давхардаагүй ноцтой баримтуудыг дэлгэлээ. Өргөдөл нь /2015.12.12/ http://chuhal.mn/r/1319 сайтаар нийтэд түгсэн билээ.
16. 2012 онд “МАК” групп болон Н.Номтойбаярын талаар мэдээлэл хийсэн Б.Батзориг Франц улсад орогнож байгаа. Эхнэр, гурван хүүхдийн хамт ОХУ-ын хилийг явганаар даван таван иргэн Н.Номтойбаяраас зугтаж явна.
17. “Golden dragon” ресторанийн эзэн С.Батзориг гэдэг залуугаас сая ам.долларын үнэтэй хаусыг нь авчихаад, мөнгөө өгөхөөс унжин зодсон байдаг.
18. 2010 онд дуучин н.Дэлгэрмөрөнтэй бааранд муудалцаад, бие хамгаалагч нарын хүчээр Богд уулын аманд авчирч, модонд нүцгэн хүлж зодсон.
19. 2011онд Үндэсний хөрөнгө оруулалтын банкны захирал асан н.Батмөнхтэй Чингэлтэй дүүрэгт байрлах “Faсe” бааранд муудалцаад, машиндаа суулган Амгалангийн гудамж болон “Сүнжин Гранд” зочид буудалд оруулж зодсон.
20. 2012 онд “RIVER SOUNDS” бааранд согтуурч, Гадаад харилцааны сайд Г.Занданшатарын зөвлөх, Ардын уран зохиолч Т.Галсангийн хүүг зодож танхайран, гэр лүү нь утасдаж ална гэж заналхийлсэн.
21. 2011онд Сүхбаатар дүүрэгт байрлах “BRIX” бааранд согтуугаар танхайрч, Хан-Уул дүүргийн иргэн С.Ганбаатарыг шалтгаангүй зодон, гурван шүдийг нь унагасан.
22. 2011 онд Бүжин гэдэг эмэгтэйг гэртээ аваачин зодоод хүчиндсэн. Бүсгүйн нүд хавдаж, хөмсөг нь сэтэрсэн.
23. Нийслэлийн газрын албаны хүнд авлигын 150 мянган ам.доллар өгсөн.
24. 2010 онд Нарийн сухайтын Төмөр зам барих ажилтай холбоотой тогтоол гаргуулахаар ТЗХЭГ-ын даргад 50 мянган ам.доллар, “Chivas-21” виски авлига болгон өгсөн.
25. 2009 онд Дорнод аймгийн Баянтүмэн сумын Засаг дарга н.Сумъяад тусгай хэрэгцээний газар чөлөөлүүлэхээр “МАК” группын дэд Ерөнхийлөгч н.Цогтоор дамжуулан 50 сая төгрөг бэлнээр өгч асуудлаа шийдүүлсэн.
26. 2010 онд Дорнод аймгийн Адуунчулууны орд газартай холбоотой 2010 оны 4 сарын 5-ны 92 тоот тогтоол гаргуулахаар давж заалдах шатны Шүүх хурлын бүрэлдэхүүнд хурал болохоос өмнө 100 мянган ам.доллар хувааж өгсөн.
27. Автомашины гаалийн бичиг дээр үйлдвэрлэсэн оныг сольж, үнийг бууруулж бичих замаар татварыг дутуу төлдөг. “Бенц G350” 300000 илүү ам.долларын үнэтэй 2010 оны машины оныг 2009 болгож, үнийг 60000 ам.доллар болгосон. Н.Цэлмүүний “PORSHE”-ны үнэ нь 700.000 гаруй ам.доллар байтал Гаалийн бичигт 130.000 ам.доллар болгуулсан.
28. “МАК”-ийн Тамгын газрын дарга н.Батбаатар нь ажлаас халагдахдаа Н.Номтойбаярыг алтны уурхайтай байхдаа алтаа нууцаар Сингапур луу гаргаж зардаг талаар дэлгэнэ хэмээн сүрдүүлж, таван өрөө байр, 9911-тэй дугаар, “Соната-6” машин зэргийг авч халагджээ.
29. 2005-2011 оны хооронд компанийнхаа нисдэг тэргээр Минжийн дархан цаазат газраас буга, хандгай, баавгай, гахай гэх мэт хориотой амьтдыг алж, Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд байрлах ангийнхаа отгийг чимэглэсэн.
30. 2010-2011 оны хооронд ТТ маркийн хоёр ширхэг гар буутай байсан. (МАК-д ДХМХэлтсийн даргаар ажиллаж байсан Б-с тигр буугаар сольж авсан). Байлдааны АКА-47 найз Б-гээсээ 1300$-оор авсан. Багануур дүүргийн цагдаагийн хэлтэст хураалгасан.
31. Шүүхээс гэм буруутай нь тогтоогдон ял авсан учир АНУ-д орох эрхээ хасуулсан. Иргэний бүртгэл мэдээллийн төвөөс шүүгээд үзэхэд Н.Номтбаяр, Н.Номтойбаяр гэсэн хоёр паспорт гарч ирнэ.
32. Улсын тусгай хамгаалалттай түүхийн дурсгалт Хар зүрхний нуур, тусгай хамгаалалтад байдаг Шишхэдийн уул тайгыг хүртэл эзэмшилдээ авчээ.

Эх сурвалж:
Дээрх баримт­уудыг “Мунзуй” хочит Г.Нямдоржийн 2016 онд өгсөн ярилцлагаас түүвэрлэв.
https://och.mn/?p=13302

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com