Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Ц.Нямдорж: Прокурор УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг гурван асуудлаар шалгаж байгаа

 УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан нэгдүгээр сарын 16-ны өдөр УИХ-д ирүүлсэн. Хуулийн хүрээнд прокурорын саналыг УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо 48 цагийн дотор авч хэлэлцэх ёстой. Улсын Их Хурлын тухай хуульд “Гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг Төрийн байгуулалт, Хууль зүйн байнгын хороодын болон УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны санал, дүгнэлтийг үндэслэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар, нууц санал хураалтаар шийдвэрлэнэ” хэмээн заасан байдаг. Мөн УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо нь УИХ-д хамгийн олон удаа сонгогдсон таван гишүүнээс бүрддэг. Тус дэд хороо нь УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараах, гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эгүүлэн татах талаар эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас УИХ-д ирүүлсэн саналыг судалж, дүгнэлт гарган зохих Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд оруулдаг аж. Иймд УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын Халдашгүй байдлын дэд хорооны гишүүн Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Ч.Улаан, Ө.Энхтүвшин, Н.Энхболд нар хуралдан шийдвэрлэх юм. Тус дэд хороо 2020.01.17-нд хуралдах байсан ч хоёр гишүүн тодруулбал, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нар гадаадад томилолтоор явсан, ирц бүрэн биш шалтгаанаар 48 цагийн дотор хэлэлцэх асуудал хойшлогдсон. Энэ асуудал ахин давтагдаж мөн л ирц хүрэхгүй байх нөхцөл үүссэн. Учир нь УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Герман улсад айлчлал хийж яваа учраас хуралд оролцох боломжгүй гэж буй. Өмнө нь дөрвөн нь ч гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал оруулж ирсэн ч УИХ авч үлдэж байсан. Тиймээс энэ удаад МАН-ын гишүүдийн дунд УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудалд талцал үүсгэж байгаа аж. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Өөрийгөө буруугүй” хэмээн үзэж Халдашгүй байдлын дэд хорооны дарга Ц.Нямдоржид “Халдашгүй байдлын дэд хорооны хуралдааныг нээлттэй явуулах, өөрийн биеэр оролцох, Сангийн сайд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд нарыг хуралд оролцуулах, мөн гадаад улсад эмчилгээтэй байгаа учраас дэд хороог нэгдүгээр сарын 25-наас өмнө хуралдуулах, эсвэл хоёрдугаар сарын 3-ны өдрийг хүртэл хойшлуулах хүсэлтүүд хүргүүлээд байна.
Ингээд тус дэд хорооны дарга Ц.Нямдоржоос УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын асуудлын талаар тодрууллаа.

-УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Халдашгүй байдлын дэд хороонд санал тавьсан. Та тэр саналтай нь танилцсан уу?
-УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын саналыг уншина. Энэ долоо хоногт түүний асуудлыг шийднэ. Ирүүлсэн хүсэлтийг нь Халдашгүй байдлын дэд хороонд танилцуулна.
-Халдашгүй байдлын дэд хорооны гишүүн ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан хэзээ ирэх юм бэ?
-УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Ч.Улааны талаарх мэдээлэл надад алга.
-Тэгвэл бусад гишүүд нь хуралдаад шийдвэр гаргах боломжгүй юу?
-УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны дөрвөн гишүүн хуралдаад хоёр хоёроороо санал тэнцвэл яах вэ гэдэг асуудал бий.
-УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр дэд хорооны хурлыг нээлттэй явуулах санал тавьсан. Үүнийг хүлээж авах уу?
-Нээлттэй хуралдах боломжгүй. Учир нь Ерөнхий прокуророос нууц гэсэн бичиг ирсэн. Ийм болохоор хаалттай хуралдана. Мөн мөрдөн байцаах ажиллагааны нууц гэдэг асуудал бий. Яах вэ Н.Номтойбаярын саналыг дэд хорооны гишүүдэд би танилцуулна. Гэвч түүний хэлсэн болгоноор ажил явна гэж байхгүй шүү дээ. Халдашгүй байдлын дэд хороо, хуулийн байгууллага ч тэр өөрийн бүрэн эрхийн хүрээнд асуудлыг шийднэ. Саналаа тавьж болно.
-Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, НХХ-ийн сайд С.Чинзориг нарыг дэд хорооны хуралд оролцуулах уу?
-Оролцуулахгүй.
-Ямар хэрэгт холбог­дуулан шалгаж байгаа юм бол?
-Түүнийг Ерөнхий прокурор ярих байлгүй дээ. НХХ-ийн сайдаар ажиллаж байхдаа хийж байсан ажлынх нь талаар нэг асуудал бий. Үүнээс гадна УИХ-ын гишүүн асан Г.Батхүүгийн амь насаа алдсан хэрэгтэй холбоотой худал мэдүүлэг өгсөн гэдэг асуудал байсан. Сүүлд нь хэвлэлийн бага хурал хийж баахан зүйл ярьсан. Түүнийх нь талаарх асуудал бас байна лээ. Ямартай ч ийм гурван асуудал бий.
-Ерөнхий прокуророос оруулж ирсэн асуудлыг 48 цагийн дотор хэлэлцэх хуулийн заалт байдаг. Гэтэл энэ хугацаа нь өнгөрчихлөө?
-УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо биш л дээ. УИХ 48 цагийн дотор хэлэлцэнэ гэсэн хуулийн заалт бий. Прокурор асуудал тавихдаа УИХ-ын гишүүдийн бүрэлдэхүүн байгаа эсэхийг анхаарах ёстой байсан. Өөрөөр хэлбэл УИХ-ын даргатай ярилцаж Халдашгүй байдлын дэд хорооны гишүүд бүрэн байгаа эсэхийг лавлаж судалж байж асуудлыг тавих ёстой байж гэж бодож байна. Яагаад гэвэл УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны нэг гишүүн Д.Лүндээжанцанг байхгүй байхад асуудлыг тавьсан. Мөн баасан гарагт уг санал орж ирсэн. Ийм яаруу, адгасан зүйл прокурорын талаас болсон. Үүнээс болоод 48 цагийн дотор хэлэлцэх ёстой гэдэг асуудал үүсээд байгаа юм. Өөрөөр хэлбэл УИХ-ын удирдлага, прокурорын хооронд 48 цагийн дотор хэлэлцэх гарцаа харж байж асуудалд хандах ёстой байсан. Энэ асуудлыг өнгөрсөн намаржин л ярьсан. Иймд тэр тооцоогоо хийх учиртай.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com