Уншиж байна...
 
ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
М.Оюунчимэг, Л.Болд, Ж.Мөнхбат нарын хөрөнгө, орлого огцом өссөн нь техникийн алдаа гэв

М.ХҮСЛЭН

 УИХ-ын Ёс зүйн дэд хороо өчигдөр хаалттай хуралдав. Тус дэд хорооны хуралдаанаар үндэслэлгүй хөрөнгөжсөн УИХ-ын гурван гишүүний асуудлыг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Л.Болд, Ж.Мөнхбат нарын хөрөнгө, орлого огцом өссөн нь техникийн алдаа гэв. 
Хуралдааны дараа дэд хорооны дарга Б.Бат-Эрдэнэ сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Ёс зүйн дэд хороо хаалттай хуралдлаа. Ямар шийдвэр гаргасан бэ?
-Ёс зүйн дэд хорооны өнөөдрийн хуралдаанаар “Бид уучлахгүй” ТББ-аас хөрөнгө орлого нь үндэслэлгүйгээр нэмэгдсэн УИХ-ны гурван гишүүний байна гэсэн асуудлыг бидэнд тавьсан. УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Л.Болд нарын гишүүдийн асуудлыг тавьсан. Энэ асуудлыг Ёс зүйн дэд хорооны гишүүн Г.Тэмүүлэн хуваарилсан. Хуралдаанаар Г.Тэмүүлэн гишүүний танилцуулгыг сонссон. Мөн хөрөнгө орлого нь нэмэгдсэн гэж байгаа гишүүдээс өөрсдөөс нь хариу тайлбар авсан. Ёс зүйн дэд хорооны эрхлэх асуудлын хүрээнд авч үзээд, техникийн алдаа гарсан байна гэж үзсэн. Эдгээр гишүүдэд зөвлөмж хүргэх шийдвэр гаргалаа.
-Техникийн алдаа гэдэг нь юу гэсэн үг вэ?
-Гишүүд хөрөнгө орлого нь огцом нэмэгдээгүй гэдэг хариу тайлбараа өгсөн. ТББ-ууд, үйл ажиллагаа нь эхлээгүй байгаа компаниа бүртгүүлээгүй байгаатай холбоотой асуудал гарсан байна. Энэ бол техникийн шинж чанартай асуудал гэж үзсэн. Ер нь УИХ-ын гишүүд төдийгүй төрийн албан хаагчид ХОМ-ээ өгч байгаа. Тиймээс энэ асуудал дээр тал талаасаа анхаарч байх ёстой гэж гишүүд хэлж байна.
-Тэгэхээр эдгээр гишүүдийн хөрөнгө орлого нэмэгдээгүй гэж Ёс зүйн дэд хороо үзсэн гэж ойлгож болох уу?
-Тэр хүмүүс тийм тайлбар өгсөн. Ямар нэгэн байдлаар хөрөнгө орлого нь нэмэгдсэн зүйл байхгүй гэсэн.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com