Уншиж байна...
 
ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлааХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО ба ХӨШИГНИЙ ЦААДАХ ӨРНӨЛОлон улсын спортын хутга шидэлтийн холбоо манай улсад сургалт зохион байгуулж байнаИМАРТ ДРАГОН салбар энэ сарын 20–ны өдөр нээлтээ хийнэЛ.Төр-Од: УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин танхимын ерөнхийлөгч байхдаа ОХУ-тай чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлчихсэн#СБД: Жендэрийн дэд салбар хороо 2024 онд хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэв#СБД: Албан хаагчид түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж ажилланаТөрийн өмчийн 36 цэцэрлэгт хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүллээ‘‘Имарт драгон’’ салбар энэ сарын 11-нд нээлтээ хийнэМонголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВ
С.Чинзориг: ХХҮЕГ-ийн дарга шалгагдаж буй тул орлогчийг нь хавсран гүйцэтгэгчээр томилсон

Т.ЭРДМАА

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригоос цаг үеийн асуудлаар тодрууллаа.

-Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга байсан Б.Нямдаваагийн оронд таны туслахаар ажиллаж ирсэн хүнийг хууль бусаар томилсон гэдэг мэдээлэл бий. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?
-Энэ агентлагийн даргыг тодорхой асуудлаар хууль хяналтын байгууллага шалгаж байгаа. Ийм учраас Хан-Уул дүүргийн шүүхээс албан тушаалаас нь түдгэлзүүлэх захирамж гарсан. Шүүгчийн захирамжийг хэрэгжүүлэх хүрээнд шийдвэр гаргасан. Тэр Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын даргаар томилогдсон Т.Бадрахбаяр миний туслахаар ажиллаж байгаагүй. Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын халамжийн асуудал эрхэлсэн дэд даргаар ажиллаж байгаа хүн. Тус агентлагийн даргыг албан тушаалаас чөлөөлөөгүй, түр түдгэлзүүлсэн учраас дэд даргад ажлыг нь хавсран гүйцэтгүүлэх арга хэмжээ авсан.

-Тэгэхээр тус агентлагийн даргыг түр орлон гүйцэтгэж байгаа ч бүтцийн өөрчлөлт хийсэн. Тэр ч бүү хэл зарим хэлтсийг татан буулгасан юм уу?
-Бүтцийн өөрчлөлт одоогоор хийгээгүй. Т.Бадрахбаярт өөрөө тушаал гаргаад бүтцийн өөрчлөлт хийх эрх хуулиар олгоогүй байдаг. Агентлагт бүтцийн өөрчлөлт хийх асуудал нь салбарын сайдын эрх хэмжээний асуудал. Тэгэхээр сайдын зүгээс тодорхой шийдвэр гаргаагүй. Хэрэв бүтцийн өөрчлөлт хийх шаардлагатай бол сайдад танилцуулах хууль эрх зүйн үндэслэлтэй юм.

-Т.Бадрахбаярыг төрийн албанд гурван жил ажилласан гэдэг. Тэгвэл төрийн албанд наймаас дээш жил ажиллаж байж агентлагийн дарга болдог гэх юм?
-Агентлагийн даргын үүрэг гүйцэтгэгч томилоход тийм хугацаа заасан асуудал байхгүй. Одоогийн мөрдөж буй хуулиар гаднаас төрийн захиргааны жинхэнэ албан тушаалд үүрэг гүйцэтгэгчээр томилж болохгүй. Засгийн газраас үүрэг гүйцэтгэгчийг томилох журамд хэрэв дарга нь ажлаас түр чөлөөлөгдвөл албан ёсны орлогч дарга нь хавсран гүйцэтгэгч болно. Хэрэв орлогч байхгүй бол чиг үүрэг ойролцоо аль нэг албан тушаалтанд ажлыг нь хавсран гүйцэтгүүлэх учиртай. Энэ журмын хүрээнд асуудлыг шийдсэн.

-Тэтгэврийн зээл тэглэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар ярьсан уу?
-Энэ асуудлыг яриагүй. Би Монголбанк, Нийгмийн даатгалын ерөнхий газар, “Эрдэнэс Монгол” компани, Хаан банк, Төрийн банкны удирдлагуудтай уулзаж тодорхой үүрэг чиглэл өгсөн. Нэгдүгээрт, “Эрдэнэс Монгол” компани Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж үнэт цаас гаргах ёстой. Энэ ажлыг түргэтгэх үүрэг өгсөн. Хоёрдугаарт, Хөгжлийн банк тус компанийн гаргаж буй үнэт цаасанд баталгаа гаргах ёстой. Уг асуудлыг шуурхайлах чиглэл өгөөд байна. Тэгээд Цагаан сарын өмнө тэтгэврийн зээл тэглэх ажлыг бүрэн дуусгах үүрэг чиглэл өгөөд байгаа. Нэгдүгээр сард тэтгэвэр тавихдаа зээлийн үндсэн төлбөр, хүүг нь арилжааны банкууд тооцож авсан. Тэгэхээр үүний нийт дүн тооцоог арилжааны банкууд гаргаж иргэдэд буцааж олгох арга хэмжээ ав гэсэн үүрэг өгсөн. Мөн хоёрдугаар сарын тэтгэвэр олгохдоо зээлийн үндсэн төлбөр, зээлийн хүүг нь тэтгэврээс суутган тооцохгүй байх үүрэг өгөөд байна. Цаашид Ерөнхий сайдын захирамж гаргах шаардлагатай гэж үзэж байгаа. Үүнээс гадна тэтгэврийн зээлийг тэглэх талаар ажлын хэсэг байгуулах ёстой гэж үзсэн.

-Тэтгэвэр тэтгэмжийн хэмжээг хэрхэн нэмэгдүүлэхээр болсон бэ?
-Нийгмийн даатгалын сангаас болон Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулж хэлэлцүүллээ. Тэгэхээр ирэх хоёрдугаар сарын 1-нээс уг тэтгэвэр, тэтгэмж нэмэгдэх тогтоол гарна. Үүнтэй холбоотойгоор энэ оны улсын төсөвт 150 тэрбум төгрөг тусгасан. Нийгмийн даатгалын сангаас 422 мянган ахмад тэтгэвэр авч байгаа. Бүрэн тэтгэврийн доод хэмжээ 310 мянган төгрөг байна. Нийт тэтгэвэр авагчдын 54 хувь нь бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр авдаг. Иймд уг тэтгэврийг 40 мянган төгрөгөөр нэмэгдүүлж 350 мянган төгрөг болгоно. Үүнээс гадна 500 мянга хүртэлх тэтгэвэртэй иргэдийн тэтгэврийг 34 мянган төгрөгөөр нэмэгдүүлнэ. Харин 500 мянган төгрөгөөс дээш бол 25 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа. Тэтгэвэр ингэж нэмснээр дундаж хэмжээ нь 410 мянган төгрөгт хүрнэ. Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэврийг нэмэгдүүлэхэд улсын төсөвт 18 тэрбум төгрөг тусгасан. Ингээд халамжийн тэтгэврийг амьжиргааны доод түвшинд хүргэх болсон. Уг тэтгэвэр 188 мянган төгрөг болох юм. 1991 онд ажлын байр чөлөөлөх нэрээр 44 мянган иргэнийг нас нь болоогүй байхад тэтгэвэрт гарасан байдаг. Эдгээр иргэдэд Нийгмийн даатгалын сангаас нөхөн олговор олгож ирсэн. Тэдний тэтгэврийг нэгдүгээр сарын 1-нээс 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэн байгаа.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
2 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
2 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com