Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Ерөнхийлөгч Х.Баттулгад Нидерландын Хаант Улсын ерөнхий сайд бараалхлаа

 Швейцарын Холбооны Улсын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Бүгд Найрамдах Сингапур улсын Ерөнхий сайд Ли Сянь Лун нар өнөөдөр Давос хотноо уулзаж, товч ярилцлаа.

 Монгол Улс, Бүгд Найрамдах Сингапур улстай 1970 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд энэ жил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байгаа юм. Түүхэн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Бүгд Найрамдах Сингапур улсын Ерөнхий сайд Ли Сянь Лун нар харилцан баяр хүргэж, ойн хүрээнд соёлын болон бусад арга хэмжээ зохион байгуулж тэмдэглэн өнгөрүүлэхээр ярилцав.

 Түүнчлэн зөвхөн баяр тэмдэглэхээс илүүтэй худалдаа, эдийн засаг, хүмүүнлэгийн болон бусад харилцаагаа шат ахиулах үүднээс харилцан айлчилж, засгийн газар хоорондын харилцааг өргөжүүлэх асуудлаар санал солилцов.

 Уулзалтын эхэнд, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монголын уул, уурхайн салбарт хамгийн их хөрөнгө оруулсан улсуудын нэг нь Нидерланд хэдий ч хөдөө, аж ахуйн салбарын хамтын ажиллагааны нөөц бололцоог бүрэн ашиглах эрмэлзэлтэй байгаа гэдгээ тодотголоо.

 Тухайлбал, хөрш зэргэлдээ БНХАУ 800 гаруй бараа бүтээгдэхүүнд гаалийн татварын хөнгөлөлт үзүүлж байгаагийн дийлэнх нь хөдөө, аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн бөгөөд иргэдийнх нь худалдан авах чадвар нэмэгдэж, цаашид хямд бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх бололцоо нь хумигдаж байгаа нь монголын худалдааны ирээдүйд сайнаар нөлөөлнө хэмээн тооцоолж байгаа талаар ярилцсан юм. Үүний зэрэгцээ Монголын авто болон төмөр замын дэд бүтэц өргөжиж, Евразийг холбосон байршил зэрэг нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах тул Нидерландын бизнес төвийг Улаанбаатарт нээх зэрэг санал хэллээ.

 Нидерландын Хаант Улсын Ерөнхий сайд Марк Руттэ хөдөө, аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх бодлого баримталж, баг, бүрэлдэхүүнээ Монгол Улс руу илгээж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд бэлэн буйгаа хэлсэн юм.

 Уулзалтаар талууд хөдөө аж ахуйн салбараас гадна Монгол Улсад хэрэгжиж буй мал, аж ахуй, дэд бүтэц, сэргээгдэх эрчим хүчний салбарын асуудлаар санал солилцож, ярилцлаа. Уулзалтын төгсгөлд ноён Марк Руттэ Монгол Улс олон улсад жишиг болохуйц байдлаар уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэж буйд баяр хүргэв.

БНСУ-ын Жижиг, дунд үйлдвэр, гарааны бизнесийн асуудал хариуцсан сайд Пак Ёонг-Суныг хүлээн авч уулзлаа

 Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Швейцарын Холбооны Улсын Давос хотноо Бүгд Найрамдах Солонгос Улс /БНСУ/-ын Жижиг, дунд үйлдвэр, гарааны бизнесийн асуудал хариуцсан сайд Пак Ёонг-Суныг хүлээн авч уулзлаа.

 Уулзалтаар талууд хоёр улсын жижиг, дунд үйлдвэр эрхлэгч залуучуудыг дэмжих асуудлаар ярилцав.

 БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён 2019 онд Монгол Улсад айлчлах үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга залуу бизнес эрхлэгчдийг дэмжин, уяалдаа холбоог сайжруулах зорилгоор Залуу бизнес эрхлэгчдийн зөвлөл байгуулах санал гаргаж байсан юм.

 Энэ саналыг салбарын сайдын хувьд судалж,  ажил хэрэг болгохыг хатагтай Пак Ёонг Сунгаас хүсэв. Ингэхдээ, хөдөө аж ахуй, хүнс, аялал жуулчлал зэрэг салбарт хийгдсэн судалгаатай танилцаж, БНСУ-аас хөрөнгө оруулалт хийх, ноу-хау, технологи нэвтрүүлэх чиглэлд бүхий л түвшинд хамтран ажиллахад бэлэн байгаагаа дахин бататгав. 

 БНСУ-ын Засгийн газрын сайд Пак Ёонг Сунг Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг ажил хэрэгтээ тусгаж, үр дүн гаргахад анхаарч ажиллахаа илэрхийллээ.

 

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com