Уншиж байна...
 
ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэв

 УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо баасан гарагт (2020.01.24) гурван цаг гаруй хуралдлаа. Хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх Ерөнхий прокурорын саналыг хэлэлцсэн. УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржоор ахлуулсан Халдашгүй байдлын дэд хороо Д.Лүндээжанцан, Ч.Улаан, Н.Энхболд, Ө.Энхтүвшин нарын бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдсан. Хуралдаанд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан нар оролцов.

Халдашгүй байдлын дэд хорооны дарга Ц.Нямдорж:
-Хуралдаан хаалттай явагдсан. Нууцын зэрэглэлтэй. Н.Номтойбаярын УИХ-ын гишүүний бүрэн эрх нь хэрэг шалгахад саад болж байгаа гэсэн. Ийм учраас бүрэн эрхийг түдгэлзүүлж байгаад шалгуулах нь зүйтэй гэж аль аль талдаа ярьж байна хэмээв.
-Бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх гол үндэслэл юу вэ?
-Мөрдөн байцаалтын ажилд саад учруулж байна. Мөрдөн байцаалтын нууц задруулж байна гэж Ерөнхий прокурор ярьсан. Гол асуудлаа шалгаад явах хэрэгтэй. Хариуцлагатай прокурор түдгэлзүүлэх санал оруулж ирсэн болохоор хариуцлагаа цаашид хүлээх байх.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com