Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
С.Эрдэнэ : Шударга үнэний сэлэм болсон Ерөнхий сайд нь юу хийж байна вэ

УИХ дахь АН-ын зөвлөл ээлжит хуралдаанаараа хэлэлцсэн асуудлуудын талаар мэдээлэл хийлээ. 

 Тус зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат: АН-ын зүгээс Улсын Ерөнхий прокуророос энэ сарын 15-ны өдөр гаргасан саналын дагуу УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хурлын хугацаа удааширч байгаа тул яаралтай хуралдах шаардлагыг бид өмнө нь хүргүүлж байсан. Тиймээс УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны дэмжсэн саналыг байнгын хороо болон УИХ-ын чуулганд дэмжсэн байр суурьтай ажиллана гэв. 

Мөн нийслэлийн тойргийг багасгаж орон нутаг руу шилжүүлэх гэж байгаа асуудлыг тус зөвлөл эсэргүүцэж байгаа аж. 

Гуравдугаарт, коронавирусын өвчлөлтэй холбоотойгоор орон нутгийн оюутнуудыг гэр рүү нь явуулах ажлыг зохион байгуулах, оюутны байруудыг хааж, халдваргүйжүүлэх хэрэгтэйг АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат хэллээ.

Харин АН-ын дарга С.Эрдэнэ УИХ-ын сонгуулийн тойрог мандатын асуудлаар "Дуулиантай асуудлын хажуугаар зарим хэрэг дарагдаж өнгөрөх вий гэдэг болгоомжлол байна. Тухайлбал, тагнуулын ажилтнууд дээрэм хийсэн асуудал. Шударга үнэний сэлэм болсон Ерөнхий сайд нь юу хийж байна вэ, салбарын сайд нь өнөөдөр юу хийж байна вэ. Улстөржиж байгаа юм биш. Бид энэ асуудлаар Ерөнхий сайдад асуулга тавих болно" гэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com