УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжлээ.
Уг тогтоолын төсөлд 2020 оны УИХ-ын сонгуулийн үйл ажиллагаа тухайн оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэх бөгөөд сонгуулийн санал авах өдрийг 2020 оны зургаадугаар сарын 24 байхаар тогтжээ.