Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Ч.Содномцэрэн: Санал тоолох машин авах төсөв хасагдсан учраас хуучнаа ашиглана

 УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр (2020.01.28) хуралдлаа. Хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжсэн. Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуульд хоёрдугаар сарын 1-ний өдрөөс өмнө товлон зарлах заалт бий. Ийнхүү УИХ-ын ээлжит сонгуулийн санал авах өдрийг 2020 оны зургадугаар сарын 24-ний өдрийн лхагва гарагт байхаар товлоод байна. Дараа нь “Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжлээ.

 УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат:
-Сонгуулийн санал тоолох техник хэрэгслийг хэдэн сонгуульд ашигласан бэ. УИХ-ын сонгуулийг олон мандаттай тойргоор явуулна. Доод тал нь нэг тойрогт хоёр мандатын санал тоологдоно. Магадгүй орон нутгийн сонгуулийн нэг тойрогт 7-8 мандатын санал тоологдох байх. Тэгэхээр санал тоолох программчлалыг яаж хийсэн бэ. Хэл амгүй тоолох механизм байгаа юу. Хэн хяналт тавих ёстой юм бэ?

 Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн:
-Сонгуулийн автомат системийн техник хэрэгслийг 2012 оноос хойш бүх сонгуульд ашигласан. УИХ-ын, орон нутгийн, Ерөнхийлөгчийн сонгууль тус бүр хоёр удаа, нийтдээ зургаан ээлжит сонгуульд ашигласан. Үүнээс гадна жил бүр нөхөн сонгуульд ашиглаж байгаа. Автомат машины аюулгүй байдлыг ТЕГ, МХХЗГ-ын Мэдээлэл технологийн газрын хамтарсан ажлын хэсэг хангадаг. Техникүүдээ өнгөрсөн онд аттестатчилалд оруулсан. Энэ удаагийн сонгуульд ашиглаж болох дүгнэлт гарсан. Программыг СЕХ-ны мэдээлэл технологийн инженерүүд хийдэг. Саналын хуудасны файл үүсгэдэг. Нэр дэвшигчдийн нэрийн жагсаалт тодорхой болсны дараа файл үүсгэнэ. Тэгэхдээ дээр хэлсэн ажлын хэсгийн хяналт дор хийдэг. ТЕГ-ын Төрийн тусгай хамгаалалтын газрын 24 цагийн хамгаалалтад байлгадаг.

 УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:
-Техник хэрэгсэл, сервер шинээр авах шаардлага гарахгүй гэж үзэж болох уу. Хүн ам, сонгогчдын тоо нэмэгдэж хэсгийн хороод шинээр байгуулагдаж байна. Үүнд хүрэлцэх нөөц техник байгаа юу. Санал авах өдрөө сайн нягталж, хоёрдугаар сар хэд хоногтой вэ гэдгийг тооцсон юм уу?

 Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн:
-СЕХ-ноос 2020 оны төсвөө батлуулахад техник хэрэгслийн шинэчлэлд зарцуулах мөнгө тооцож оруулсан. Харамсалтай нь төсөв хэлэлцэх үед УИХ дээр таван тэрбум төгрөг хасагдсан. Манай ашиглаж байгаа санал тоолох машин “iphone” гар утсаар бол “iphone 1” гэсэн үг. Гадаадын ажиглагчид манайх “iphone 5” ашиглаж байгаа гэж хошигнож байсан. Ийм учраас дараагийн үеийн санал тоолох машиныг авах санал оруулсан ч УИХ-аас дэмжлэг аваагүй. Энэ машинаар сонгуулийн санал тоолоход алдаа гарахгүй. Төв сервер их халдаг учраас 24 цагийн ажиллагаатай байлгахын тулд хөргүүр нэмж авна. Манай инженерүүд программ хангамжаа өөрсдөө хийж чадна. Харин сайн инженерүүд маань цалин бага учраас төсөл, хөтөлбөрт өндөр цалинтай ажил руу яваад байна. Тэгэхээр сайн инженерүүдийн цалин хөлс, урамшууллыг нэмэх шаардлага байгаа юм. Санал авах өдрийг товлохдоо сайн тооцож үзсэн. Энэ хугацаагаар явахад боломжтой. УИХ-ын сонгуулийн санал авах өдөр нь зургадугаар сарын 24. Энэ нь лхагва гараг. Учир нь пүрэв, баасан гараг гэж товлохоор иргэд санал өгөлгүй амраад явчихдаг талтай. Санал авах өдрийг УИХ тогтоож өгвөл СЕХ ирэх долоо хоногт хуралдана. Тэгээд сонгууль зохион байгуулах цаг хугацааныхаа төлөвлөгөөг гаргахаар ажиллаж байгаа гэв.

Б.Пүрэвдорж: МАН Улаанбаатарын мандатын тоог хуулиар хулгай хийлээ

 “Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. УИХ-ын ээлжит сонгуулийн тойрог 29 байна. Ингэхдээ Дундговь, Говьсүмбэр аймгийг нэгтгэн нэг тойрог, Багахангай, Багануур, Налайх, дүүргийг нэгтгэн мөн нэг тойрог, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн хороодыг нэгтгэн тус бүр хоёр тойрог, бусад аймаг, дүүргийн нутаг дэвсгэрийг нэгтгэн тус бүр нэг тойрог байгуулах юм. Тойрог байгуулахдаа аймаг, нийслэлийн хүн амын тоо, засаг захиргаа нутаг дэвсгэрийн хэмжээ, байршлыг харгалзсан гэж байгаа билээ. Орон нутгийн 20 тойргоос 52, нийслэлийн есөн тойргоос 24 гишүүн сонгохоор тогтоолын төсөлдөө тусгаад байгаа юм.

 Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт:
-УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу тойрог, мандатын хуваарийг хийхдээ хүн амын тоо, нутаг дэвсгэрийн нэгж, газар нутгийн хэмжээ, байршил гэсэн дөрвөн гол үзүүлэлтийг харгалзах ёстой. Үүний нэгийг нь ч илүү үзэж болохгүй. Тиймээс энэ дөрвөн шалгуур тус бүр 25 хувь байгаа гэсэн үг. 3.1 сая хүн амтай, хоёр сая гаруй сонгогчтой. Нийт сонгогчдоо мандатынхаа тоонд хуваавал нэг мандатын ард 26 мянга орчим сонгогч ногдож байгаа. Нийслэлд нэг мандатын ард 39 мянга, орон нутагт 22 мянга орчим сонгогч ногдож байна. Сонгинохайрхан дүүрэг Говь-Алтай аймгийг харьцуулахад алслагдсан, нутаг дэвсгэрийн хэмжээ, засаг захиргаагаар аймаг нь илүү.

 УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
-МАН-ынхан Улаанбаатар хотын мандатын тоог хасдаг. АН буцаагаад Улаанбаатар хотын мандатын тоог нэмдэг. Монгол Улсын хүн амын тал хувь нь байгаа Улаанбаатар хотод сонгуулийн мандатын тоо илүү байх ёстой. Энэ асуудлыг бүрэн шийдэх хэрэгтэй. Улаанбаатар хотдоо анхаараад хэрэггүй, ялалт авах хөдөө, орон нутаг руугаа чиглүүлье гэж байна. Улаанбаатар хотын мандатын тоог хуулиар хулгайлж байна. Хууль гарсан учраас гэдэг зүйл хийж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com