Уншиж байна...
 
ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
С.Эрдэнэ: Бүрэн тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөгт хүргэх хуулийн төсөл санаачиллаа

 УИХ-ын гишүүн С.Эрдэнэ ахмад настны “Тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх тухай” хуулийн төсөл санаачиллаа. Монгол Улсад үйлчилж буй нийгмийн хамгааллын бодлого шинэчлэгдэн өөрчлөгдөж байгаа ч зорилтот бүлгийн иргэдэд хүртээмжгүй, амьдралын наад захын хэрэгцээг нь хангахгүй хэвээр байгаа учир Монгол Улсын нийгмийн хамгааллын бодлого тухайн зорилтот бүлэгтээ үр өгөөжтэй, хүртээмжтэй байх, цаашилбал дэлхийн жишигт нийцүүлэн шинэчлэх асуудлыг үргэлжлүүлэн УИХ-аас батлан гаргах зайлшгүй шаардлагатай байгаа учраас энэхүү хуулийн төслийг санаачилсан гэдгийг тэрбээр хэлсэн юм.

 Хуулийн төсөл гурван заалттай бөгөөд бүрэн тэтгэвэр авагч өндөр настны тэтгэвэр 500 мянгаас доош, хувь тэнцүүлсэн тэтгэвэр авагчийн тэтгэвэр 420 мянгаас доош бол энэхүү хуулийн үйлчлэлд хамаарна. Хуулийн төсөл батлагдсанаар тэтгэвэр авагч иргэдийн амжиргаа, амьдралын чанар сайжирч, тэтгэвэрээ олон сар, жилээр барьцаалан зээл авах нөхцөл буурна хэмээн үзэж байна.

 Энэ талаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэ "Тэтгэврийг нэмэхдээ хүүхэд чихрээр хуурч байгаа юм шиг хандаж байна. Өнгөрсөн долоо хоногт хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг өргөн барихаар санал авч байна. Мөн бүрэн тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг, хувь тэнцүүлсэн тэтгэврийн хэмжээг 420 мянгад хүргэх хуулийн төслийг санаачилсан. Санал авахаар Засгийн газарт хүргүүлсэн. Удахгүй хоёуланг нь өргөн барина. Сөрөг хүчний намын дарга учраас өргөн барьсан хуулиудыг маань унагах, хэлэлцэхгүй байх зэргээр хандаж байна. 

 Хуулийн төсөлтэй холбоотой эдийн засгийн үндэслэлүүдийг судалсан. Хувь тэнцүүлсэн тэтгэврийн хэмжээ 420 мянган төгрөгөөс доош, бүрэн тэтгэврийн хэмжээ 500 мянган төгрөгөөс доош иргэдэд энэ хууль үйлчилнэ" гэсэн юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com