Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Д.Одхүү: иргэн бүр саналаа АН-ын хөтөлбөрт тусгах боломжтой

Б.ОДМАА

УИХ-ын гишүүн асан, АН-ын ҮБХ-ны гишүүн Д.Одхүүтэй ярилцлаа.

-Орон даяар АН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт санал авах “Монгол 30:30” үндэсний IY аян эхэлсэн байна. Энэ аяны тухай мэдээллийг өгөөч?
-Улс төрийн нам сонгуульд оролцохдоо улс орноо хөгжүүлэх зорилго, зорилтууд тавьж, түүнийгээ хэрэгжүүлэх төлөвлөгөө, хөтөлбөр боловсруулахдаа Намынхаа дүрэмд тусгасан үзэл баримтлал, үнэт зүйл эрхэмлэн, ард иргэдийнхээ хүсэл зориг, санаа бодлыг тусгадаг байх ёстой. Ардчилсан нам энэ зарчмыг баримтлан 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө иргэд сонгогчдын санал, хүсэлтийг авч тусгах аяныг эхлүүлээд байна. Энэ аяны хүрээнд бид Ардчилал, тусгаар тогтнол, хүний эрх, эдийн засгийн эрх чөлөөгөө олж авсан 30 жилийн ололт амжилт, алдаа оноогоо эргэж нэг харъя, дүгнэе гэсэн зорилго тавьж байгаа юм. Бас ирээдүйн хөгжлийн хандлага, чиг баримжаа, хэтийн зорилго, хүрэх түвшингээ ч тоймлоод авах бодолтой байгаа. Аяны нэрийг ийм л утгаар ойлгож байна.

-Иргэн хэн ч бай АН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт өөрийн санал бодлоо илэрхийлж оролцох эрхтэй болж байгаа гэсэн үг үү. Иргэд ямар байдлаар яаж холбогдох вэ?
-Тийм. Эх орныхоо хөгжил дэвшилд санаа зовнидог, өөрийн хувь нэмрээ оруулах хүсэлтэй хэн ч байсан санал бодлоо илэрхийлэх, бодитой саналаа манай намын хөтөлбөрт тусгах боломжтой. Бид санал авах хуудас иргэдэд өгч байгаа бөгөөд санал бүртэй нэгд нэгэнгүй танилцаж бололцоотой саналуудыг тусгана. Бас санал өгсөн иргэн бүртэй эргэх холбоотой ажиллаж хариуг өгөх болно.
-Аливаа намын мөрийн хөтөлбөр эргээд биелдэг, иргэдийн амьдралд бодит тусгал болох учиртай байдаг. Тэр утгаараа АН иргэдээсээ асууж буй хэлбэр маш зөв зүйтэй гэж харагдаж байна. Энэ талаар...?
-Сонгуулиар иргэдэд амласан амлалтаа эрх баригч болсон хойноо биелүүлдэг байх нь улс төрийн намуудын үүрэг. Харамсалтай нь хэт давамгай суудал авч эрх баригч болсон МАН амласан бүх зүйлийнхээ эсрэг үйлдэл, шийдвэрийг гаргасаар байгаад сонгуулийн жилтэй золголоо. Сонгуульд орохдоо сонгогчдын тархийг угаах зорилгоор амьдралд нийцээгүй, биелэх боломжгүй худал амлалт авдаг, түүнийгээ хэрэгжүүлэхгүй бултдаг эрх баригчдаас АН ялгаатай. Бид бүтээдэг, босгодог гэдгээ иргэддээ харуулсан, баталсан нам. Энэ жилийн сонгуулиар ч гэсэн бид мөрөөдлийн жагсаалт биш харин бодит зорилт, хэрэгжүүлэх арга замаа тусгасан мөрийн хөтөлбөртэй оролцоно.
-АН-ын мөрийн хөтөлбөр бусад улс төрийн намуудаас юугаараа ялгаатай байх юм бол?
-Дахин хэлэхэд, АН-ын мөрийн хөтөлбөр мөрөөдлийн жагсаалт, хуурай лоозон, бүтэхгүй амлалт биш, харин нарийн тооцоо судалгаатай, тов тодорхой хүрэх зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээний хөтөлбөртэй байна. Ирэх дөрвөн жил улс орны хувьд хүндхэн, ачаалал ихтэй байх төлөвтэй. Ийм учраас ямар ч аргаар хамаагүй ялах бүтэхгүй амлалт авч иргэдийг хуурах эрх улс төрийн намуудад байх ёсгүй. Манай нам иргэд, нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарлаж, худал үг яриа, популизм, цаасан дээрх тоон үзүүлэлтээр бус, бодит амьдрал дээр ард түмний амьдралыг дээшлүүлэх зорилттой ажиллах болно. Ардчилсан хувьсгалаас хойших 30 жилд АН дангаараа засгийн эрх авсан жилүүд цөөхөн гэдгийг иргэд маань мэднэ. Тэгсэн хэдий ч энэ хугацаанд улс оронд маань гарсан өөрчлөлт шинэчлэлийн дийлэнхийг нь АН санаачилж хэрэгжүүлсэн байдаг юм билээ. Иргэдээ өмчтэй, газартай, орон сууцтай болгосон. Хамгийн урт засмал замыг бид л бариулсан. Эдийн засагт оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ, босгосон үйлдвэр, бизнес гээд олон зүйлийг дурдаж болно. Улаанбаатар хотыг яаж удирдаж, ямар өөрчлөлт оруулж чадсаныг Нийслэлчүүд мэднэ. АН өөрчлөлт шинэчлэлтийг зоригтой хийдэг, амласандаа хүрдэг гэдгийг ард түмэн надаар хэлүүлэлтгүй мэднэ.

Ардчилсан намаас дэвшүүлэх УИХ-ын 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт иргэдийн саналыг авах аян орон даяар явагдаж байна. Та саналаа sanal@demparty.mn хаяг, "Ардчилсан нам"-ын фэйж хуудас болон 7733-1206 дугаарын утсаар өгөх боломжтой.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com