Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
“МАН-ын маапан” олон ангит киноны гол баатар Н.Номтойбаяр мөн үү

 Монголчууд дэлхий нийтийг түгшээсэн коронавируст санаа зовж бүгд маскжаад эхэлсэн. Мөн зарим нь хүний нэн тэргүүний хэрэгцээ хүнсээ базааж дэлгүүрийн лангуу хоосолж байх шиг. Гэтэл ийм эмзэг цаг үед эрх баригч МАН тодорхой арга хэмжээ авахын оронд өвөр түрийдээ оролцож, хөнжил гудсаа жийлцэж байна. Үүнийг монголчуудын сүүлийн үед үзэх хэрэггүй гэдэг ч үзээд л байдаг солонгосын олон ангит кино шиг үйл явдал өрнөж буйтай жишиж болох юм. Ирэх зургадугаар сард бүрэн эрх нь дуусах УИХ-аас тодоос тод харж болно. “МАН-ын маапаан” олон ангит кино гараад эхэлсэн. Энэ киноны хэсгээс чадах ядахаараа ярьж өгье. Оршил ангиудад нь МАН 2016 онд төрийн эрх авсны дараа намын дарга, бүхний эзэн М.Энхболдын фракцыг унагахын төлөө хэсэг нөхөд нийлж үзэж тардаг. Нэг ёсондоо сандал ширээ, эрх мэдлийн төлөө зодоон. Намын толгой явсан М.Энхболдыг “нугаслах”-ын тулд төрийн албыг 60 тэрбум төгрөгөөр наймаалдаг гэдгийг баталж хоёрдугаар бүлгийн зохиолоо бичиж амжсан бөлгөө.

 Ингээд хоёрдугаар бүлэг эхлэх төдийд Ерөнхий сайд, намын даргаараа У.Хүрэлсүхийг сонгохын тулд хуйгаараа ЖДҮ-чин болж төсвийн мөнгийг хамж халаасласан. Энэ бүлэгт сонирхолтой үйл явдал өрнөнө. Үүний гол баатар нь Ерөнхий прокурор М.Энх-Амгалан. Энэ хүн уг киног сонирхолтой болгосон ч ажлаа дур мэдэн хэтрүүлж гол дүрээс хасагдсан гэдгийг бид бүгд мэднэ. Учир нь ЖДҮ-чдийн “толгойлогч”-оор өргөмжлөгдсөн УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүн Б.Батзориг, түүнийг аялдан дагагч Б.Ундармаа, Л.Энхболд, Г.Солтан, Д.Дамба-Очир нарын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай санал УИХ-д тавьсан. Тэгэхдээ УИХ-ын чуулганы танхимд “Би ажлаа хийж байна. Дахиад олон гишүүний бүрэн эрхийг ЖДҮ-гийн хэргээр оруулж ирнэ” гэж хэлсэн учраас олон ангит киноны гол дүрээс хасагдсан түүхтэй. Гэвч “МАН-ын маапаан” олон ангит кино дуусч үзэгчдийг уйдаахгүй өнөөг хүртэл үргэлжилж байна. Гуравдугаар бүлэгт МАН-д Н.Номтойбаяр гэж “хөгийн” бас “адгийн шаар” гэсэн нэр хаягтай нөхөр гарч ирэв. УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан. Харин УИХ-ын Хууль зүй, Төрийн байгуулалтын байнгын хороо тус бүртээ Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүй гэсэн шийдвэр гаргаад байгаа. Энэ нь “МАН-ын маапаан” монголын олон ангит уран сайхны киноны оргил хэсэг лав биш байх. Эхлэл ч байж мэднэ. Магадгүй дөрөвдүгээр бүлэг нь эхэлж байх шиг. Учир нь “УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлбэл МАН-аас хөөхгүй. Харин УИХ-д авч үлдвэл хөөнө” гэсэн яриа дэгдсэн. Гэвч энэ яриа утга төгс хараахан батлагдаагүй байна. Энэ долоо хоногт УИХ-ын нэгдсэн чуулган үйл явдлын өрнөлийг тайлж өгнө. Үүнээс наана бас ажил байна аа байна. Юу гэвэл нөгөө МАН-ынхан Н.Номтойбаярынхаа “бөөрийг авч” журмын нөхөд нь өчигдөр (2020.01.29) намаасаа хөөх шийдвэр гаргажээ. Энэ талаар МАН-ын Хяналтын хорооны дарга Д.Батбаатар "Намын Хяналтын хороо өнөөдөр хуралдаж, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг намаас хасах шийдвэр гаргасан" гэсэн тайлбар хэвлэлээр өглөө. Тэгэхээр Н.Номтойбаярын хувь заяа түүнтэй холбоотой үйл явдал нар мандахаас өмнө бичигдсэн байх магадлал тун өндөр юм. Үүний учир нь удахгүй гарах “МАН-ын маапаан” монголын уран сайхны олон ангит киноны тавдугаар бүлэгт тайлагдаж магадгүй. Энэ бүлэгт Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн биеэр ил гарч учир явдал, утасны учгаа тайлах байх гэсэн хүлээлт үзэгчдэд байна. Хээгүүр тэнүүчилж яваад чих дэлссэн үгнээс ийм дүгнэлт хийлээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2020 оны УИХ-ын нэр дэвших тойрог хэрэгтэй. Гэтэл хэнийгээ “золигт гаргах вэ” гэж тун их бодож гэнэ. Тэгээд түүний өөдөөс сөрвөлздөг “мангар бацаан. Н.Номтойбаяр” гэж тоочиглосон бололтой. Ийм учраас “МАН-ын маапаан” монголын уран сайханы олон ангит кино улам оргилуун үйл явдлаар өрнөж буй юм байх. Н.Номтойбаярын УИХ-ын гишүүний бүрэн эрх түдгэлзээд шалгуулж эхэлбэл УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхгүй болно. Улсын Их Хурлын сонгуулийн хуульд эрүүгийн гэмт хэрэгт шалгагдаж буй хэн ч гэсэн гэм буруутай эсэх нь шүүхээр тогтоогдох хүртэл нэр дэвших эрхгүй гээд заачихсан. Гэтэл УИХ-ын хоёр байнгын хороо түүнийг авч үлдэх санал өгсөн байгаа. УИХ-ын чуулганы хуралдаанд ороод мань эр үлдэх, үлдэхгүй нь тодорхойгүй нөхцөл байдал үүссэн. Ийм эгзэгтэй үед У.Хүрэлсүхийн шууд командад ажилладаг МАН-ын Хяналтын хороо Н.Номтойбаярыг зайлуулах шийдвэр гаргасан нь дараагийн ангид үйл явдал хурцаар өрнөнө гэсэн дохио өглөө гэж ойлгоход хүргэж байна. Өөрөөр хэлбэл Н.Номтойбаяр ямар ч нөхцөлд намын дарга У.Хүрэлсүхэд УИХ-д нэр дэвших тойргоо тавьж өгөх нь гарцаагүй боллоо. Ерөнхий сайд зүүн аймгуудаар “гүйдэлтэй” болсон нь ийм учиртай гэсэн бор шувуу хаа сайгүй нисч байгаа юм.
Эцэст нь хэлэхэд монголчуудад коррнавирусийн бас МАН-ын маск хэзээ тайлагдах вэ гэдэг асуулт гарч ирлээ. Үүнд хариулт өгөх эзэн нь өнөөгийн эрх баригч МАН...

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com