Уншиж байна...
 
ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлааХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО ба ХӨШИГНИЙ ЦААДАХ ӨРНӨЛОлон улсын спортын хутга шидэлтийн холбоо манай улсад сургалт зохион байгуулж байнаИМАРТ ДРАГОН салбар энэ сарын 20–ны өдөр нээлтээ хийнэЛ.Төр-Од: УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин танхимын ерөнхийлөгч байхдаа ОХУ-тай чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлчихсэн#СБД: Жендэрийн дэд салбар хороо 2024 онд хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэв#СБД: Албан хаагчид түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж ажилланаТөрийн өмчийн 36 цэцэрлэгт хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүллээ‘‘Имарт драгон’’ салбар энэ сарын 11-нд нээлтээ хийнэМонголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВ
Хотын мандатыг ховх сорогчид

 Сонгуулийн тухай хуулийг оны өмнө баталснаас хойш анхаарал татсан нэг сэдэв тойргийн мандатын хуваарилалт байлаа. Сонгуулийн ерөнхий хороо ирэх сарын 1-нээс өмнө сонгуулийн тойргийн хуваарилалтыг батлах ёстой. Тэгвэл МАН-ын энэ долоо хоногийн бүлгийн хурлаар нийслэлийн мандатын тоог дөрвөөр цөөрүүлэхээр болсноо мэдэгдэв. Тодруулбал, улсын хэмжээнд 76 мандаттай 29 тойрог байх бөгөөд орон нутагт 20 тойрог 52 мандаттай байх бол нийслэлд есөн тойрог 24 мандаттай байх хуваарилалт хийжээ. Өмнө нь нийслэл 28 мандаттай байсан. Тойргийн мандатын хуваарилалтыг доорх инфографикаас дэлгэрүүлэн хараарай.

 Нийслэлд оруулсан өөрчлөлтийн тухайд, Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг тус бүр хоёр тойрог, таван мандаттай байх бөгөөд Багануур, Багахангай, Налайх дүүргүүдийг нэгтгэн хоёр мандаттай нэг тойрог болгон хуваарилжээ. Харин орон нутгийн тухайд, нэг мандаттай байсан Булган, Сүхбаатар, Говь-Алтай, Дундговь аймгуудыг хоёр мандаттай болгосон бөгөөд хүн ам багатай гэдгээр нь Говьсүмбэрийг Дундговь аймагтай нийлүүлэн нэг тойрог болгон өөрчилсөн байна.

 Эндээс харахад, улаан тойрог гэгддэг алслагдсан Багануур, Багахангай, Налайх дүүргийг нэг тойрог болгож нэгтгээд найдвартай хоёр мандат авна гэж эрх баригчид тооцож буй бололтой. Мэдээж, нэг нь одоогийн хотын дарга С.Амарсайханд зориулсан мандат гэж яригдаж буй.

 Тэгвэл Монгол Улсын нийт хүн амын талаас илүү хувь нь амьдардаг Улаанбаатар хотоос УИХ-ын 24, харин тал хүрэхгүй хувь нь оршин суудаг орон нутгаас 52 гишүүн сонгогдох өгөгдөл тойргийн хуваарилалтаас харагдаж байна. Энэ бол аль ч талаараа шударга бус, Үндсэн хуулийн суурь зарчмыг хөндсөн хуваарилалт гэж улс төр судлаачид үзэж байна. Энэ талаар хуульч Х.Номингэрэл ярихдаа “Энэ хуваарилалтаар хотын иргэдийн сонгуулийн дүнд нөлөөлөх магадлал улам бүр багасч, үнэгүйдэхээр болж байна. Нөгөө талаар, сонгуулийн тэгш бус хуваарилалт нь эрх баригчдын эрх мэдлээ дахин хадгалж үлдэх гэсэн санаа” гэв.

 Мөн хуульч Б.Алтангэрэл “Өнгөрсөн хугацаанд УИХ-ын сонгуулийн хуулийг сонгууль болохоос тодорхой хугацааны өмнө амин судас болсон зүйлсийн нэгт, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, хоёрт, Улсын дээд шүүхээс тайлбар гаргуулах, гуравт, Үндсэн хуулийн цэцээр шийдвэр гаргуулах замаар хүссэнээрээ өөрчилж ирсэн. Хамгийн харамсалтай нь, шүүх эрх мэдлийн гол оргил болох ҮХЦ, УДШ маань энэхүү улс төрийн ажиллагааны гүйцэтгэгч болж буй нь харамсалтай. Жишээлбэл, аймгуудад өгч буй нэг иргэний санал Улаанбаатар дахь гурван иргэний саналтай тэнцэх нь Үндсэн хуулийн дагуу юу гэдэг асуулт. Маргаж эхэлсэн нэг асуудал нь хаана оршин буйгаас хамаарч та бидний санал үнэгүйдэх байдал бүр ужиг шинжтэй болж ирлээ. Гэтэл ҮХЦ үүнийг зүгээр гээд толгойг нь илээд өнгөрч байна. “Тэгш сонгох” эрхийг бид зүгээр хөсөр хаяж байна. Товчхондоо, УИХ-ын сонгуулийн тойргийг хуваарилахдаа дураараа дургиж байгаа нь нууц биш. Эрх мэдэлтнүүд тойргоо өөрсдийнхөө хүссэнээр, иргэний сонгох эрхийг нь хулгайлж хийж буй нь үнэхээр харамсалтай” гэж өөрийн нүүр номондоо байр сууриа илэрхийлсэн юм.

 Эрх баригчид ард түмний Үндсэн хуулиар олгосон сонгох, сонгогдох эрхэнд ийн бүдүүлгээр увайгүй халдаж буй нь эрх мэдлийн төлөөх марафонд нүдээ ухаж өгөхөөс ч буцахгүй байгааг нь нотлон харуулж байна. Их хүссэн хүнд төрийн жолоог бүү атгуул гэдэг өвгөдийн сургаал бий. Улаанбаатарчуудын дунд рэйтинг муутай МАН-ынхан хотын мандатын тоог дөрвөөр цөөрүүлж, албан тушаалд суух эцсийн аргаа хэрэглэж байгаа нь энэ.

 Угтаа аль ч талаараа олонхын асуудлыг шийдвэрлэх ёстой УИХ олонхын саналаар сонгогдох зарчим үйлчлэх ёстой. Тиймээс хотод илүү мандат хуваарилах нь хамгийн зөв төдийгүй шударга ёсонд нийцэх бодлого юм. Гэвч орон нутагт ялалт байгуулах хүсэлтэй эрх баригчид аль боломжтой газраа ахиу мандат хуваарилж, хуулиар түрий барин хулгай хийж байна.

 Эрх баригч нам 2016 онд сөрөг хүчний тойргийн хуваарилалтыг шог гэж шүүмжилж байсан бол энэ удаагийн тойргийн хуваарилалт үнэндээ шогийн шог байна. Үүнээс хамгийн ихээр хэлмэгдэж байгаа нь Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийнхэн. Үнэхээр нутгийн хэмжээг харгалзан үзэж хуваарилж байгаа бол Орхон, Булганыг нэгтгэж, илүү гарах нэг мандатыг нийслэл рүү шилжүүлэх, эсвэл бусад аймаг, дүүргийг ч бас хувааж болох байлтай. Ямартай ч МАН-ынхны хотын мандатаас хулгайлдаг, нийслэлийн сонгогчдоос айдаг синдром нь хэвээрээ байгаа нь харагдлаа.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
2 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
2 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com