Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Х.Нямбаатар: Намар гэгээ эрт тасардаг учраас орон нутгийн сонгуулийг будилаантуулдаг

-Төрийн албан хаагч орон нутагт нэр дэвших бол наймдугаар сарын 1-ний өдөр ажлаа өгнө-

 УИХ-ын өчигдрийн (2020.01.30) нэгдсэн чуулганаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийг батлав. Хуулийн талаар УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатараас зарим зүйлийг тодрууллаа.

-Орон нутгийн сонгуулийн хуулийн гол онцлог юу вэ?
-Орон нутгийн сонгууль бие даасан хуультай болсон. 2016 оны Сонгуулийн тухай хуулиар УИХ-ын болон Ерөнхийлөгчийн сонгуулийн харилцааг нэгтгэн зохицуулж ирсэн. Тэгвэл 2019 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр УИХ-ын Сонгуулийн тухай хуулийг баталсан. Өнөөдөр Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийг зохион байгуулах хуулийг баталлаа. Энэ хуулийг цаашид Орон нутгийн сонгуулийн тухай хууль гэж нэрлэнэ. Уг хуулийн гол онцлог нь дэлхий нийтийн сонгуулийн хөгжлийн чиг хандлагатай дөхүү болсон.
-Тухайлбал ямар болсон гэж?
-Аймаг орон нутгийн нөхөн болон дахин санал хураалтыг тухайн орон нутгийн сонгуулийн байгууллага нь зарлахгүй байх асуудал гаргадаг байсан. Зарим тохиолдолд дөрвөн жилийн бүрэн эрхийн хугацааг дуустал нөхөн болон дахин сонгуулийн санал хураалт явуулахгүй байдал даамжирсан. Энэ асуудалд цэг тавьж чадлаа. Учир нь жил бүрийн зургадугаар сарын гурав дахь долоо хоногт улс орон даяар нөхөн болон дахин сонгуулийг нэгэн зэрэг явуулдаг болгон хуульчилсан. Анх удаа ирцийн босго тавихгүй болгосон. Өөрөөр хэлбэл иргэд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын сонгуульд идвэхтэй, хариуцлагтай оролцох ёстой болж байгаа юм. Мөн цагийн хувьд онцлог зохицуулалт оруулсан. Өглөө 07:00 цагт сонгуулийн санал хураалт эхэлж 20:00 цагт дуусгана.
-Мөнгө тараахаас эхлээд хууль зөрчих асуудал их гардаг. Үүнийг хязгаарлахын тулд ямар зохицуулалт хийсэн бэ?
-Орон нутгийн сонгууль намар болдог ба энэ үед эрт гэгээ тасардаг. Ийм учраас мөнгө төгрөг тараах, архи дарс уулгах гээд хууль бус үйлдэл их гардаг. Тэгэхээр энэ бусармаг үйлдлийг гаргахгүйн тулд санал хураалтыг 20 цагт хааж байгаа юм. Ер нь дэлхийн ихэнх улс оронд сонгуулийн санал хураалт 18:00 цагт хаадаг юм билээ. Манай улс арай ч ингэж огцом үсрэлт хийж болохгүй гэж үзсэн.
-Төрийн албан хаагч орон нутгийн сонгуульд нэр дэвших бол ажлаа хэзээ өгөх вэ?
-Сонгуульд нэр дэвшихийг хүссэн төрийн захиргааны жинхэнэ албан хаагчид, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд захирал, ТУЗ-ийн дарга гэх мэт албан тушаалтнууд ирэх наймдугаар сарын 1-ний өдөр ажлаа өгөхөөр хуульчилсан. Энэ нь урин дулаан цагт төрийн бүтээн байгуулалтын ажлыг цалгардуулахгүй байхтай холбоотой. Нөгөө талаар нэр дэвшигчид зургаан сар 15 хоногийн өмнө ажлаа өгвөл хүндхэн байдал үүсч байгаа.
-Орон нутгийн сонгууль хэт их улстөрждөг. Үүнийг зохицуулах талаар ямар заалт орсон бэ?
-Орон нутгийн сонгууль улс төрийн шинж чанараа гээгээсэй гэж бодож явдаг. Учир нь иргэд өөрийн оршин суугаа газрынхаа нутгийн өөрөө удирдах ёсны төлөөллөө сонгодог. Ажлын хэсэг дээр хэд хэдэн зүйлийг нухацтай ярьсан. Тухайлбал, улс төрийн намуудыг нэр дэвшүүлэхийг хориглох асуудал. Мөн ашигт малтмалын ордтой газруудад уул уурхайн компаниудын бүлэглэл нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг авах сөрөг тал гарахыг үгүйсгэх аргагүй. Төрийн бус байгууллагууд бие даан нэр дэвшигчээ тодруулах асуудал хуульд нээлттэй байгаа.
-Сонгуулийн үеэр хууль зөрчсөн үйлдэл гарвал хэрхэн зохицуулах вэ?
-УИХ, Орон нутаг, Ерөнхийлөгчийн сонгууль нь дундаа нэг Зөрчлийн тухай хуультай. Өөрөөр хэлбэл, тайлан мэдээгээ цаг хугацаанд нь гаргаж өгөөгүй, ташаа мэдээлэл дамжуулсан, аудитад, олон нийтэд мэдээллээ ил болгоогүй асуудлуудыг Зөрчлийн тухай хуулиар зохицуулсан. Сонгуулийн дүн зарлахаас илтэд татгалзаж иргэдийн сонгох, сонгогдох эрхэнд халдсан, сонгуулийн дүнг будилаантуулсан үйлдлүүдэд Эрүүгийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэнэ. Хууль зөрчсөн төрийн албан хаагчийг төрийн албанд гурван жил томилогдох эрхгүйгээр чөлөөлнө Урд нь саналын хайрцаг авч зугатах, сонгуулийн дүнг зарлахгүй, гарын үсгээ зурахгүй байх үйлдэл гардаг байсан. Эдгээр үйлдэлд нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэсэн үг.
-Орон нутгийн сонгуульд сонгогчдын ирц хамаарахгүй болсон гэлээ. Манай улсад ийм туршлага нэвтрүүлэх нь хэр зохистой юм бэ?
-Миний судалснаар 2004, 2008, 2012, 2016 оны орон нутгийн сонгуулийн ирц хүрээгүй. Тухайлбал, 2008 оны сонгууль нийслэлд тэр чигээрээ дахин санал хураалт явуулсан. Тухайн үеийн ханшаар гурван тэрбум төгрөгийн зардал гарсан. Гэвч ирц нь дахин 50 хувьд хүрээгүй. 2012 онд 293 хэсгийн хороонд улс орон даяар дахин санал хураалт явуулсан. Мөн 2016 онд 215 хэсгийн хороонд дахин санал хураасан байдаг. Ингээд харахаар өмнөхөөсөө бага ирцээр төлөөлөгчөө сонгоод байна. Олон улсын туршлагаар ирцийн босго тавихгүй болохоор ирц өндөрсдөг туршлага бий. Мөн дахин санал хураахгүй мөнгө хэмнэх юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com