Уншиж байна...
 
ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Сонгогчид С.Бямбацогтын “шударга” царайнд дахин хууртахгүй

 Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн өмнө МАН-ынхан гэнэт л шударга царайлж эхэлсэн. Мэдээж сонгууль дөхөхөөр улстөрчид бүү хэл иргэд шударга царайлж эхэлдэг. Цээжээ дэлдээд л “... нэр дэвшигч шиг цэвэр ариун хүн хорвоод байхгүй” гэх мэтээр бүлтэрч өгнө. Харин гишүүд нь үнэн шударга царайлж өрсөлдөгчөө намнах бүх үйлдлийг цүнх баригчдаараа хийлгэнэ. Хэрэв тухайн үед “Ятгах тусам нягтал” гэдэг үг байсан бол “улстөрчдийг шударга царай гаргах тусам ух” гэсэн үг гарах байсан биз. Сонгуульд хамгийн их шударга царай гаргасан нэр дэвшигчдийн нэг нь УИХ-ын гишүүн С.Бямбацогт. Түүнийг нэгэн сонгогч “Шударгаас гадна их царайлаг” хэмээж байсан. Зүй нь түүнийг хамгийн их шударга царай гаргаж байхад ухах ёстой байж. Гэтэл саяхан гарсан мэдээллээр нөгөө шударга царайт маань Хөгжлийн банкнаас ихээхэн хэмжээний зээл авсан тухай мэдээлэл түгэв. “Нью прогресс” гэх нэртэй компанитай гэдгийг олон түмэн мэддэг байх. Харин тэр компани нь Хөгжлийн банкнаас 10.3 тэрбум төгрөгийн зээл авсаныг тэр бүр олон нийт мэдэхгүй. Зээл нь Берлин эко орон сууцны дунд баригдах цахилгааны дэд станц болон 2.5 км цахилгаан шугам татахад зориулагдах гэнэ. Энэ ажлын зураг гүйцэтгэл нь өртөгтэй юм байх. Энэ төслийг хэзээ, хаана, хэн шалгаруулж эрхэм гишүүнд өгсөн тухай мэдээлэл байхгүй.

 Мөн тэрээр Чойрын дэд станц барих концесс нэрээр хувийн компанидаа 2019 оны улсын төсвөөс 78,2 тэрбум төгрөг авсан бол 2020 оны төсөвт уг концессийн өртгийг 3,6 тэрбумаар нэмэгдүүлж 81,8 тэрбум болгожээ. Чойрын дэд станцын концесст 2019 оны улсын төсвөөс 37,2 тэрбум төгрөг, 2020 оны төсвөөс 30,5 тэрбум төгрөг гаргуулахаар болжээ.
Гэхдээ эрхэм гишүүн өнгөрсөн УИХ-д шударга царайгаараа сонгогчдоо ховсдож, чадсан байж болно. Харин ирэх сонгуулиар сонгогчид нь түүний хуурамч царайнд саналаа өгөхгүй л болов уу

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com