Уншиж байна...
 
Гуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байна
УИХ-ын намрын чуулган өндөрлөв

 УИХ-ын ээлжит чуулган баасан гаргийн (2020.01.31) хуралдаанаар “Шинэ коронавирусийн халдварын өнөөгийн байдал, халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа”-ны талаарх товч мэдээллийг сонсов. Засгийн газар шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр шуурхай ажиллаж, холбогдох шийдвэрүүдийг гарган, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байгааг сайд нар хэлж байв. Тухайлбал, Эрүүл мэндийн яамнаас Улсын онцгой комиссын хуралд 2020 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр мэдээлэл хийж, их дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, МСҮТ-ийн үйл ажиллагааг гуравдугаар сарын 02-ны өдрийг хүртэл тусгаарлан, олон нийтийг хамарсан урлаг спортын нэгдсэн арга хэмжээг түр хугацаагаар зогсоосон болохыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг мэдээлэв.

 Хорио цээр тогтоосон хугацаанд багш нар сургалтын бэлтгэлээ сайтар базааж ажиллах шаардлагатай. Учир нь 2019-2020 оны хичээлийн жилийн III улиралд эхний таван долоо хоног бямба гарагт нэмэлтээр хичээллэж, тус улирлын амралтыг богиносгон долоо хоног болгосноор ачаалал харьцангуй нэмэгдэж байгааг анхааруулсан. Монгол Улс дахь шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх бодит мэдээллийг хүссэн гишүүдийн тодруулгад Эрүүл мэндийн сайд хариулахдаа, “Энэ халдвар нь дэлхий нийтийн хувьд шинэ төрлийнх гэдгийг онцолж хэлье. Засгийн газар, салбарын яамны зүгээс шуурхай ажиллаж Япон Улсын Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнтэй холбогдож, Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран ажилласны үр дүнд 1000 ширхэг оношлуурыг хүлээн авсан. Энэ хугацаанд сэжигтэй 58 тохиолдлыг шинжилсэн. Албан ёсоор хэлэхэд, Монгол Улсад шинэ коронавирусийн халдвар илрээгүй. Илэрсэн тохиолдолд мэдээллийг нуух шаардлагагүй, боломж ч байхгүй. Шинэ коронавирусийн халдвар илэрчхээд байхад нуух юм бол улс орон, ард түмэн, үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг болно” гэдгийг мэдэгдэв. Мөн энэ үеэр тэрбээр ДЭМБ-ын НДББ-ээс 3000 ширхэг оношлуурыг ойрын хугацаанд Монгол Улсад ирүүлэхээр болсныг дуулгалаа. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн дарга Д.Нямхүү Япон Улс дахь ижил төрлийн байгууллагуудтайгаа албан шугамаар холбогдож дахин 1000 ширхэг оношлуур авахаар тохиролцсон учраас оношилгооны тал дээр бэлтгэл хангагдсан гэж үзэж болно гэв. Гэсэн ч эрсдэлээс урьдчилан сэргийлж, эрүүл мэндийн салбарынхан бүрэн бэлтгэл хангаж, нягт нямбай ажиллаж байгаа гэв.

 Энэ үеэр гишүүд амьсгалын замын цочмог халдвар томуу, томуу төст өвчний халдвар, тархалт, тоон мэдээллийг тодруулж, хариулт авсан. Улаанбаатар хот бол суурин газруудын агаар, орчны бохирдол нь амьсгалын замын цочмог халдвар томуу, томуу төст өвчний халдвар даамжрах нэг шалтгаан болж буйг мэргэжлийн хүмүүс хэлж байлаа. Дотоодын хүнсний нөөцийн талаар, холбогдох талуудаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан танилцуулаад, хомсдол үүсэхгүй гэдгийг тайлбарласан.

 УИХ-ын дарга Г.Занданшатар намрын ээлжит чуулганы үйл ажиллагааг хааж үг хэллээ. Тэрбээр 2016 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан долоо дахь удаагийн Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацааны намрын отгон чуулган өндөрлөж байгааг тэмдэглэв. УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулган 86 өдөр үргэлжилж, нэгдсэн хуралдаан 32 удаа, Байнгын болон дэд, түр хороод давхардсан тоогоор 119 удаа хуралдаж, нийт 154 хууль, Улсын Их Хурлын 51 тогтоол хэлэлцэн баталлаа. Холбогдох байгууллага, албан тушаалтан, иргэдийг оролцуулсан нээлттэй хэлэлцүүлэг 19, нийтийн сонсгол гурван удаа зохион байгуулсан байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com