Уншиж байна...
 
Гуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байна
Я.Санжмятав: МАН сонгогчдын эрх ашгийг бодоогүй хувиа хичээж нийслэлийн мандатаас хассан

 УИХ-ын гишүүн Я.Санжмятаваас УИХ-ын сонгуулийн тойрог, мандатын хуваарилалтын талаар байр суурийг нь сонслоо.

-УИХ-ын сонгуулийн тойрог, мандатын хуваарилалт шударга болж чадсан уу?
-Ардчилсан нам Улаанбаатар хотын тойрог, мандатыг хэвээр үлдээх байр суурьтай байсан. Зарим аймаг нь 90 мянга хүрэхгүй 70 орчим мянган хүн амтай байна. Тэгэхээр гурван мандаттай ийм аймгийн мандатыг цөөлж нэг мандаттай аймагт шилжүүлэх зарчмын санал тавьсан. Тухайлбал, Хэнтий аймаг 77 мянга гаруй хүн амтай. Гэтэл УИХ-ын сонгуулийн гурван мандаттай байна. Зарим аймагт дөрвөн жилийн дотор шилжилт хөдөлгөөн гарч сонгогчийн тоо нь буурсан байгаа. Тэгэхээр хүн амын тоог нь харгалзан үзэж байж мандатын тоог нь тогтоох ёстой. Өөрөөр хэлбэл цөөн хүн амтай аймгийн мандатыг цөөлж, нэг мандаттай дөрвөн аймагт шилжүүлэх учиртай байсан. Харамсалтай нь тэгсэнгүй. Манай улсын хүн амын дийлэнх нь оршин сууж буй Улаанбаатар хотын мандатын тоог цөөлөх шийдвэр гаргалаа.
-Улаанбаатар хотын мандатыг яагаад цөөлөх болсон юм бол. Энэ талаар ямар бодолтой байна вэ?
-Судалгааны байгууллагуудын гаргасан судалгааны дүнг харвал Ардчилсан намын рейтинг Улаанбаатар хотод өндөр байгаа. Ийм учраас МАН цөөн суудал авах нь гэсэн болгоомжлол бий. Тэгээд мандатын тоог нь цөөлж, орон нутгаас авах суудлынхаа тоог нэмэгдүүлнэ гэсэн тооцоо хийсэн башир арга гэж харж байна. Түүнээс биш хөдөө орон нутгийн иргэд, сонгогчдыг бодсон асуудал байхгүй юм. Зөвхөн УИХ-д нэг ч гэсэн суудал яаж авах вэ гэсэн байдлаар асуудалд хандах болсон. Хүн амын суурьшил, газар нутаг бусад онцлогуудыг эрх баригч МАН огт бодохгүй байгаа. Ганцхан УИХ-ын сонгуульд яаж ялах вэ гэсэн бодлоор л хууль дүрэм боловсруулж, үйл ажиллагаа явуулж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com