Уншиж байна...
 
Гуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байна
Б.Энх-Амгалан: “Приус” машинтай холбоотой заалтыг татаж авна

Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад буруу хүрдтэй буюу “Приус” маркийн автомашиныг хориглох тухай заалт оруулжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалангаас тодрууллаа.

-Буруу талдаа хүрдтэй автомашиныг 2021 оноос хориглох тухай УИХ дээр яригдлаа. Та яг сарын өмнө үүнийг үгүйсгэж байсан. Тайлбар өгнө үү?
-Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг яамнаас өргөн барьсан. Тухайн хуулинд 2021 оноос хойш буруу талдаа хүрдтэй автомашиныг цэгцэльe, олон жилийн насжилттай автомашиныг хориглоё гэсэн заалт оруулсан. Яамны зүгээс эдгээр заалтыг эхний хэлэлцүүлгээр татаж авах гэж байгаа. Өнөөдөр ард түмний амьжиргаа муу байгаа. Ард түмний гол унаа болсон “Приус” маркийн машиныг буруу хүрдтэй учраас татаж авна гэсэн ойлголт байж болохгүй.
-Агаарын тээврийн либeралчлалтай холбоотой асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?
-Өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх үүднээс агаарын тээврийн салбарыг либeралчлах хэрэгцээ шаардлага байгаа. Учир нь агаарын тээврийн шатахууны ханш өндөр байгаагаас үүдэн тасалбарын үнэ нэмэгдэж байна. Монгол руу нисч ирэх нь Зүүн өмнөд Азид очоод, гурав хоног амрах үнэтэй адил байна. Гэхдээ либeралчилна гээд үндэсний агаарын тээврийнхээ амыг барьж болохгүй. Одоогоор БНСУ-ын гурван компани бидэнтэй хамтрах санал ирүүлсэн байгаа. Ирэх долдугаар сарын 5-наас "Asiana" компани явж эхэлнэ. Японы нэг компани сонирхлоо илэрхийлсэн байгаа. Тиймээс Бээжин чиглэлд билетны үнэ буурна. Мөн "Turkish airline" том онгоц нисгэх хүсэлтэй байна. Тиймээс Европын чиглэлд үнэ буурна гэж харж байгаа. Япон улсаас мөн манай руу нисэх саналаа тавьж байна. Ойролцоогоор тасалбарын үнэ 40 хувиар буурах боломжтой гэсэн урьдчилсан таамаг байна.
-Тийзний үнэд шатахуун нөлөөлж байна. Шатахууны үнийг буулгах чиглэлд хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?
-Шатахууны хувьд "Роснефть"-тэй бид гурван удаа хэлэлцээрт орсон. Ингээд “Роснефть” дэлхийн зах зээлийн буюу Сингапурын үнээр тогтмол нийлүүлэх амлалт өгсөн. Өөрөөр хэлбэл, дундын зуучлагчгүй шууд шатахуун авах тохиролцоонд хүрсэн. Ингэснээр төмөр зам дээр гэхэд 21 тэрбум төгрөгтэй холбоотой шатахууны асуудал байдаг. Энэ мөнгийг Монголдоо үлдээвэл тэнд ажиллаж байгаа 16 мянган хүний нийгмийн халамжид зарцуулж болно гэж үзэж байна. Үндсэндээ онгоцны шатахууны үнэ 17 хувиар буурах боломжтой болно гэсэн үг.
-Дарханы зам засварын ажил хэзээнээс эхлэх вэ?
-Дарханы замын нээлт энэ сарын 18-нд болно. Одоо түр замын ажил явагдаж байгаа. Азийн хөгжлийн банкны шалгаруулалт болж, таван компани шалгарсан. Ингээд замын ажилд ороход бэлэн болоод байгаа.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com