Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Л.Эрдэнэчулуун, М.Баасандорж нарын хэн нь хэн бэ?

Мэргэжлийн хяналтын байцаагч хүчингийн хэрэг үйлдсэн тухай мэдээлэл өнгөрөгч дөрөвдүгээр сард хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Тодруулбал, Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга М.Баасандорж нь ажлын газрынхаа улсын байцаагч эмэгтэйг хүчиндэхийг завдсан бөгөөд хохирогч эмэгтэй цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар дээрх хэрэг ил болсон гэж байлаа. Харин “хэргийн эзэн” хэлтсийн дарга М.Баасандоржийн хувьд, “НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун намайг эрүүгийн хэрэгт ноцтой гүтгэсэн. Миний нэр төр, ажил төрөлд их муухайгаар халдсан. Найз нөхдөд нөлөөлсөн. Хууль хяналтынхан гүтгэсэн эсэхийг нь шалгаж тогтооно биз. Олон гэмт хэрэгт гүтгэж ирлээ. Харин хүчингийн гэх хэргийг шалгаад үндэслэлгүй болохыг тогтоосон. Тиймээс нэр төрөө сэргээлгэнэ” гэж өнгөрөгч баасан гарагт хэвлэлийн хурал зарлаж ярьсан юм. 

 

Мөн зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар, НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун нь “М.Баасандоржийг хүчингийн хэрэг хийсэн гэх өргөдлийг ЦЕГ-ын тэргүүн дэд дарга Р.Отгонжаргалд гаргаад зогсохгүй, хэвлэл мэдээллийн хэрэгслээр гүтгэлэг тараасан. Албан тушаалаа ашиглан ажилтнуудаа удаа дараа албан өрөөндөө дуудан байцааж, шалгасан бөгөөд М.Баасандоржийг ажлаас нь халахын тулд нэр хүндэд нь халдсан, хов хэрүүлийн шинж чанартай мэдээллийг Шадар сайд Ө.Энхтүвшин, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү нарт удаа дараа хүргүүлдэг байсан” гэх мэдээлэл бий.
Харин НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун тухайн үед “Хувь хүмүүсийн асуудал юм шиг байна лээ. Хууль хяналтын байгууллагаас асуу” гэсэн байр суурийг “Zarig.mn” сайтад илэрхийлж байсан. Энэ талаар бид Л.Эрдэнэчулуун даргаас тодруулах хүсэлт тавьсан боловч татгалзсан юм. Ингээд хэргийн хоёр талд байгаа Л.Эрдэнэчулуун, М.Баасандорж нарын хэн нь хэн болох талаар мэдээлэл хүргэе.


Халаа сэлгээнд өртдөггүй “овжин” дарга Л.Эрдэнэчулуун

Л.Эрдэнэчулууны хувьд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар ажиллаж байгаад 2012 онд НМХГ-ын даргаар томилогдсон. Өдгөө долоо дахь жилдээ энэ албыг хашиж байгаа, халаа сэлгээнд өртдөггүй “овжин” бүсгүй гэж хэлж болох юм. АН, “Шударга ёс” эвслийн Засгийн газар байгуулагдсаны дараа түүнийг Шадар сайд Д.Тэрбишдагва дээрх албан тушаалд томилжээ. Тиймээс Л.Эрдэнэчулууныг, Д.Тэрбишдагвын хүн гэх яриа улс төрийн хүрээнд гарч байсан юм. Удалгүй 2014 онд Ардчилсан нам “Шударга ёс” эвслээс салж, МАН-тай хамтарсан Засгийн газар байгуулсан ч тухайн үеийн шадар сайд У.Хүрэлсүх Л.Эрдэнэчулууныг хөдөлгөж чадаагүй гэдэг. Энэ талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд “Халаа сэлгээнд өртөхгүй тэсч үлдээд байгаа шалтгаан нь МАН, түүний төлөөлөл Ш.Раднаасэдийн даалгавраар ажилладаг гэлцдэг юм билээ. Гэвч тэрээр байр сууриа хадгалах, хамт олондоо уусах, ялангуяа АН-ын “хаягтай” цөөн хэдэн хүний эв аяыг олох мяндсан ухаан зарж, “Би Д.Арвины хүн. АН дахь Ардчилсан хүчний холбооны фракцынх. Тиймээс намайг У.Хүрэлсүх, Ш.Раднаасэд нар шахаж дарамтлаад байна гэж зовлон тоочдог” гэж бичиж байлаа. Гэхдээ сүүлийн жилүүдэд түүнийг ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэж байна гэх шүүмжлэл тасрахаа больсон юм.
Ямартаа ч түүний хөрөнгө орлого жилээс жилд өссөн үзүүлэлттэй гарсаар байгаа аж. Тухайлбал, түүний жилийн орлого 2017 онд 20 сая төгрөгөөр хэмжигдэж байсан бол өнгөрөгч онд 69 саяд хүрчээ. Мөн тэрбээр 2017 онд “Тоёота приус”, “Мерседес бенц” машин эзэмшдэг байсан бол 2018 онд “Мерседес бенц” машинаа “Ланд-200” болгосон байлаа. Энэ хугацаанд түүний мөнгөн хөрөнгө хоёр дахин өссөн бөгөөд 215 сая төгрөгөөр үнэлэгдэх үнэт эдлэл эзэмшдэг юм байна.

 


“Авлига албан тушаал, хүчингийн хэрэгт холбогдсон” гэх М.Баасандорж

М.Баасандоржийн хувьд 2003 оноос Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга, НМХГ-ын дэд дарга, Монголын тогооч нарын холбооны ерөнхийлөгчөөр тус тус ажиллаж байжээ. Тэрбээр “Өдрийн сонин”-д ярилцлага өгөхдөө “Л.Эрдэнэчулуун дарга 2014 оноос хойш надад тодорхой хэмжээний ажлын байрны дарамт шахалт үзүүлж, ажил үүрэгтэй холбоотой янз бүрийн мэдээлэл тарааж, 2015 онд дэд даргын ажлаас хууль бусаар чөлөөлсөн. Дээрх үйлдлийг хууль бус болохыг шүүх тогтоож, 2017 онд Сүхбаатар дүүргийн мэргэжлийн хяналтын газрын хэлтсийн даргаар эргэн томилогдсон. Гэвч тэр цагаас эхэлж ажлын байрны дэмжлэг үзүүлэхгүй, зарим нэг талаар хяхаж хавчиж эхэлсэн. Салбарынхны дунд намайг авлигын гэмт хэрэгт холбогдсон, шоронд орох хүн гэдэг ойлголт бий болгосон. Миний хувьд маш тэвчээртэй хоёр жилийг өнгөрөөсөн. Одоо ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн байгаа. Надаас өөр олон хүмүүст иймэрхүү дарамт үзүүлдэг гэдэг нь мэдрэгдсэн. Тиймээс Л.Эрдэнэчулуун даргыг ёс зүйн хариуцлага хүлээж ажлаа өгөхийг шаардсан” гэжээ.


Мөн тэрбээр хүчингийн хэргийн тухайд, “Дээрх явдал өнгөрсөн жилийн долдугаар сарын 10-ны өдөр болсон. Манай хамт олон шинээр ажилд орсон, төрийн шагнал авсан хүмүүсээ хүлээн авч зоогийн газарт хоолонд орсон юм. Би Төв цэнгэлдэх хүрээлэнд ажиллаж байгаад 22:00 цагийн үед хамт олон дээрээ очиж, баяр хүргээд бага хэмжээний архи уусан нь үнэн. Ингээд бие засах газар ороход эрэгтэй, эмэгтэй 00 нэг дороо байж таарсан. Манай хэлтсийн гурван байцаагч эмэгтэй тэнд байсан. Би гараа угаах гэж байхдаа “За, дүү улсын байцаагч боллоо. Сайн ажиллаарай” гээд баруун мөрөнд нь хүртэл гэнэт цочиж, эргэж хараад миний уруул руу хүчтэй цохисон. Үүнээс болоод цус гарсан. Би тэр байцаагч эмэгтэйн гараас барьж аваад нэлээд хүчтэй сэгсэрчихсэн юм билээ. Ийм л зүйл болсон. Гэтэл манайхны хэн нэг нь энэ талаар Л.Эрдэнэчулуун даргад мэдээлэл өгсөн байгаа юм. Үүнээс үүдэлтэйгээр Л.Эрдэнэчулуун дарга миний эсрэг мэдүүлэг өгөхийг байцаагч нараас шахаж шаардсан. Ийнхүү үйл явдал болсноос зургаан сарын дараа энэ асуудал сөхөгдөж, миний бие хүчингийн гэмт хэрэг үйлдсэн юм шиг буруу ташаа ойлголт олон нийтэд бий болж, хууль бус мөрдлөг явуулж эхэлсэн. Намайг гэмт хэрэг үйлдээгүй гэдгийг хууль хяналтын байгууллага шалгаж тогтоосон” гэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com