Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
М.Адилбиш: Зээлээ төлөөгүй хүмүүсийн нэрийг дөрөвдүгээр сард зарлана

Дампуурсан Капитал банкны эрх хүлээн авагч М.Адилбишээс өр төлбөр барагдуулах ажил ямар шатанд яваа талаар тодрууллаа.

-Хамгийн том зээлдэгчдийн мэдээллийг яагаад ил болгохгүй байна вэ?
-Эрх хүлээж авсны дараа чанаргүй ангилалд орсон зээлдэгч нарт бүгдэд нь мэдэгдэх хуудас өгсөн. Өөрөөр хэлбэл таны төлөх ёстой зээлийн үлдэгдэл ийм байна гэж мэдэгдсэн гэсэн үг. Энэ мэдэгдлийнхээ араас өнөөг хүртэлх хугацаанд тэдгээр зээлдэгчидтэй тулж ажиллаж байна. Зээлдэгчдийн нэрийг зарлах нь зээл төлүүлэх ажилд сөрөг нөлөөтэй. Ийм учраас тэдний талаар олон нийтэд мэдээлээгүй. Хадгаламж эзэмшигчид, улс төрчид, хэвлэл мэдээллийнхэн зээлдэгчдийн нэрсийг гаргаж өгөхийг хүсч байсан. Миний хувьд зээлдэгчдийн нэрийг өгөхгүй, бизнесийн болон хувийн нэр хүндэд халдахгүй байх нь зээл төлүүлэхэд ашигтай гэсэн байр сууриа хадгалсан. Яагаад гэвэл улс орны эдийн засгийн байдал муудсан, хямрал хүндрэл учирч буй тул аливаа бизнесийн ашиг орлого багассан шүү дээ. Ийм учраас тэд тухайн үед зээл авч бизнесээ өргөжүүлэх гэсэн боловч эдийн засгийн хямралаас шалтгаалж зээл төлөх боломжгүй болсон. Өнөөдөр үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилж байгаа нь ч бий. Мөн зогсонги байдалд орж өөр төрлийн бизнес эрхэлж буй газар ч байгаа. Тэгэхээр энэ боломжийг эрх хүлээн авагчийн зүгээс хангасан гэж хэлж болно. Бид шинэ он гараад бүх зээлдэгч нарт дахиад мэдэгдэл явуулсан. Тэгэхдээ “2019 оныг дуустал таны бизнесийн болон хувийн нэр төрд халдалгүй зээл төлүүлэх талаар хамтран ажиллалаа. Одоо та 2020 оны нэгдүгээр улиралд зээлээ төлөхгүй бол эсвэл шүүхэд эвлэрлийн гэрээ байгуулж график гарган төлж эхлэхгүй бол таны мэдээллийг олон нийтэд мэдээлнэ” гэсэн байгаа. Бид тэдгээр зээлдэгчдийг гуравдугаар сарын 31-ний өдөр хүртэл харна. Үүнээс хойш мэдээллийг нь олон нийтэд, хүссэн хүмүүст өгч эхэлнэ.
-Капитал банк олон охин компанитай гэсэн. Тэдний хөрөнгө, орлого гэж байгаа юу?
-Охин компани найм байгаа. Арилжааны банк зээлийн төлбөртөө хувьцаа авах нь хуулиар нээлттэй байдаг. Тэгэхээр зээлийн төлбөрт авсан учраас улсын бүртгэлд Капитал банкны мэдлийнх харагдаж буй юм. Эдгээр компанид тодорхой хэмжээний хөрөнгө бий. Гэвч прокуророос эдгээр компанийн 220 орчим үл хөдлөх хөрөнгө, газрыг битүүмжилсэн. Үүнд улсын комисст хүлээлгэж өгөөгүй орон сууц байгаа. Тухайлбал, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд баригдсан 65 айлын орон сууц. Мөн Улаанбаатар хотод зүүн дөрвөн замд баригдсан 51 айлын орон сууц зэрэг багтаж байна. Харин битүүмжилсэн хөрөнгөд үл хөдлөх хөрөнгийн татвар, газрын төлбөр, харуул хамгаалалт, засварын болон тогтмол зардал гарсаар байгаа. Бид битүүмжлэлийг цуцлуулахаар прокурорт хандсан. Гэвч эрүүгийн хэргийг шийдэгдтэл битүүмжтэй байна гэсэн хариу өгсөн.
-Хадгаламж эзэмшигчдийн хохирлыг хэрхэн барагдуулж байгаа вэ?
-Хадгаламж эзэмшигч 826 иргэн эхлээд мөнгөө авъя. Бид Хадгаламжийн даатгалын тухай хуулийг анх удаа сонсч байна гэсэн. Бид Монголбанкнаас зээл авч тэдний хохирлыг барагдуулах гэсэн боловч чадаагүй. Учир нь Сангийн яамнаас ОУВС-гийн хөтөлбөр зогсоход хүрнэ. Монголбанк санхүүгийн аливаа зүйлд оролцох ёсгүй гэсэн утгатай албан бичиг ирсэн. Ингээд бид МИК-ээс мөнгө зээлж авсан. Тэгэхдээ үл хөдлөх хөрөнгөөр баталгаажсан нэг жилийн хугацаатай үнэт цаас гаргаж 50 тэрбум төгрөгийн зээл авсан. Үүн дээр өөрт байсан 13.5 тэрбум төгрөгийг нэмж 500 сая төгрөг хүртэлх хадгаламж, харилцах дансны үлдэгдлийг бүгдийг нь олгосон. Үүний дараа 70 хадгаламж эзэмшигч үлдсэн.
-Нийт актив болон өр төлбөрийн зөрүү ямар хэмжээнд байна вэ?
-205 тэрбум төгрөгийн зөрүү гарч байна. Оны эцсийн активыг бохироор тооцвол хөрөнгө болон өр төлбөрийн зөрүү 158.3 тэрбум төгрөг болсон. Хөндлөнгийн үнэлгээгээр газар, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний бууралт 47 тэрбум байсан. Ингээд 205 тэрбум төгрөгийн зөрүү гарч байгаа юм. Гэхдээ одоо байгаа чанаргүй зээл дотор огт төлөгдөхгүй үлдэх магадлалтай зээл бий. Тэгэхээр энэ зээлийн төлөлт, авлага барагдуулалт, өнөөдөр үнэлэгдсэн хөрөнгө дахиад үнэ цэнээ алдах явдал нь энэ зөрүүг өсгөх хандлагатай байна. Эрх хүлээн авахад ямар актив байсан түүнийг л бид мөнгөжүүлж өр төлбөрийг нь төлөх үүрэгтэй. Эздэд нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгахдаа нэлээд өргөн цар хүрээтэй шалгаж байгаа байх. Яагаад гэвэл 641 тэрбум төгрөгийн өр төлбөртэй банк юм. Хамтарсан ажлын хэсэг 2012 оноос өнөөг хүртэлх хугацааны санхүүгийн баримтыг шалгаж байгаа.
-Хууль бус байж болзошгүй 15 асуудлыг хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн гэсэн. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?
-Хууль хяналтын байгууллага шалгаж байгаа учраас ямар нэг мэдээлэл өгөх боломжгүй. Хууль бус байж болзошгүй, хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тооцож болохоор байж магадгүй тул шалгаж тогтоох ёстой.
-Капитал банкны хөрөнгө нь бүх өр төлбөрөө барагдуулж чадах уу. Төсвийн 29 байгууллагын өр төлбөрийг хэзээ барагдуулах юм бол?
-Капитал банкны битүүмжлэгдсэн бүх хөрөнгөд Авлигатай тэмцэх газар, Эрүүгийн цагдаагийн газар үнэлгээ хийж байгаа. Үр дүн нь энэ сард гарах байх. Банкны тухай хуульд заасан дарааллын дагуу өр төлбөрийг нь барагдуулж байна. Нийгмийн даатгалын газар, Эрүүл мэндийн даатгалын газар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүх хэрхэн шийдэхийг би мэдэхгүй. Эрүүл мэндийн даатгалын сангийн 136, Нийгмийн даатгалын сангийн 104 тэрбум төгрөг бий.
-Та бүхний ажил хэдий хүртэл үргэлжлэх вэ?
-Актив талд байгаа хөрөнгө бүгд мөнгөжөөд хөрөнгө, зээл үлдээгүй тохиолдолд эрх хүлээн авагч ажлын тайлангаа Монголбанканд тавина. Түүнийг нь Монголбанк хэлэлцээд эрх хүлээн авах үйл ажиллагаа дуусгавар болгох шийдвэрээ гаргаад Капитал банкийг шүүх болон УБЕГ хандаж бүртгэлийг нь хасуулснаар энэ ажил дуусна. Зоос, Хадгаламж банкны эрх хүлээн авах ажиллагаа өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа. Актив барагдуулах ажил нь нөхцөл байдлаас шалтгаалж удаан үргэлжилж байна л даа.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com